Креатинкиназ (креатинфосфокиназ) нь ясны булчинд агуулагддаг, гөлгөр булчин болон тархинд арай бага хэмжээгээр агуулагддаг фермент юм. Зүрхний булчин буюу миокардад креатинкеназын онцгой хэлбэр креатинкеназ МВ агуулагддаг.
Булчин гэмтэхэд фермент эсээс гарч цусанд орсноор цусан дахь креатинкиназын түвшин нэмэгддэг. Иймд зүрхний шигдээсийн эрт үеийн оношлогоонод креатинфосфокиназ болон креатинкиназ МВ-ийн цусан дахь түвшин тогтоох биохимийн шинжилгээг өргөнөөр хэрэглэдэг. Зүрхний хурц шигдээсээс 2-4 цаг дараа гэхэд л креатинкиназ МВ-ийн цусан дахь түвшин нэлээд нэмэгддэг. Ийм үед креатинкиназ МВ-ийн түвшнийг тогтоох шинжилгээ хийснээр зүрхний шигдээсийг 100% баталгаатайгаар оношлох боломжтой.
Креатинкиназын хэвийн хэмжээ
Хүйс Нас Креатинкиназын түвшин Ед/л
Хүүхдүүд 2-5 хоногтой < 652
5 хоногоос 6 сар хүртэл < 295
6-12 сартай < 203
12 сараас 3 нас хүртэл < 228
3-6 настай < 149
Эмэгтэйчүүд 6-12 настай < 154
12-17 настай < 123
17 наснаас дээш < 167
Эрэгтэйчүүд 6-12 настай < 247
12-17 настай < 270
17 наснаас дээш < 190
Креатинкиназ МВ –ийн цусан дахь агуулга нь хэвийн үед 0-24 Ед/л.
Дараах эмгэгүүдийн үед цусан дахь креатинкиназын түвшин нэмэгддэг, үүнд:
– Зүрхний шигдээс
– Миокардит /зүрхний булчинтас/
– Зүрхний булчингийн тэжээлийн дутагдал
– Зүрхний дутмагшил
– Тахикарди /зүрхний цохилт түргэсэх/
– Гипотериоз /бамбай булчирхайн дутагдал/
– Архины цагаан солио
– Төв мэдрэлийн системийн өвчин
– Хорт хавдар
Мөн зүрхэнд мэс засал болон оношилгооны ажилбар хийсний дараа, зарим төрлийн эм бэлдмэл уусны дараа, биеийн хүчний өндөр ачааллын дараа креатинфосфокиназын түвшин нэмэгдэж болно.
Харин булчингийн масс буурах, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай үед креатинкиназын түвшин буурдаг.
Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.