Хэрлэг төст фактор гэдэг нь G – IgG ангиллын иммунноглобулины эсрэг хүний өөрийн дархлалын системийн ялгаруулдаг онцгой төрлийн уураг юм.
Хэрлэг төст үетэс зэрэг зарим өвчний үед хүний дархлалын систем нь өөрийн биеийн бүтцийг гадны биет гэж таниад тэднийг гадны биетийн адил устгадаг эсрэг биетүүд ялгаруулж эхэлдэг байдал үүсдэг.
Хэрлэг төст хүчин зүйл нь хэрлэгийн гаралтай үетэсийн үед ийм өөрийн эсийг устгадаг эсрэг биет болдог бөгөөд хүний биеийн өөрийнх нь ялгаруулсан G – IgG ангиллын иммунноглобулиныг устгаж эхэлдэг.
Хэрлэг төст хүчин зүйл нь үенд үүсдэг бөгөөд тэндээсээ цусанд орно. Хэрлэг /ревматизм/ төст хүчин зүйл нь эерэг бол хэвийн үедээ 10 ед/мл хүртэл байна. Хэрлэгийн хүчин зүйлийн хэмжээ ихсэх нь хүний биед дараах төрлийн таагүй үйл явц явагдаж байгаагийн шинж байж болно, үүнд:
– хэрлэг төст үетэс
– полимиозит, дерматомиозит
– элэгний цирроз
– хорт хавдар
– зүрхний өвчин
– чонон яр
– халдварт өвчин, вирусын гаралтай өвчин
Гэхдээ дан ганц хэрлэг төст хүчин зүйлийг тодорхойлсноор үетэс зэрэг бусад өвчнийг оношлох боломжгүй. Бодит шалтгааныг тодруулж зөв онош тавих боломж зөвхөн мэргэжлийн эмчид байдаг гэдгийг анхаараарай.
сайн байна уу? манай охин одоо 2 нас 10 сартай. 2012 оны 12 р сараас эхлээд бие нь өвдөж гар хөл нь нугаларахгүй уян хатан биш болсон мөн өөрөө хэвтэж босч чадахгүй чөлөөтэй хөдөлж явж чадахаа больсон. Нүүрээр нь хамар хацар дээгүүр нь улаан тууралт гарч уусан шингэн зүйл нь хамраар нь гардаг болсон. Ингээд онош нь тодрохгүй явж байгаад 2013 оны 1 р сард Сонгдо эмнэлэгт зүрх судасны тасагт үзүүлж онош тодруулах шинжилгээ өгөөд онош ДЕРМАТОМИОЗИТ гэж оношлогдсон. одоо бол Сонгдод эмчилгээ хийлгээд явж хяналтанд байгаа. Манай охины өвчин бүрэн төгс эдгэрэх боломж байгаа боловуу. танай эмнэлэгээр эмчилгээнд явах боломж байгаа болов уу заавал хариу илгээгээрэй