Цусны биохимийн шинжилгээ. Аспартатаминотрансфераз. АСТ (АсАТ)

АСТ (АсАТ) буюу аспартатаминотрансфераз нь амин хүчлийн солилцоонд оролцдог эсийн фермент юм. АСТ нь зүрх, элэг, бөөр, мэдрэлийн эд, ясны булчин болон бусад эрхтэний эдүүдэд агуулагддаг. Эдгээр эрхтэний эдүүдэд их хэмжээгээр агуулагддаг болохоор цусан дахь АСТ-ийн шинжилгээ нь зүрхний булчин, элэг, ясны булчингийн эмгэгийг оношлогоонд ашиглагддаг.

АСТ –ийн хэвийн хэмжээ

Эмэгтэйчүүд  -31 Ед/л хүртэл.

Эрэгтэйчүүд – 41 Ед/л хүртэл

АСТ-ийн шинжилгээгээр цусан дахь АСаТ-ын хэмжээ ихэссэн гарвал дараах төрлийн эмгэгүүд байж болзошгүй, үүнд:

– зүрхний шигдээс

– стенокарди

– хурц панкреатит  /нойр булчирхайн үрэвсэл/

– элэгний өмөн

– хурц ревмокардит

– биеийн хүчний өндөр ачаалал

– зүрхний дутмагшил

Мөн ясны булчин гэмтсэн, түлэгдсэн, зүрхний мэс заслын дараа АСТ өндөр байдаг.

Харин хүнд өвчин, элэг задарсан, В6 амин дэмийн дутагдал зэргийн үед шинжилгээгээр АСТ-ын цусан дахь хэмжээ багссан гардаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.