Үе ясжих эмгэг буюу остеоартроз

Үе ясжих эмгэг буюу остеоартроз гэдэг нь үе, үений мөгөөрс, үе орчмын эдийн үрэвсэлт бус архаг өвчин юм. Үе мөчний олон төрлийн өвчин эмгэгүүдээс остеоартроз нь хамгийн их тархсан байдаг. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 12-16% нь үе ясжих эмгэгээр өвддөг байна. Уг өвчнөөр өвдөх эрсдэл хамгийн өндөртэй хүмүүс нь 45-55 насны эмэгтэйчүүд юм.

Шалтгаан

Үений мөгөөрсийг гэмтээж уг өвчнийг үүсгэх дараах шалтгаанууд байдаг гэж үздэг. Үүнд: дааврын суурь ба бодисын солилцооны алдагдал, үений цусан хангамж муудах, үений өвчнөөр өвдөх удамшлын магадлал өндөртэй байх, хөгшрөлт, гэмтэл, хэрлэг төст үений үрэвсэл ба хайрст үлд зэрэг өвчнүүд орно. Гэхдээ хамгийн түгээмэл шалтгаан нь үенд ирж байгаа ачаалал нь үений мөгөөрсний ачаалал даах чадвараас хэтрэх явдал юм. Эдгээрт илүүдэл жин, зогсоо ажил, нурууны хэлбэр алдагдах, харайлт гүйлт, хүндийн өргөлт зэрэг спортоор хичээллэх зэрэг орно.

Явц

Үе ясжих эмгэг буюу остеоартрозын үед үений мөгөөрс элэгдэж нэг ёсондоо хурдан хөгширдөг. Үений мөгөөрс уян хатан чанараа алдаж, үений гадаргуу арзгар болж, дээр нь ан цав үүсдэг. Зарим газруудад мөгөөрс нь арилан яс ил гарна. Ингэснээр мөгөөрсний бат бэх чанар алдагдаж үений үйл ажиллагаа алдагдана. Өвчний хожуу үед үрэвсэл явагдаж ясны эдүүд ургана. Үенүүд өөрчлөгдөн хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөнө.

Шинж тэмдэг

Өвчний эхэн үед дараах шинжүүд илэрнэ, үүнд:  огцом хөдөлгөхөд үе нужигнаж дуугарна. Нугалахад  эвгүй мэдрэмж төрнө. Өвчнийг эмчлэхгүй бол жилээс жилд хөдөлгөөний үед үүсэх өвдөлт нэмэгдэнэ. Түнхний үений ясжих эмгэгийн үед гуяны урд талаар өвдөж өвдөг рүүгээ дамжин явах үед илүү өвдөлт өгдөг. Өвдөгний үений ясжих эмгэгтэй хүн шатаар буух гэж үйлээ үздэг байхад  өвчтөн шатаар буухад өвддөг бол мөрний үе гэмтвэл гараа өргөж буулгахад өвддөг.

Өвдөлт нь ерөнхийдөө биеийн ачаалалтай өдрийн цагаар мэдрэгдээд  унтаж амрах үед намддаг. Тайван байсны хөдөлж эхлэхэд хэсэг хугацаанд эхлэдэг өвдөд удалгүй идэвхтэй хөдөлж эхлэхэд намддаг байх жишээтэй.

Өвчин улам даамжрах үед ямар ч хөдөлгөөн хийхэд тэсэхийн аргагүй өвдөж үений хэлбэр өөрчлөгдөн хөдөлгөөний чадвараа алддаг. Өвчний энэ үед үрэвслийг намдааж өвдөлтийг багасгаж болох ч хувирч өөрчлөгдсөн мөгөөрсийг сэргээж болдоггүй.

Үе ясжих эмгэг нь ихэвчлэн удаан өрнөлтэй байдаг бөгөөд нэг үенээс эхлээд удалгүй гэмтсэн үенд ирэх ачааллыг багасгахаар илүүдэл ачаалал авч байсан өөр үенүүд хамрагдана.

Оношлогоо

Хэрэв үеэр өвдөөд хэдэн сараар намдахгүй байвал үе мөчний эмч эсвэл гэмтэл согогын эмчид ханд.

Эмч үзсэнийхээ дараа дараах нэмэлт шинжилгээнүүдийг хийлгэнэ.

•    Цусны шинжилгээ (үрэвслийн ерөнхий шинж илэрнэ.) ;

•    Үений чанд авиан шинжилгээ ;

•    Үений рентген зураг :

•    Үений соронзон долгиот томографи ;

•    Үений шингэний шинжилгээ ;

•    Үеийг дурандах

Эмчилгээ

Гэмтсэн үений механик ачааллыг хязгаарлах, өвчин хурцадсан үед хагас хэвтрийн дэглэм баримтлах хэрэгтэй. Үе ясжих эмгэгийн эмчилгээнд хамгийн их хэрэглэдэг нь үрэвслийн эсрэг бэлдмэлүүд ба мөгөөрс хамгаалах бэлдмэлүүд юм.

Өвдөлт багасгахын тулд нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Үүнд : хэт ягаан туяа, цахилгаан гүйдэл, электрофорез, эмийн бодистой фонофорез. Булчинг бэхжүүлэхийн тулд электромиостимуляци хэрэглэнэ.

Үе ясжих эмгэгийн үед эмчилгээний иллэг хийж байх үедээ үений уутанд механик цочрол өгөхөөс сэргийлэх хэрэгтэй.

5 Comments

  1. tuka

    ene udriin mend hurgie. eejiin maani uvdgund yas urgasan bna gesen genee. odoo uvduud bgaa. haana yamar emnelegt handaj emchilgee hiilgeh ve? ene taliin emchilgee onosh todruuldag yamar emneleg baidgiin bol nadad tuslaach? eejiigee erthen uzuulj emchiluulmeer baina.

  2. monhtuul

    haria duurgiinhee sergeen zasah emchilgeenii emchid handah heregtei

  3. ч. түвшинжаргал

    сайн уу би 28 настай эмэгтэй миний өвдөгөөр өвдөөд 5 жил болж байна. энэ жил алтан хүн эмнэлэгт үзүүлсэн өвдөгний зөөлөн эд хатуурч суусан байна нэсэн онош тавьсан тэгээд үрэвслийн эм тариа хэрэглэж өвдөгөндөө тариа хийлгэсэн боловч сайжирсангүй миний монголын сайн эмч нар минь надад туслаач

  4. Оройн мэнд. Би 50 нас хүрч байна. Саяханаас өвдөгөөр хааяа хатгуулаад байдаг болсон. Рентгэн зураг авахуулахад яс ургаж байнаа гэсэн. Эмчилгээ хийлгэхээр эмчид хандсан боловч Хавдар судлалын “Яргуй төвд” ханд гэж зөвлөсөнөөр очсон боловч шарлагын аппарат нь эвдэрсэн гээд бүр 6 сарын сүүлээр очих очер бичүүлсэн. Гэвч энэ хугацаанд ямар эмчилгээ хийлгэх нь зөв вэ. Шавар эмчилгээ үр дүнтэй л гэх юм. Ургаж байгаа ясыг зогсоох ямар арга чарга байнааа. Туслаач эмч нарааааа

  5. Уламжлалт эмчилгээ их л сайн гэх боловч яс ургалт зогсоож чаддаг боловуу

Leave a Reply