Цусны биохимийн шинжилгээ. Шээсний хүчил

Шээсний хүчил нь азотын илүүдлийг гадагшлуулдаг. Шээсний хүчил нь элгэнд үүсдэг бөгөөд цусны сийвэнд натрийн давс хэлбэрээр агуулагдаж байдаг.

Шээсний хүчлийг бөөр нь цуснаас гаргадаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдах үед шээсний хүчлийн солилцоонд өөрчлөлт гардаг. Энэ нь цусанд натрийн давс хуримтлагдах, шээсний хүчлийн хэмжээ ихсэн эд, эрхтэнийг гэмтээх зэрэг үр дагавартай байдаг.

Шээсний хүчлийн хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдэд 120-320 мкмоль/л, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд 150-350 мкмоль/л. Насанд хүрсэн эрэгтэйчүүдэд 210-420 мкмоль/л байна.

Шээсний хүчлийн хэмжээ ихсэх шалтгаан

Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэхийг гиперурикеми гэдэг бөгөөд энэ нь анхдагч ба хоёрдагч тулай/туулайтах өвчний үндсэн шинж тэмдэг юм.

Анхдагч тулай нь зөвхөн шээсний хүчлийн түвшин ихсэх байдлаар илрээд өөр ямар нэг шинж тэмдэггүй байж болно. Хоёрдогч тулай нь бөөрний үйл ажиллагаанд доголдол гарсан, хорт хавдар, эдийн гэмтэл, эсвэл өлсгөлөнгөөс үүдэлтэй байж болно. Анхдагч тулай нь шээсний хүчлийн биенээс гадагшлах үйл явц нь удааширсан, эсвэл шээсний хүчлийн нийлэгжүүлэлт хэт ихэдсэн нөхцөлтэйгээр даамжирдаг. Шээсний хүчлийн талстууд нь үе мөч, арьсны доорх эсүүд, бөөрөнд тунадасжин хуримтлагддаг. Үүний үр дүнд тулай өвчин, архаг үетэс үүсдэг.

Хоёрдахгч тулай өвчнөөс үүдэлтэй гиперурикеми нь дараах эмгэгүүдийн үед ажиглагддаг, үүнд:

– лейкоз, лимфом

– В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

– Зарим төрлийн хурц халдварт өвчин

– Элэг, цөсний замын эмгэг

– Чихрийн шижин

– Архаг экзем

– Хайрст үлд

– Харшил

– Бөөрний эмгэг

– Жирэмсний хордлого

– Ацидоз

– Архины хурц хордлого

Биеийн хүч шаардсан ачаалал, согтууруулах ундаа уух, удаан хугацаанд өлсөх зэрэг цусан дахь шээсний хүчлийн түвшин нэмэгддэг.

Шээсний хүчлийн түвшин буурах буюу гипоурикеми нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

– Вильсон-Коноваловын өвчин

– Фанконигийн хам шинж

– Нуклеиний хүчлээр дутмаг хоол, хүнс

Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхэд шээсний хүчлийн хэмжээ буурч, эсвэл нэмэгдэж болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

2 Comments

  1. naran

    ene buh uvchin tanii darhlaa deed tsegtee muudsan gesen ug shuu dee .hamgiin gol n uvdchihood bish uridchilan sergiileechee.mongolchuudaa.transferfactor 95256866

  2. орхон

    hi minii baruun taliin buur eleg hawiar mash hvchtei hatgaj uwduud bna aa bi yah we
    tsusnii shinjilgee uguhud uurchlultgv bn gesen ehod haruulahad gaigv zvgeer bn gesen emegteichvvdiin emnelegt vzvvlhed vrewseltei bn geed em bicihj ugsun teheer bi yg yu ni yasan bn gesen vg we
    yah ystoi we ywahad ih zowiurtai bn nadad tuslaach

Leave a Reply