Цусны биохимийн шинжилгээ. Шүлтлэг фосфатаз

Шүлтлэг фосфатаз нь фосфорын хүчлийг органик нэгдлүүдээс салган фосфорыг тээвэрлэхэд оролцдог. Шүлтлэг фосфатаз нь ясны эд, гэдэсний салст бүрхүүл, ихэс, сүү ялгаруулж байгаа хєхний булчирхайд хамгийн ихээр агуулагддаг.

Шүлтлэг фосфатаз цусан дахь хэвийн хэмжээ нь эмэгтэй хүнд 240 Ед/л хүртэл, эрэгтэй хүнд 270 Ед/л хүртэл байна. Шүлтлэг фосфатаз ясны өсөлт -өнд нөлөөлдөг болохоор хүүхдийн цусан дахь хэмжээ нь насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг.

Цусан дахь ясны систем, элэг, цөсний цорго, бөөрний эмгэгийг оношлогоонд цусан дахь шүлтлэг фосфатазын шинжилгээг хийдэг.

Цусан дахь шүлтлэг фосфатазын агуулга өндөр байх нь эмчийн хувьд дараах онош тавих нөхцөл болж болно, үүнд:

– гиперпаратиреоз /хос бамбай томрох/

– миеломын өвчин

– ясыг гэмтээсэн лимфогранулематоз /тунгалаг гүвгэр эстэх/

– халдварт мононуклеоз /ганц цөмтөх/

– рахит /сульдаа/

– элэгний өвчин

– цөсний цоргоны өвчин

– уушигний шигдээс, бөөрний шигдээс

Мөн жирэмсний сүүлийн арав хоног, цэвэршилтийн дараа, хоолонд кальци болон фосфат дутагдах, С амин дэмийн тунг хэтрүүлэн хэрэглэх, зарим төрлийн эм, бэлдмэлийг хэрэглэсний дараа шүлтлэг фосфатазын агуулга нэмэгддэг.

Бамбай булчирай томрох, ясны өсөлтөнд өөрчлөлт гарах, цайр, магни, В12 витамин, эсвэл С витамин хүнсэнд дутагдах, цус багадах үед шүлтлэг фосфатазын хэмжээ бага байдаг. Жирэмсний үед ихэсийн хөгжил дутуу үед шүлтлэг фосфатазын идэвх буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply