Липаз нь саармаг өөх тос буюу триглецирдуудыг задлахын тулд олон эд, эрхтэний ялгаруулдаг фермент юм. Эдгээрээс нойр булчирхайн ялгаруулдаг панкреатик липаз нь оношлогоонд онцгой чухал ач холбогдолтой. Липаз нь арван хоёр хуруу гэдэс, нарийн гэдсэнд идэвхтэй хэлбэрээр ялгаран триглецридуудыг глицерин болон дээд тослог хүчил болгон задалдаг. Нойр булчирхайн өвчний үед липазын идэвх нь мэдэгдэхүйц нэмэгддэг бөгөөд цусанд их хэмжээгээр ялгарч эхэлдэг.
Насанд хүрэгчдийн цусан дахь липазын хэвийн хэмжээ нь 0-190 Ед/мл.
Цусан дахь липаз болон а-амилазын хэмжээг тогтоох нь нойр булчирхайн үрэвслийн оношлогооны гол хэсэг нь байдаг.
Цусан дахь липазын түвшин нэмэгдэх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:
– нойр булчирхайн үрэвсэл
– цөсний архаг эмгэг, цөсөөр хатгуулах
– шигдээс, гэдэсний түгжрэл, перитонит
– ясны хугарал, зөөлөн эдийн шарх
– хөхний булчирхайн өмөн
– бөөрний дутмагшил
– бодисын солилцоо, түүний дотор липидийн солилцооны алдагдал дагалдуулсан эмгэг /таргалалт, чихрийн шижин, тулай г.м./
– тахалт гахайн хавдар
Үүнээс гадна зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэсний дараа липазын түвшин нэмэгдэж болно.
Харин хавдрын өвчний үед липазын түвшин буурдаг ч нойр булчирхайн өмөн, буруу хооллолтын үед буурдаггүй.
Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.