Цусны биохимийн шинжилгээ. Лактатдегидрогеназ. ЛДГ. Лактат. Сүүн хүчил

ЛДГ буюу лактатдегидрогеназ, лактат нь глюкозыг исэлдүүлэн сүүн хүчил үүсэх явцад оролцдог фермент.

Лактат (сүүн хүчлийн давс)  нь амьсгалах явцад эсийн дотор үүсдэг. ЛДГ хүний бараг бүх эд, эрхтэнд агуулагддагаас ясны булчинд хамгийн их байдаг.

Хүчил төрөгчийн хангамж хэвийн үед лактат нь цусанд хуримтлагддаггүй бөгөөд саармаг бодис болтол задраад гадагшлуулагддаг. Харин хүчилт төрөгчийн дутагдлын үед хуримтлагддаг бөгөөд булчин цуцах мэдрэмжийн төрүүлэн эдийн амьсгалах үйл явцыг алдагдуулдаг.

Зүрхний булчин, элэг, хавдрын өвчнийг оношлох үедп цусан дахь ЛДГ-ийн хэмжээг тогтоох биохимийн шинжилгээ хийдэг.

ЛДГ нь хэвийн хэмжээ нь нярай хүүхдүүдэд   2000 Ед/л хүртэл байдаг. 2 ой хүртэлх насны хүүхдүүдэд  430 Ед/л, 2 ойтойгоос 12 нас хүртэл  295 Ед/л., 12 –оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд  250 Ед/л байна.

Дараах тохиолдолд цусан дахь ЛДГ-ийн хэмжээ ихэснэ, үүнд:

– элэгний эмгэгүүд

– зүрний шигдээс, уушигны шигдээс

– цусны системийн эмгэг

– ясны булчингийн гэмтэл, хатингаршил

– нойр булчирхайн хурц үрэвсэл

– бөөрний эмгэг

– янз бүрийн эрхтэний өмөн

– хүчилт төрөгчийн дутагдал

Жирэмслэлт, нярай хүүхэд, биеийн хүчний ачааллын дараа гэсэн үед ЛДГ нь их байдаг. Мөн согтууруулах ундаа уусны дараа болон зарим төрлийн эм бэлдмэлийн хэрэглэсний дараа цусан дахь ЛДГ-ийн хэмжээ нэмэгддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply