Цусны биохимийн шинжилгээ. Төмөр

Төмөр (Fe) нь хүчилтөрөгчийг холбох, тээвэрлэх, хүргэх явц оролцдог. Төмөр нь исэлдүүлэгч чанартай ч хүчилтөрөгчийг исэлдүүлдэггүй төдийгүй эд, эрхтэнийг амин чухал шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахад нь цусанд туслаж байдаг хосгүй чанартай бичил элемент юм. Төмрийн ионууд нь миоглобин, гемоглобинын молекулын найрлаганд ордог бөгөөд цусыг улаан өнгөтэй болгож байдаг. Мөн эдийн амьсгалад явцад оролцон цус төлжүүлэх үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх төмөр нь гэдсэнд шимэгдээд судсаар дамжин тараагддагаас цусны улаан эс буюу эритроцитийг үйлдвэрлэдэг чөмгөнд дийлэнх нь очдог.

Цусан агуулагдаж байгаа төмрийн дийлэнх нь гемоглобины найрлагын хэсэг байдаг бөгөөд тодорхой хэмжээний төмрийг эд, дотор эрхтэнүүд нөөцлөдгөөс дийлэнх нь элэг, дэлүүнд байдаг.

Төмрийн хэвийн хэмжээ

Төмөр нь хүний биед бага хэмжээгээр байдаг. Төмрийн нийт хэмжээ нь гемоглобин, хүний өндөр, жин, хүйс, наснаас хамааран ялгаатай байдаг.

Нас    Төмрийн хэмжээ, мкмоль/л

12 сар хүртэлх   7,16 – 17,90

12 сараас -14 нас   8,95 – 21,48

Эмэгтэйчүүд, 14 наснаас дээш  8,95 – 30,43

Эрэгтэйчүүд, 14 наснаас дээш   11,64 – 30,43

Цусан дахь төмөр дутагдах нь гемоглобины тоо бууран төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт үүсэхэд хүргэдэг. Цус багадалтын улмаас хүүхдийн хөгжил оройтох, дархлаа сулрах, арьс цонхийх, амьсгаадах, зүрхний цохилтын тоо олшрох г.м. олон таагүй өөрчлөлтүүд гардаг.

Хүн төмөр агуулсан бүтээгдэхүүнээр төмрийн алдагдлыг тогтмол нөхөж байх ёстой. Үүнээс 20% нь хүн махан бүтээгдхүүнээс  авдаг. Мөн гахайн болон хонины элэг, элэгний нухаш, тахианы өндөг, сүү, вандуй, шош, улаан буудай, гурил зэрэгт агуулагддаг. Төмөр нь мөн хүнсний ногоо, жимс жимсгэнд агуулагддаг.

Эмэгтэйчүүдийн төмрийн хэрэгцээ нь эрэгтэйчүүдийнхээс бараг хоёр дахин өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүн биеийн юм ирэх үед ихээхэн хэмжээний төмрийг алддаг. Жирэмсний үед төмрийн хэрэгцээн нь ердийн үеийнхээс 1,5 дахин өндөр байдаг. Иймд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед болон хүүхдээ хөхөөр хооллохдоо төмрийн бэлдмэл уухыг эмч нар зөвлөдөг. Мөн хүүхдийн хурдацтай өсч байгаа эдүүдэд төмөр ихээр шаардлагатай байдаг тул хэрэгцээ нь ч өндөр байдаг.

Янз бүрийн гаралтай цус багадалтыг оношлох, эмчилгээний явцыг хянах, хурц болон архаг халдварт өвчнийг илрүүлэх, амин дэмийн дутагдал болон ихдэлтийг тогтоох, хоол боловсруулах замын үйл ажиллагааны согогыг илрүүлэх явцад цусан дахь төмрийн хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг хийдэг. Мөн төмөр агуулсан бэлдмэлийн хордлого, хооллолтын өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг.

Дараах тохиолдолд цусан дахь төмрийн агуулга хэвийн хэмжээнээсээ өндөр байж болно, үүнд:

– гемохроматоз

– гемолитик цус багадалт

– төмрийн бэлдмэлд хордох

– гипо- и апластик цус багадалт

– элэгний эмгэг

– хурц лейкеми

– тугалганд хордох

Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэсний дараа цусан дахь төмрийн хэмжээ ихсэж болно.

Дараах төрлийн эмгэгийн үед төмрийн хэмжээ багасч болно, үүнд:

– төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

– В12 витамины дутагдал

– Архаг болон хурц цус алдалт

– Архаг болон хурц халдварт өвчин

– Ходоод, гэдэсний өвчин

– Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

– Элэгний архаг эмгэг

Мөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох, зарим төрлийн эм бэлдмэл уух, биеийн хүчний хүнд ачааллын дараа төмрийн дутагдал үүсч болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

3 Comments

  1. B.Yanjinlkham

    хүний биед явагдах процессийг бодитоор видео бичлэгээр үзүүлэх

  2. Энхээ

    Bi 32 nastai, emegtei. Namaig tumur dutliin tsus bagadalt gej onshilson. Ferritin gedeg uzuulelt 12 gej garsan bgaa. Zoviuruud ni: Dotor savlah, zurh delseh, shunu noirguiteh, noir hursen ch dotor delseed untaj chadahgui yum. Mun haaya nuur haluu orgidog. Odoo tumriin beldmel, aspirin, Magni B6 uuj bgaa. Hedii hugatsaanii daraa minii bie heviin baidald oroh ve? Ih zoviurtai hetsuu yum.

  3. отгоо

    iniig yaj huulbarlah ve sda

Leave a Reply