Цусны биохимийн шинжилгээ. Миоглобин. Миоглобины шинжилгээ

Миоглобин гэдэг нь бүтэц болон үүргээрээ гемоглобинтой төстэй уураг бөгөөд яс, зүрхний булчинд агуулагддаг. Миоглобин нь ясны булчинд хүчил төрөгч хүргэдэг.Миоглобин нь хүний биеэс шээсээ гадагшилдаг болохоор түвшин нь бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Цусан дахь миоглобины хэмжээ нэмэгдэх нь бөөрний үйл ажиллагааны согогтой холбоотой байж болно.

Зүрхний болон ясны булчингийн эмгэгийн оношлогоонд миоглобины шинжилгээг ашигладаг.

Миоглобины хэвийн хэмжээ

Хүйс    Миоглобины хэвийн хэмжээ мкг/л

Эмэгтэй    12-76

Эрэгтэй    19-92

Зүрхний булчин, эсвэл ясны булчингийн бүх төрлийн гэмтлийн үед миоглобин нь цусан ялгарч эхэлдэг тул түүний агуулга өндөр байх нь дараах эмгэг байж магадгүй илтгэж болно:

– зүрхний шигдээс

– бөөрний дутагдал

– гэмтэл

– шөрмөс таталт

Мөн спортоор хичээллэх, цахилгаан импульсийн эмчилгээ хийх зэрэг үед булчин агшихын дагалдан миоглобины цусан дахь хэмжээ нэмэгддэг.

Миоглобины хэмжээ бага байх нь бие махбодид дараах өөрчлөлт гарсны үр дагавар байж болно, үүнд:

– миоглобины эсрэг ауто эсрэг биетүүд

– полимиозит /булчингуудын үрэвсэл/

– хэрлэгийн гаралтай үетэс

– миастени /булчин сулдах/

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.