Цусны биохимийн шинжилгээ. Цус багадалтын оношилгоо. Трансферрин, ферритин, сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

Анеми буюу цус багадалтын үед цусны эзлэхүүний нэгж дэх эритроцитуудын тоо болон гемоглобины хэмжээ буурснаар эд, эсүүдэд хүрэх хүчил төрөгчийн хэмжээ буурдаг. Гемоглобин үүсэх, эритроцитийг ялгаруулах явцад согог гарснаас үүдэлтэй ба эритроцитын задралын хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй өвчин гэж хоёр ялгадаг.

Цус багадалт нь тусдаа бие даасан өвчин байж, эсвэл өөр өвчний илрэл, шинж тэмдэг нь байж болно. Бие махбодь хүчил төрөгчийн дутагдалд ороход дараах шинж тэмдэг илэрдэг, үүнд: бие сульдах, толгой эргэх, чих шуугих, нүдэнд оч бутрах, зүрхний цохилт хурдасах, амьсгал давчдах, арьс цонхийх.

Цус багадалтыг оношлох явцад цусанд биохимийн шинжилгээ хийхдээ дараах зүйлсийг анхаардаг, үүнд:

– цусны сийвэн дэх төмрийн шинжилгээ

– цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

– трансферин

– ферритний шинжилгээ.

Эдгээр шинжилгээний хариу нь цогцдоо цус багадалтыг оношлогоонд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бодит шалтгааныг тодруулж зөв онош тавих боломж зөвхөн мэргэжлийн эмчид байдаг гэдгийг анхаараарай.

Трансферрин

Трансферин нь цусийн сийвэнгийн уураг бөгөөд төмрийн гол тээвэрлэгч нь юм. Трансферин нь элгэнд нийлэгждэг түвшин нь бөгөөд бие дэх төмрийн агуулгаас хамаардаг. Трансфериний шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны чадварын талаар дүгнэлт гаргаж болно.

Цусан дахь трансфериний хэвийн хэмжээ нь 2,0-4,0 г/л. Эмэгтэйчүүдийн цусан дахь трансфериний агуулга нь эрэгтэйчүүдийнхээс 10% илүү байдаг бөгөөд жирэмслэх үед нэмэгдэж, ахимаг настай хүмүүсийн хувьд багасдаг.

Трансфериний хэмжээ өндөр байх нь төмөр дутагдаж байгаагийн шинж. Гэхдээ эм бэлгийн даавар, жирэмслэлтээс сэргийлэх эм уухад трансфериний хэмжээ нь мөн адил нэмэгддэг.

Дараах тохиолдлуудад цусны сийвэн дэх трансфериний агуулга бага байж болно, үүнд:

– гемохроматоз

– элэгний цирроз

– түлэгдэлт

– өмөн

– төмрийн илүүдэл

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Эр бэлгийн даавар болон глюкокортикоидуудын хэрэглэх үед трансфериний агуулга нэмэгддэг.

Цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

Төмөр нь хүний биед трансферин гэдэг уурагтай нэгдсэн байдалтай байдаг. Цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар гэдэг нь трансфериний цусан дахь нягтралыг харуулдаг. Хүний бие дэх төмрийн тээвэрлэлт, задрал, солилцоо алдагдах үед цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар нь өөрчлөгддөг.

Цус багадалтыг оношлохдоо цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх латент чадварыг тодорхойлдог. Хэвийн үед энэ нь 20-62 мкмоль/л байна.

Төмрийн дутагдал, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, хурц гепатит, жирэмсний сүүлийн долоо хоногт энэ үзүүлэлт нь нэмэгддэг.

Харин өлсгөлөх, хавдар зэргээс сийвэн дэх уургийн хэмжээ багасах, архаг халдварт өвчин, цирроз, гемахроматоз зэрэг өвчний үе энэ үзүүлэлт нь багасдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

5 Comments

  1. Lhagvaa

    ene website nadad mash ih taalagdaj bna. yalanguya, hunii bied baidag amin demiin tal bolon tsus dah bodisuudin talaarh medeelel ih taalagdaj bna. ulam olon medee niitleerei.

  2. Lhagvaa

    tsusnii biohim-iin talaar medlegetei bol nadtai holboo barinuu, lhagvaochird@yahoo.com

  3. unur

    tsus aldaltiin ueiin tsus bagadah uwchnii tuhai todorhoi mdmeer l bn 

  4. unur

    iluu delgerengui mdeelel ihiig oruulaach anagaah uhaanii oor oligtoi site alga bn 

  5. bat

    nuuren deer menge garaad baihiin yah ve 
    tolbo ihtei bolchloo yunaas boldiin be

Leave a Reply