Цусны биохимийн шинжилгээ. Альфа-амилаз. Панкреатик /нойр булчирхайн/ амилаз. Диастаз

Альфа-Амилаз (Диастаз) нь шүлсний булчирхай, нойр булчирхайнд үүсдэг.

Мөн 12 хуруу гэдсэнд крамал болон бусад нүүрусыг задлахад оролцдог панкреатик амилаз гэсэн өөр нэг фермент нь нойр булчирхайнд үүсдэг.

Амилаз нь крахмал болон бусад нүүр усыг задладгаараа хоолны нүүр усны шингээдэг.Амилаз нь бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг. Нойр булчирхай болон шүлсний булчирхайн эмгэг, гэдсээр өвдүүлэхийн шалтгааныг тодорхойлох зэрэгт амилазын идэвхийг тодорхойлох шинжилгээ хийдэг.

Альфа-амилазын /диастазын хэвийн хэмжээ/ цусан дахь хэвийн хэмжээ нь 28-100 Ед/л. Нойр булчирхайн амилазын цусан дахь хэвийн хэмжээ нь 0-50 Ед/л.

Альфа-амилазын хэмжээ ихсэхийг дараах эмгэгийн шинж гэж үздэг, үүнд:

– панкреатит хурц болон архаг  /нойр булчирхайн үрэвсэл/

– нойр булчирхайн киста, цөсний цорго чулуу, хавдартай

– тахалт гахайн хавдар

– хурц перитонит /хэвэлтэс/

– холецистит, цөсний цоргын эмгэг

– бөөрний дутмагшил

Мөн гэдэсний гэмтэл болон жирэмслэлтийг тасласны дараа амилазын түвшин нэмэгддэг.

Нойр булчирхайн хурц үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэх, тахалт гахайн хавдар зэргийн үед нойр булчирхайн амилазын цусан дахь хэмжээ 10 дахин нэмэгддэг. Цусан дахь панкреатик /нойр булчирхайн/ амилаз огцом нэмэгдэх нь нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн цоргыг киста, эсвэл хавдар, эсвэл чулуу бөглөхтэй холбоотой байж болно.

Харин цусан дахь амилазын түвшнийг тодорхойлох биохимийн шинжилгээгээр амилазын хэмжээ тэг гарах нь нойр булчирхайн үйл ажиллагаа хангалтгүй, хурц болон архаг гепатиттай холбоотой. Жирэмсний хордлогын үед цусан дахь амилазын түвшин хэвийн хэмжээнээсээ буурдаг.

Амилаз ферментийн түвшинг тодорхойлохдоо шээсэнд шинжилгээ хийдэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

1 Comment

  1. enkhee

    үгийн алдаагүй бичвэл зүгээр юм шиг санагдлаав

Leave a Reply