Тархины доргилт, гэмтэл

Хүний тархийг гадны шууд нөлөөнөөс гавлын яс хамгаалж байдаг бол, гүйж хариах, унах зэрэгт тархийг бүрхэж байдаг тусгай шингэн нь цохилт зөөлрүүлэгчийг үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ л элдэв осол, зодоон зэргээс болж тархи, толгой гэмтэх нь гол төлөв тун хүнд үр дагавартай байдаг. Гавал тархины бүх гэмтлийг ил ба далд гэж хоёр хуваана. Ил гэмтэлтэй үед толгойнд гол төлөв ноцтой шарх үүсдэг бөгөөд  гавлын ясны хугарал ч дагалдах нь бий. Далд гэмтэл нь дотроо тархи хөдлөх, гэмтэх,  няцрах гэсэн гурван төрөлтэй.

Шалтгаан

Осол аваар, ахуйн, спортын болон үйлдвэрлэлийн гаралтай гэмтлийн үед юм мөргөх, цохиулах, огцом хөдлөх зэргээс болж тархи хөдөлдөг.

Явц

Тархи хөдлөхөд тархинд ямар үйл явц явагддаг тухай эрдэмтэд одоо хүртэл хариулж чадаагүй л байна. Дунд мэдрэлийн тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тархины тэжээл муудах, төвүүд хоорондын холбоо эвдрэх зэргэээс үүдэн таагүй мэдрэмж төрдөг бололтой. Харин тархи толгойн хүнд бэртлийн үед тархин дотор цус алдаж, алдагдсан цус нь тархины эд эсийг дарж, хавагнуулан хэвийн ажиллагааг нь ноцтой алдагдуулах аюултай.

Шинж тэмдэг

Тархи, толгойндоо хүчтэй гэмтэл авсан хүн гол төлөв хэсэг зуур ухаан алддаг. Энэ хугацаа нь тархины гэмтэл, доргилтын хүнд хөнгөнийг тогтоох нэг үзүүлэлт болж өгдөг юм. Бүр комд орж болзошгүй. Тархи доргисон үед хүн хаана байгаа, юу болсоноо ойлгохгүй, барьц алдах нь олонтаа. Гэмтлийн байдлыг тогтоох өөр нэг үзүүлэлт нь ой санамж юм. Гэмтэх үеийг санаж байгаа эсэх, санахгүй байгаа бол гэмтэх болон түүний дараах хэдий хугацааг санахгүй байгаа эсэх нь чухал үзүүлэлт. Улмаар хэдий чинээ их зүйл санаж чадахгүй мартсан байна төдий хэмжээгээр гэмтэл ноцтой байх аюултай.

Тархи хөдөлсний дараагаар босч явахаар дотор муухайрна. Царай цонхийж, толгой нь өвдөх, чих шуугих амьсгал болон судасны цохилт түргэсэх шинж тэмдэг мэдэгдэнэ. Тархины доргилтын эхэн үед хүүхэн хараа өргөсч, эсвэл нарийсдаг. Энэ нь тархины гэмтэл нүдний мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлснөөс болж гарч ирдэг. Эмч ухаангүй хүний нүд рүү гэрэл тусган хүүхэн хараа мэдэрч байгаа эсэхийг шалгана. Онц аюултай биш доргисон үед хүүхэн хараа нь удаан ч гэлээ гэрлийг мэдрэн хөдөлж, эсвэл бүр огт мэдэрдэггүй. Харин хүнд ноцтой гэмтлийн үед аль нэг нүдний хүүхэн хараа нь мэдрэх шинж ажиглагдана.

Анхны тусламж

Тархи хөдлөх, хөдөлсөн байж болзошгүй тохиолдолд анхны тусламж зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Хүнийг тайван чимээгүй өрөөнд орон дээр хэвтүүлнэ. Толгойг бага зэрэг өндөрлөж өгнө.  Толгойд нь хүйтэн жин тавьбал зүгээр. Хэтэрхий их шингэн юм өгөх хэрэггүй. Хэрхэвч архи өгч болохгүй. Хэрэв өвчтөн шоктой байвал түргэн тусламж дуудаж амьсгал даралтыг нь хянах хэрэгтэй бөгөөд яаралтай тохиолдолд хиймэл амьсгал, зүрхэнд шууд бус массаж хийнэ.

Оношлогоо

Тархины доргилттой хүн гэмтлийн эмчид үзүүлэх ёстой. Эмч үзэж, асууж, рефлексийг нь шалгаад гавлын рентген зураг авахуулж тархины хавсаран гэмтэл байна гэж үзвэл мэдрэлийн эмчид явуулна. Тэнд өвчтөнд тархины цахилгаан бичлэг, тархины чанд авиан шинжилгээ, компьютерийн ба соронзон долгиот томографи, тархины судасны допплерографийн шинжилгээ хийнэ. Нуруу нугалам -тай холбоотой асуудал байвал нугаламын соронзон долгиот томографи эсвэл бүр нуасны хатгалт хийдэг.

Эмчилгээ

Тархины доргилттой өвчтөн хэвтрийн дэглэм сахина. Аль болох бага хөдөлж тайван байх хэрэгтэй. Энэ үед ном унших, хөгжим сонсох, зурагт үзэх зэргээр тархи ядраах хэрэггүй. Тархины доргилтын үед ихэвчлэн эхний долоо хоногт ховор тохиолдолд гэмтсэнээс хойш хоёр долоо хоноход биеийн байдал сайжирна. Тархины хөнгөн доргилтын дараа ч унадаг өвчтэй болох зэргээр элдэв хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг болохоор элдэв бариач, засалч дээр очихын өмнө мэргэжлийн эмчид үзүүлэн зохих зөвлөгөө, шинжилгээг хийлгэсэн байх хэрэгтэй.

Тархи, гавлын ясны хүнд гэмтэл

Тархи, гавлын ясны хүнд гэмтлийн үед үүсдэг үндсэн шинж тэмдэгүүдийг мэддэг байхад илүүдэхгүй биз. Үүнд:

  • Дотор муухайрах
  • Толгой өвдөх, бие сульдах, толгой эргэх
  • Нүд сөлийх, хурц гэрлээс эмээх
  • Шөрмөс татах
  • Хоёр нүдний хүүхэн хараа ялгаатай болсон.
  • Хэлээ гаргахад нь хэл аль нэг тийшээ далийх.
  • Нүүр царай гажиж хувирах.
  • Тэнцвэрээ олохоо болох.
  • Гар хөл мэнэрэх.
  • Гэмтэл авахаас өмнөх ба дараахь зүйлийгт санахгүй байх.
Анхны тусламж Дээрх шинжүүд илэрч тархи, гавлын хүнд бэртэл авсан байж болзошгүй нөхцөлд яаралтай түргэн тусламж дуудан дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Гэмтсэн хүнийг хажуу тийш нь харуулан хэвтүүлнэ.
  • Тархины хаван нэмэгдэхээс сэргийлэн хүйтэн жин тавьна.
  • Чөлөөтэй амьсгалахад нь саад болж байгаа хувцас, хэрэглэлийг нь тайлна.
  • Зүрх нь зогсвол хиймэл амьсгал, зүрхний шууд бус иллэгэ хийнэ.

Тархи, гавлын хүнд гэмтлийн зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчилдэг бөгөөд цаг алдалгүй, зохистой эмчилгээ хийсэн тохиолдолд тааруухан эмчилсэн тархины доргилтоос илүүтэй эдгэрдэг гэдэг. Гэвч хүнд тархины гүнд гэмтлийн үр дагавар нь хоёр гурван сар, эсвэл бүр 2-3 жилийн дараа ч илрэх нь цөөнгүй болохоор дараахь шинж тэмдэг ажиглагдвал мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнд:

  • Өглөөнөөс эхлэн толгой өвдөх, дотор муухайрах, нүдний алиман дээр дарахад өвдө, хурц гэрлийг тэсвэрлэж чадахгүй болох.
  • Тэнгэр муухайрах, агаарын даралт өөрчлөгдөхөд бие сульдах, толгой эргэх, нүдэнд оч бутрах, зүрх хүчтэй цохилох.
  • Артерийн даралт буурч, эсвэл нэмэгдэх.
  • Ажлын чадвар буурч, амархан цуцдаг болох.
  • Шалтгаангүйгээр хямрах, сэтгэц гаралтай дотоод эрхтний хямрал

6 Comments

  1. zul

    Avtiin osloos bolj tarhi dorgison gej dygneltvgarsan um. Daraa ni 26 honogiin daraa tarhinii saataltai mon dyhnii yas tsomorson bna gej emch hellee geh um. Ene onosh her yndesleltei ve. Zovlogoo ogooch

  2. leaf

    миний тархи ойр ойрхон доргилт авснаас болоод маш амархан хөдөлдөг болчихсон бараг шүргэх төдий л хөдөлчихдөг. Энэ нь ямар муу үр дагвартай бол? ой тогтоолтонд нөлөөлдөг болов уу? мэддэг хүн байвал зөвөлгөө өгөөч

  3. аз

    манай охин ой 8 сартай.өчигдөр буйдан дээр зогсож байгаад хажуу тийшээ налуургаггүй хэсэг руу нь налаад яг духаараа цементэн шалан дээр унаад дух нь овойцон,тархи нь хөдөлсөн эсэхийг нь яаж мэдэх вэ,туслаач, хаана үзүүлэх вэ?санаа зовоод сууж чаддаггүй.

  4. би

    би 8 жилийн өмнө хурдан мориноос унаж маш хүчтэй гэмтэж байсан юм. одоо 22 той үе үе толгой эргэдэг, бас маш их мартамхай болсон одоо яах вэ ямар эмчилгээ байдаг юм туслаач

  5. batsaikhan

    tarhi dorigsoniig medehiin tuld chihnii urd taliin sudasan deer huruugaar darj tsohilt ni ijil bgaa esehiig shalgaj medne.Tarhi oir oirhon dorgino ,ih amarhan dorgino gej bhguiee,ene ni tarhinii daralttai gesen ug shuu dee
    tarhi dorgilt gedeg ni gadnii nuluunuus bulchin ni tsochirch agshij bgaa gesen ug,tiimees zuulun massaj hiigeed l bollloo

  6. тархины хаван гэж юу вэээээээ мэддэг хүн байнаууу

Leave a Reply