Цусны биохимийн шинжилгээ. Аланинаминотрансфераз. АлАТ (АЛТ)

АлАТ (АЛТ)  нь амин хvчлийн солилцоонд оролцон элэгний фермент юм. Энэ фермент нь аспартатаминотрансфераз /АСТ/ гэдэг өөр нэг ферментийн хамтаар элэг, зүрхний булчин, ясны булчинд их хэмжээгээр агуулагддаг.

Эдгээр эрхтэний эсүүд нв янз бүрийн эмгэг үйл явцын үр дүнд задрах үед АЛТ нь цусанд ялгардаг тул шинжилгээгээр цусан дахь агуулга нь өндөр гардаг.

АЛТ /АЛаТ/-ын хэвийн хэмжээ

Эрэгтэйчүүдэд 41Ед/л хүртэл, эмэгтэйчүүдэд 31 Ед/л хүртэл байна.

АЛаТ-ын шинжилгээгээр АЛТ нь өндөр гарсан тохиолдолд дараах төрлийн эмгэгүүд байж болзошгүй:

– вирусын гаралта гепатит

– хордлогын улмаас элэг гэмтсэн

– элэгний цирроз

– архины архаг дон

– эм бэлдмэл элгийг хордуулсан

– шар

– зүрхний дутмагшил

– миокардит

– нойр булчирхайн үрэвсэл

– зүрхний шигдээс

– шок

– түлэгдэлт

– ясны булчингийн гэмтэл, үхжил

– инфаркт

Харин элэгний цирроз болон үхжил зэрэг хүнд эмгэгийн үед шинжилгээгээр АЛТ-ийн түвшин бага гардаг. Мөн В6 амин дэмийн дутагдлын үед шинжилгээгээр АЛТ бага гардаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply