Триглицеридууд (ТГ) буюу саармаг өөх тос нь глицерин болон дээд тослог хүчлүүдийн үүсмэл юм. ТГ нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед орохоос гадна өөхөн эд, элэг, гэдсэнд нийлэгждэг. ТГ-ын цусан дахь хэмжээ нь хүний наснаас хамаардаг.
Триглицеридуудын хэвийн хэмжээ
Нас Хэмжээ ммоль/л Эрэгтэйчүүд Эмэгтэйчүүд
10 хүртэлх 0,34 – 1,13 0,40 – 1,24
10 – 15 0,36 – 1,41 0,42 – 1,48
15 – 20 0,45 – 1,81 0,40 – 1,53
20 – 25 0,50 – 2,27 0,41 – 1,48
25 – 30 0,52 – 2,81 0,42 – 1,63
30 – 35 0,56 – 3,01 0,44 – 1,70
35 – 40 0,61 – 3,62 0,45 – 1,99
40 – 45 0,62 – 3,61 0,51 – 2,16
45 – 50 0,65 – 3,70 0,52 – 2,42
50 – 55 0,65 – 3,61 0,59 – 2,63
55 – 60 0,65 – 3,23 0,62 -2,96
60 – 65 0,65 – 3,29 0,63 – 2,70
65 – 70 0,62 – 2,94 0,68 – 2,71
Хэрэв ТГ-ын хэмжээ өндөр байх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:
– зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс, даралт ихсэх өвчин
– атеросклероз
– бөөрний архаг дутмагшил
– тархины судасны бөглөрөл
– таргалалт
– вирусын гаралтай гепатит, элэгний цирроз
– тулай өвчин
– талассеми
– Дауны хам шинж
– элэгний эмгэг
– мэдрэлийн анорекси
– чихрийн шижин
– гипотиреоз /бамбай булчирхай -н үйл ажиллагааны дутагдал/
– чихрийн шижингийн өмнөх үе
– архинд донтох өвчин
– нойр булчирхайн архаг болон хурц үрэвсэл
– гиперкальцеми /кальцийн хэт өндөр агуулга/
Дараах тохиолдлуудад триглицеридуудын хэмжээ бага байдаг, үүнд:
– тархины шигдээс
– гипертиреоз /бамбай булчирхайн хэт ажиллагаа/
– бөөрний эдийн гэмтэл
– миастени /булчин сулрах/
– гэмтэл, түлэгдэл
– хоолны дутагдал
– С амин дэм уусан
Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.
Энэ site аас copy хийж болдоггүй нь харамсалтай