Цусны биохимийн шинжилгээ. Билирубин

Билирубин  нь гемоглобин г.м. цусны зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн задралын бүтээгдэхүүн бөгөөд шаравтар улаан өнгөтэй пигмент /будагч бодис/ юм. Билирубины шинжилгээ нь хүний элэгний үйл ажиллагааг харуулдгаас гадна хоол боловсруулах замын олон эмгэгийн оношлогоонд ашиглагддаг. Цусны сийвэнд билирубин нь дараахь хэлбэрээр агуулагдаж байдаг, үүнд:

– шулуун билирубин

– шулуун бус билирубин

Энэ хоёр хэлбэр нь нийлээд цусны ерөнхий билирубины үзүүлэлт болдог. Ерөнхий билирубиныг тодорхойлох нь лабораторийн шинжилгээ нь чухал үүрэгтэй байдаг.

Билирубины хэвийн хэмжээ

Ерөнхий билирубины хэвийн хэмжээ нь хүүхдүүд болон насанд хүрэгчдэд 3,4-17,1мкмоль/л байдаг. Гэхдээ нярай хүүхдүүдийн билирубины хэмжээ үргэлж өндөр байдаг бөгөөд үүнийг физиологийн шарлалт гэдэг.

Тэгш билирубины хэмжээ нь 0-3,4 мкмоль/л

Дийлэнх тохиолдолд цусан дахь билирубины хэмжээнд өөрчлөлт гарах нь ноцтой эмгэгийн шинж тэмдэг байдаг.

Хүний биед дараах төрлийн гаж өөрчлөлтүүд гарах үед цусан дахь билирубины хэмжээ өндөр байдаг, үүнд:

– В12 амин дэмийн дутагдал

– Элэгний хурц болон архаг өвчин

– Элэгний өмөн

– Гепатит

– Элэгний анхдагч цирроз

– Элэгний хордлого

– Цөс чулуужих өвчин

Хэрэв тэгш билирубины хэмжээ өндөр байвал дараах эмгэгийг шинж тэмдэг байж болно, үүнд:

– вирусын гаралтай, эсвэл хордлогын хурц гепатит

– цитомегалвирусийн гаралтай элэгний халдварт эмгэг, хоёрдогч болон гуравдагч тэмбүү

– жирэмсний үеийн шарлалт

– нярай хүүхдийн бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

2 Comments

  1. Билирубин нийт лавлах хэмжээ 0-1,1ммоль/л хариу -14,1 гарчээ.
    Асат(ГОТ) -24
    Алат(ГПТ)-27
    Глюкоз-3,6
    ийм хариу гарсан байна. Энэ шинжилгээний хариуг дэлгэрэнгүй хэлж өгөөчээ.

Leave a Reply