Нурууны гэмтэл

Бид бүхний нуруу нугалам нь бүх араг ясны үндэс төдийгүй нугасыг “хадгалах газар” юм. Иймээс нуруу нугаламын гэмтэл нь хүнд осолтой байдаг.Энэ гэмтлээс болж хүн эрэмдэг зэрэмдэг болж мэдрэхүй алдагдан хөдөлгөөнгүй болдог.

Шалтгаан

Нуруу нугаламын гэмтэл нь нугаламын хугарал болон мултралын үед үүсч болно. Ихэвчлэн зам тээврийн гэмлийн үед үүсдэг. Автын осол -ын үед ихээр үүсдэг. Гэнэт тоормозлосноос хүний толгой хэт гэдийх ба дараа нь дохих хөдөлгөөн хийдэг. Энэ үед нугаламын холбоос гэмтэн хугарал мултрал үүсч тэргээрийн хоорондох жийрэг мөгөөрс гэмтдэг. Цээжний хэсгийн нугаламын гэмтлийн үед суудлын даруулгатай явсан хүнд  тохиолддог.

Мөргөлдөх үед биеийн доод хэсгээрээ тулдаг бөгөөд биеийн дээд хсгээр бөхийж өгдөг. Нуруу нугаламын хөдөлгөөнөөс ачаалал үүсч гэмтдэг байна. Нуруу нугаламын гэмтэл нь авто замаас гадна усан санд үүсч болно. Сайн мэдэхгүй газар усанд орохдоо анхааралтай байх хэрэгтэй. Азгүйтэж шумбах тохиолдолд нуруу нугаламын гэмтэл авч болно. Хэрэв ёроол нь гүехэн байвал хүн толгойгоороо хүчтэй мөргөж хүзүүний нугаламдаа гэмтэл авч болно. Өөр нэг нуруу нугаламын гэмтлийн шалтгаан бол хүчтэй цохиолт байдаг. Хаа ч юм, хэзээ ч юм настай хүмүүс халтиргаа дээр халтирч унах үед, залуучууд нуруу нугалам руугаа чиглэсэн цохилтын үед үүсч болдог.

Нуруу нугалам -ын хугарал, мултралын үед нугас гэмтдэг. Энэ нь хугарлын хэсгийн зөрөөгөөөр дарагдах, мөн хэсэгчлэн болон бүрэн тасарч гэмтэх зэрэг таагүй зүйлд хүргэдэг. Хэрэв нугас тасарч гэмтвэл мэдрэхүй алдагдаж, их биеийн доод хэсэг саажин аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдпагддаг. Жишээ нь: өтгөн шингэнээр бие засаж чадахгүй болж, эрчүүдийн бэлэг эрхтэн хөвчрөхөө болино. Цаашлаад нуруу нугаламын гэмтэл нь гунигтай үхэлд хүргэнэ.

Шинж тэмдэг

Нуруу нугаламын гэмтэл нь тодорхой мэдэгдэх бөгөөд нуруу, хүзүү рүү маш хүчтэй өвдөнө. Өвдөлт нь хөдлөх, амьсгалахад хүртэл ихсэнэ. Хэрэв нуруу нугаламаа хөдөлгөж чадахгүй, хүн гар, хөлөө мэдрэхгүй байвал өвчтөнг хөдөлгөж болохгүй. Нуруу нугаламын хугарлын үед хүн ухаан алдаж амьсгал зогссон ч байдаг. Мөн зарим үед нуруу нугаламын дагуу хэдэн өдөр ч өвдөхгүй байх тохиолдол байдаг. Өвдөлт нь гар хөл рүү дамжиж өвдөх ба тэр нь нугасны мэдрэлийн ёзоор цочирсноос үүсдэг байна.

Оношлогоо

Яаралтай гэмтэл согогын эмчид үзүүлэх хэрэгтэй. Онош тавихын тулд нуруу нугаламын рентген зураг авах шаардлагатай.

Анхны тусламж

Түргэн тусламж ирээгүй үед гэмтсэн нуруу нугаламын хэсгийн хөдөлгөөнгүй байдлыг хангах хэрэгтэй. Гэмтсэн хүнийг нуруугаар нь хатуу самбар дамнуурган дээр байрлуулна. Нурууг хотойлгож болохгүй. Хүзүүний нуруу нугаламын хугарлын үед зузаан хөвөнгөөр жийрэглэн хүзүүг бинтээр бооно. Үүнийхээ дараа өвчтөн өргөж дамнуурган дээр тавина. Хүзүү болон мөрөн дор дэр зөөлөьч юм уу боодолтой юм хийнэ.

Эмчилгээ

Өвчтөнг тайван хэвтүүлж ажиглана.нуруу нугаламын гэмтсэн хэсгийг хөдөлгөхгүйн тулд гөлтгөнөн боолт хийнэ. Орчин үеийн гэмтэл согог нь нуруу нугаламын гэмтлийн үед эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэх болж байна: гэмтсэн нугаламыг титанаар хийсэн бүтээц, ялтсаар бэхлэх, мөн тусгай пластмассаар цоолж бэхлэх зэрэг юм. Өвчтөнг сэргэлтийн үед нь нөхөн сэргээх эмчилгээ, массаж, эмчилгээний биеийн тамир хийлгэнэ. Нөхөн сэргээх эмчийн зөвлөгөө авч шаардлагатай тохиолдолд курс эмчилгээнд явуулахад илүүдэхгүй.

2 Comments

  1. olovemaa

    anhnii tuslamjiinhaa medeelliig zuragtai tawimaar yum hugarsan yasiig yaaj boohiig ni medehgui bnshdeee

  2. minii taniliin 10 angiin ohin ni tvnhnii multraltai gej onshlogdood 2 jil bolj bna tegeed 1jil ni tergentser deer suugaad nuruun ni muriigaad uushig zvrhee darsan bna gesen hodoonii hvmvvs bolhoor haana handhaa medehgvi jil bolj bga ene owchniig emchilchih ulsiin medeelel meddeg hvn baiwal hariu bichij tuslaach

Leave a Reply