Яс хугарах

Гүйж, тоглож, эсвэл бүр зүгээр явж байгаад бүдэрч унах нь олонтаа. Унасан хүн босч хувцсаа гөвөөд зүгээр яваад өгч болох ч заримдаа гэтэсний улмаас босч, хөдөлж чадахаа байчихдаг. Энэ бол гэмтсэний шинж. Яс хугарч эсвэл шөрмөс сунасан байж болно.

Ерөнхий

Шөрмөс сунах нь үеэнд учирдаг гэмтэл юм. Үе нь яс, мөгөөрс, холбоос, булчин, шөрмөс өөс бүрдсэн маш нарийн бүтэцтэй учраас гэмтэж бэртэхдээ хурдан. Тэдгээрээс хамгийн их тохиолддог нь манайхны хэлдгээр шөрмөс сунах гэдэг гэмтэл юм.

Холбоос, булчин, шөрмөс анатомийнхаа бүтцийг алдалгүйгээр буюу урагдаж, тасралгүйгээр гэмтэхийг хар ярианд шөрмөс сунах гэдэг.

Хугарал нь зөвхөн ясыг гэмтээдэг бөгөөд цууралт, бүтэн, ил ба далд гэж ангилагддаг. Гэхдээ үе дотор далдлагдсан менискийн хугаралт ч гэж байдаг бөгөөд гол төлөв мэргэжлийн хөл бөмбөгчид ийм гэмтэл авдаг.

Шинж тэмдэг

Яс хугарах, шөрмөс сунахад үе мөчөө хөдөлгөж чадахгүй болох, гэмтсэн хэсэгтээ хавдах, зөөлөн эдэд цус хурах (хөхрөх) зэрэг төстэй шинжүүд гарна.

Гэхдээ шөрмөс, холбоос сунахад үед хүчтэй өвдөхч  үе мөчнин гаж өөрчлөлт гардаггүй бол яс хугарахад үе мөч богинсож, эсвэл уртсах, мушгирч эргэх зэргээр өөрчлөгдсөн байдаг. Гэвч зөв оношийг зөвхөн гэмтэл согогийн эмч тавьна гэдгийг мартаж болохгүй.

Мөн үе хавдаж хөхөрсөн, хөдөлгөхөд өвдөж, дарж үзэхэд маш хүчтэй өвдөж байгаа бол шөрмөс сунасан, эсвэл тасарсан гэх магадлал өндөр. Ийм үед гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүйтэн жин тавиад, унжихааргүй өндөрлөг газар тавих хэрэгтэй.

Шалтгаан

Ясны хэмийн үрэвсэл, кальцийн солилцооны хямрал, ясны хавдар зэрэг өвчний үед яс хэврэгжиж өчүүхэн зүйлээс болж хугарах нь бий. Гэвч шөрмөс сунах, яс хугарахын гол шалтгаан нь унах, цохиулах, хальт гишгэх зэрэг энгийн зүйлс байдаг. Ялангуяа скейт, дугуй унах, барилдах зэрэг хөдөлгөөний өндөр эвсэл хүч шаардсан спортоор хичээллэгчид ийм төрлийн гэмтэл авах нь олонтаа.

Оношлогоо

Эдгээр гэмтлийн үнэн зөв оношийг зөвхөн гэмтэл согогийн эмч л тавьж чадна. Үүний тулд гол төлөв рентген зураг авахуулдаг.

Эмчилгээ

Шөрмөс, холбоос сунасан үед хүйтэн жин, сойлт, тайван хөдөлгөөнгүй байлгах гэсэн үндсэн гурван эмчилгээ хийдэг. . Гэмтсэний дараах эхний хоёр өдөрт гэмтсэн хэсэгт мөс, хүйтэн жин тавина. Гэмтсэн үеийн тэр хэсгийг уян бинтээр битүү бооно. Дөрөвдөх өдрөөс эхлэн тэр хэсгийг дулаацуулж нөхөн сэргээх эмчилгээнд явна. Долоо хоногын дараанаас таны бие сайжирч эрүүл болж эхэлнэ. Дахин шөрмөс, үе, холбоос сунахаас сэргийлж иллэг массаж болон эмчилгээний гимнастик дасгал хийнэ.

Хугарлыг дөрвөн зарчмаар эмчилнэ:

•    Засалт хийх (рентген болон мэдээ алдуулсны дараа хугарлыг эвлүүлэх);

•    Бэхлэх (Гипсэн боолтын тусламжтайгаар хугарлыг эдгэртэл нь үе мөчийг хөдөлгөөнгүй болгох);

•   Сэргээх эмчилгээ (Ясанд бороо үүссэний дараа  үе мөчний хэвийн ажиллагааг хадгалах, сэргээхэд чиглэсэн эмчилгээний арга);

•    Бороололтыг эрчимжүүлэх.

Бусад нарийн эмчилгээг гэмтлийн байдлаас шалтгаалан зөвхөн эмч явуулна.

22 Comments

  1. Tsetsegmaa

    Sain baina uu,bi 4 jiliin umnu shurmus sunasan gesen onoshtoi garsan tegeed ter uedee medexgui yavsaar baigaad 3 sariin daraa toson bolon phizik emchilgeend yavsan bolovch odoo xurtel mash ih uvdulttei yalanguya oroi yntaxad mash zoviurtai uvduud baix yum,yag uvdugnii uer tasraltgui uvduud xuluu tegshhen tavij untaj eruusuu chadaxaa baisan,nadad zuvluguu ugch tuslaach.Manaid xuviin gemtliin sain emneleg xaana baidag ve? Mun tsaashdiin xor xonool yamar baidag yum bol? Tand bayrlalaa.

  2. УКТЭ үе сэргээх төвийн эмч

    рентген зурагт чинь ясны гэмтэл гараагүй бол үе хооронд байдаг мөгөөрс , холбоосуудын гэмтэл үүссэн байж болох , эмчлүүлэхгүй явах тусам гэмтэл / урагдал, шарх / томордог , зовиур ихэсдэг . Хэрэв боломжтой бол өвдөгний үений MRI хийлгэх шаардлагатай , Түүний дараа онош чинь тодорно,

  3. УКТЭ үе сэргээх төвийн эмч

    Тэгээд холбогдоорой.

  4. Zulaa

    sain bnuu bi 5 dahi odop halitirch unaaad tohoigoopoo, rentgen zurag abhuulhad tohoin ve hesgeer hugaralttai zoruugui hugaralt gesen odoo bol gipsdvvlsen. emch ni yu ch gsn gipsdeed vzey gsn bolohgui bol hadna gej bsn hadhaaar obdoh uuu bvten norkoztoi oruuldag uu gipsdeed gaigui boloh uuu minii nas 23

  5. туслаач

    сайн байнуу манай ээж маш хүнд ажил хийдэг байсан юм одоо ч биений хүчний ажил хийгээд байгаа тэгээд орой унтаж байх үеэр баруун гарын өвдөлт нь их болоод байх шиг шуугаараа бадайрч өвдөөд гээд өвчин намдаах эм ууж эсвэл сууж байгаад гараа унжуулахаар гайгүй болж байна гэхийн ямар эмчилгээ зөвлөгөө хаанаас ямар эмнэлэгт хандах вэ гэрээр хийх зөвлөгөө байгаа болвуу эмнэлэг хамт явж өгөхгүй юм

  6. banzai

    bi ali 11 sard hawirga hugalsan yuma teged ymarch emcilge hilgegvi e say dahiad sedresn yuma daahij borooloh bolowu

  7. даагий

    сайн байна уу? Би 10 хоногийн өмнө гар бөмбөг тоглож байгаад гарын эрхий хуруугаа эвгүй бологчихсон. Шөрмөс нь л сунасан юм шиг байна. Одоо хүртэл аймар зовиуртай өвдөөд байх юм. Хаана үзүүлсэн нь дээр вэ ямар эмчилгээ хийлгүүлэх вэ?

  8. нямдэлгэр

    хурууны боолт яаж хийх вэ

  9. muugii

    sain baina uu?bi 25tai 12jiliin umnu unaad garaa togoigooroi hugaltsan yum.ter uyed bariachaar bariulsan bolowch ergeed tohoigo gargatsan.terees hoish tohoi maani nuglarhaa bolitson odoo bi garaa ynzaluulmaar bna.ynzaldag gazar bn uu?tuslaach humuusee…guij bn

  10. olnoo

    manai dvv tonhniihee buluug hugalsan ene edgeh ni udaan u yamar emchilge hiih we gedes ni dvvreed bna teriig yah we hariu bicheerei zowolgoo yas hugarahad er ni yu hamgiin sain be

  11. olnoo

    hamgiin sain emchilgee yu we

  12. ганаа

    сайн байна уу? би нэг юм лавлах гэсэн юм. миний баруун гарын булчин зарим үед бадайрч өвддөг. эхэндээ өвдөх нь гайгүй байж байгаад одоо бол тэсэхийн аргагүй их өвддөг. тэгээд бас баруун гарын судас хагарсан бололтой хүрэн  ногоон өнгөтэй болчихсон. бие мин зарим газраа хөхөрчихсөн байдаг.. энэ талаар зөвлөгөө өгч тус болоооч.

  13. Дөлгөөн

    сайн байна уу манай нөхөр хөл бөмбөг тоглодог юмаа тэгээд бороотой өдөр тоглож байгаад хөлөө хугалчихсан эмчийн онош нь мултарсан бас хавчаар яс нь хугарсан . гипсдүүлээд 10 хоноод гипс нь нэг л болж өгөхгүй гипсээ солиулсан тэгээд сар болоод гипсээ авхуулсан. одоо хугарсан хугарал нь гарт мэдрэгдээд байгаа тийм байх нь зүгээр үү бас хөндүүр арилаагүй алхаж болохгүй байгаа одоо ямар эмчилгээ хийх вэ бороололтыг нь эрчимжүүлэх эмчилгээг хэрхэн хийх мөн өөртэй чинь холбогдож зөвлөгөө авж болох уу 

  14. b.janchiwdorj

    sn bn uu ? gemteliin emch naraa . manai aawiin baruun holnii shvrmos osgiinii deehne tald tasarsan bsniig medelgvi 3 sar bolchij ee haana shvrmos shvljij zalgadag we ? nadad zowlogo ogch tus bolooch.

  15. Nasan

    Сайн байна уу, миний гарын шууны хэсгээр өвдөөд эмнэлэгт очиж баахан шинжилгээ өгсний дараа ангинаас болж өвдөж байгаа байх хөдөлгөөд л бай гээд, жаахан хөдөлгөхөөр зүгээр болоод байсан юм. жил өнгөрсний дараа товгор ястай болчихоод, байнга өвдөөд одоо бүр хуруу зүг рүүгээ өвдөөд байдаг болчихлоо. Гэхдээ хааяа тэр товгор яс нь зүгээр алга болчих юм. Энэ тохиолдолд ямар эм, арчилгаа хэрэгтэй вэ? Баярлалаа

  16. Бямбаа

    Сайнуу.Би дорнод аймагт амьдардаг.Миний яс болон үе мөчнүүд олон удаа гэмтэж байсан Энэ бүхэн өөрийн маань болгоомжгүй байдал бас гэнэтийн зүйлээс болсон гэж боддог.Гэвч Би энэнээс гадна Дорнод аймгийн Эмнэлэг монгол улсын эрүүл мэндийн салбарын үнэ цэнийг бууруулж байна гэхэд хилсдэхгүй байх.Энэ бүхнийг бичиж байгаа маань хэн нэгэнд гомдсондоо бус бодит байдал ийм байгаа учраас бичиж байна.Шарлаг хийдэг апрат нь аль 1970 онд ашиглалтанд орсон тэгээд энэнээс гадна тус эмнэлэгийн гэмтлийн зарим эмч нар арай дэндүү байна.Өвчтөнөөс өөрөөс нь зовиурыг нь асууж байгаад бараг шууд эмчилгээ бичиж өгч байна.Ерөөсөө өөрөө үзэж харахгүй.Ясны хугарал биш л бол хайхрахгүй ернь тэгээд бараг мэддэггүй байхаа.хялгасан судас нь тасраад савх яс хөндийрөөд тойг зэрэг тулгуур эрхтэн гэмчээд байхад өвчин намдаах лаа эм бичиж өгөөд сууж байна юу ярих гээд байгаа маань ойлгомжтой байгаа биздээ. Бэртсэн яс болон судас шөрмөсүүдээ хэрхэн яйж сайн бэхжүүлэх вэ.Би өөрөө биеийн тамираар хичээллэх маш дуртай даанч хамаг бэртсэн бэртэлүүд маань өвдөөд хэцүү байна.Яах вэ туслаач…/Одоо би 23 тай/

  17. Өвчтөн

     Сайн байнуу ? би хазгай гишгэж унаад 4 хоног гэртээ хэвтэж байнаа эхэндээ хавдаж хөхрөөд өвдөлт их байсан доглоод алхаад нэлээн явцан юмаа.тэгээд хар цайгаар жин тавиад 4 хоног харсан тэгсэн хавдар нь буугаад гайгүй болж бгаа тэхдээ шөнө унтахад их зовиуртай өвдөх юмаа.Заавал үзүүлэх хэрэгтэй юу энэ чигээр нь энгэс гээд хаявал сөрөг нөлөө гараг уу ЭМЧЭЭ ?!?!

  18. Оюука

    Сайн байна уу. Манай нөхөр тамирчин юмаа. Тоглож байгаад хальт гишгээд хөлөө гэмтээчихлээ. Бариачаар бариулсан боловч одоо аймар хавдаад хөхрөөд байх юм. Маш их өвчинтэй яаж эмчлэх вэ. Хөл дээрээ гишгэж чадахгүй байна

  19. амартүвшин

    сайн уу

  20. Sodoo

    Sain baina uu? Erhii huruugaa yg egtseer ni hvctei tsohicihson yma ternees hoish hudulguj cadahq uwduud bn yaj emcleh we?

  21. Хонгороо

    Сайн байна уу? 6настай охин минь тохой хэсгийн ясаа хугалаад хадаас тавиулад сар 15хоног гипстэй байсан одоо эмч хөдөлгө гэж хэлсэн ч охин минь гараа сайн тэнийлгэж чадахгүй юм хүчээр өвдсөн ч хамаагүй хөдөлгөх ёстой юу?

Leave a Reply