Цусны биохимийн шинжилгээ. Глюкоз

Глюкоз нь нүүрс усны солилцооны байдлыг харуулагч гол үзүүлэлт болж өгдөг. Хүний зарцуулж байдаг нийт энергийн талаас илүү нь глюкозыг исэлдэсний үр дүнд үүсдэг. Цусан дахь глюкозын түвшнийг тодорхойлох нь чихрийн шижингийн оношлогоонд заавал хийгддэг.

Цусан дахь глюкозын агуулгыг инсулин гэдэг даавар тохируулдаг. Инсулин нь нойр булчирхайн үндсэн даавар юм. Түүний дутагдал үүсэхэд цусан дахь түвшин нэмэгдэж эсүүд “өлсөж” эхэлдэг.

Глюкозын хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдүүдэд 3,33-5,55 ммоль/л, насанд хүрэгчдийнх 3,89-5,83 ммоль/л, 60 наснаас эхлээд 6,38 ммоль/л хүртэл нэмэгддэг. Жирэмсний үед 3,3-6,6 ммоль/л.

Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэн байх нь дараах өвчний шинж тэмдэг байж болно, үүнд:

– чихрийн шижин

– дотоод шүүрлийн согог

– нойр булчирхайн архаг болон хурц үрэвсэл, муковисцидоз

– элэг болон бөөрний архаг эмгэгүүд

– тархинд цус харвах

– зүрхний шигдээс

Мөн хүчтэй сэтгэл хөдлөл, стресс, тамхи татах, буруу хооллолтын үед глюкозын түвшин нэмэгддэг.

Глюкозын түвшин бага байх буюу гипогликеми нь дараах эмгэгийн үед илэрдэг шинж тэмдэг, үүнд:

– нойр булчирхайн эмгэгүүд

– гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– элэгний эмгэгүүд

– бөөрний булчирхайн өмөн, ходоодны өмөн

– согтууруулах ундаа, хүнцэл болон зарим эм бэлдмэлд хордох

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.