Цусны биохимийн шинжилгээ. Цусны мочевин

Мочевин нь уургийн задралын үндсэн бүтээгдэхүүн юм. Элэг нь  мочевиныг аммиакаас гарган авдаг. Мочевин нь шээсийг төвлөрүүлэх явцад оролцдог.

Мочевиныг гаргаж авах явцад хүний биед маш хортой нөлөө үзүүлдэг аммиак гэдэг бодисыг саармагждаг. Мочевин нь биенээс шээсээ гадагшилдаг. Иймд цусан дахь мочевиныг гадагшлуулах үйл явц тааруу байх нь бөөрний ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт гарсныг зааж өгдөг.

Мочевины хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдэд 1,8-6,4 ммоль/л, насанд хүрэгчдэд 2,5-6,4 ммоль/л, 60-аас дээш насныханд 2,9-7,5 ммоль/л байна.

Цусан дахь мочевины хэмжээ өндөр байх нь дараах эмгэгийг шинж тэмдэг байдаг, үүнд:

– бөөрний өвчин

– зүрхний дутмагшил

– шээс гадагшлах замын согог

– лейкоз, өмөн

– хүчтэй цус алдалт

– шок, хүчтэй халуурал

– түлэгдэлт

– шээсний замыг битүүрэл

– зүрхний хурц шигдээс

Мөн биеийн хүч шаардсан ачаалал, эр бэлгий даавар, глюкокортикостероидуудыг хэрэглэсний дараа мочевины хэмжээ нэмэгддэг.

Харин шинжилгээгээр цусан дахь мочевины хэмжээ буурах элэгний үрэвсэл, цирроз, элэгний ком зэрэг элэгний үйл ажиллагааны хямралтай холбоотой байдаг. Мөн жирэмсний үед, фосфор, эсвэл хүнцэлээр хордох үед мочевины хэмжээ буурдаг.

Цусан дахь мочевины концентрац /нягтрал, төвлөрөл/ нь тухайн хүний хооллолтоос шалтгаалж болно. Мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн зэрэг уургийн агуулга өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэх үед цусан дахь мочевины хэмжээ нэмэгддэг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох үед мочевины хэмжээ буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply