Хавтгай тавхай

Чулуутай замаар, бүрхэвч резингүй дугуйтай, амортизатор, нумгүй машин унаад явж байна гэж төсөөлөөд үзье. Ямаршуу мэдрэмж төрөх бол? Юуны өмнө замд таарсан хамгийн жижигхэн чулууг хүртэл мэдэрч, гар хөл, толгой салаганан, үг яриа сайн ойлгохгүй чичигнэх нь мэдээж. Тэгвэл энэ бүх дутагдаж байгаа бүгдийг хийгээд давхивал тэр бүр донсолгоо, дэрчигнүүрийг мэдрээд байхгүй.

Хүний тавхай нь нум, амортизатор, бүрхэвч резиний үүргийн давхар гүйцэтгэж, алхах, гүйхэд үүсэх доргилтыг бууруулан хөлийн үе, нуруунд ирэх ачааллыг багасгаж өгдөг.

Хүний тавхай  банз шиг хавтгай байдаггүй бөгөөд дотоод хүнхэр ба гүдгэр гадаргуугаас тогтоно. Гэвч амьдралын хэв маяг эсвэл төрөлхийн онцлогоос шалтгаалаад тавхай нь хавтгай болох цөөнгүй таардаг эмгэгэ. Үүнийг хавтгай тавхай гэж нэрлэдэг.

Үр дагавар

Тавхай хавтгайрлаа гээд үхчихгүй гээд тоохгүй байж болно. Гэтэл хавтгайрсан тавхай нумарахаа байснаас болж алхах гишгэх үед үүсэх ачаалал нь сарнилгүйгээр өвдөгний үе, нурууны нугалам, тархины суурьд шууд буудаг. Улмаар ихэнх ачааллыг нуруу үүрч, нугалам хоорондын дискний илэгдэл нэмэгдэнэ. Үр дүнд нь нугалам -ны дискний ивэрхий, радикулит зэрэг тун ч таагүй өвчин үүсэхэд таатай нөхцөл бүрдэнэ. Ингээд ч зогсохгүй тавхайны ясанд өөрчлөлт орж, эрхий хуруунд яс ургах, шагайны цусан хангамж алдагдан өвдөх, өвдөгний үенд ч өөрлөлт гарах эрсдэлтэй.

Аминд хүрэхгүй гэх өөрчлөлтөөс болж ийм олон эмгэгийг “цуглуулгатай” явах нь хэнд ч таалагдахгүй гэвэл эсэргүйцэхгүй байх.

Шалтгаан

Хавтгай тавхай үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь таараагүй гутал. Хөлдөө эвгүй гутал өмссөнөөр тавхайнд ирж байгаа ачаалал зөв хувиарлагдахаа байдаг. Үүнээс гадна рахит, чихрийн шижин, ясны хэмийн үрэвсэл /полиомелит / зэрэг өвчний улмаас үүсдэг. Гэхдээ удамшлан гаралтай тавхай хавтгайрах өвчтэй хүмүүс байдаг ч тэд тун цөөн буюу нийт өвчлөгсдийн ердөө 3%-г эзэлдэг. Мөн илүүдэл жин нь нөлөөлдөг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Эмэгтэйчүүд энэ өвчнөөр эрчүүдээс 4 дахин их өвддөг. Шалтгаан нь тун энгийн бөгөөд хэт өндөр өсгийтэй гутал.

Оношлогоо

Тавхай хавтгайрахыг гэрийн нөхцөлд ч оношилж болдог. Үүний тулд уландаа тос түрхээд тэгш гадаргуу дээр тавьсан цагаан цаасан дээр гишгэж гарсан ормыг үзнэ. Хэвийн үед тавхайны гадаргуйн талаас бага хувь нь мөр үлдээдэг. Харин үүнээс мэдэгдэхүйц их, эсвэл ямар ч сул зай улдээхгүй байгаа бол тавхай хавтгайрсны шинж.

Гэхдээ хөлний согог заслын эмчид үзүүлбэл илүү нарийн оношлогдох нь мэдээж.

Эмчилгээ

Хавтгай тавхайн эмчилгээг хэд хэдэн чиглэлээр хийдэг. Өвдөлт намжаахын тулд эм болон физик эмчилгээ хийдэг.

Тавхайн хэвийн хэлбэрийг сэргээхийн тулд эмчийн зааснаар тусгайлан тохируулсан засагч улавчыг буюу супинаторыг ашигладаг.

6 Comments

  1. tsolmon

    fizik emchilgee mun ter ulawchiig zuuwel 100% edgeh bolwuu? edgeh hugatsaa ni mun her naidwartai sain edgeh bol? helj ugch tus boloch

  2. Ээж

    Монголд хаана сайн оношилж эмчлэх газар байгаа вэ тэр талаар бичиж өгөөч, манай охин одоо ” нас хүрч байгаа хөлд 1 настай орсон юм. Энэ үеэс тавхайн хэлбэр нь нэг л өөр байгааг анзаарсан эмэгтэй хүүхэд л дээ. Хаана ямар эмнэлэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа талаар нийтэлж өгвөл талархах байна.

  3. Цоомоо

    sain bnu bi 15tai ene jil 16hurne. mini huld negen sonin zuil bolood bn aa. Minii huliin chigchii huruu yag http://www.drcoil.com/pix/med_con/taylors_bunion.gif iim boltsn tgd chigchi huruund ymar ch tiim uvdult zoviur bhq. Tgd gutal umsuhuur ket umsuj ntr bolq umsvul neg gachin tovoigood chigchi huruuni ter havid. Tgd chigchi huruuniiha ter ysaa hudulguhud naash tsaash boldog boltsn bi yaah ve? ndd tuslaach
    ? eniig gadaadaar bunionette gdgin bnle

  4. 103

    Харьяа дүүргийнхээ мэс заслын эмчид очоод үзүүлчих. Цаг алдаад хэрэггүй. Чиний англиар бичсэнийг нь манай эмч нар бурсит гэдэг. Гэхдээ бурсит үү, эсвэл артрит уу гэдгийг эмч үзэж байж л оношилно шүү дээ. Тэгэхээр мэс заслын эмчид очоод үзүүлчих. Өвдөлтгүй байна гээд яваад байж болохгүй.

  5. odnoo

    Sain uu Bi gadaadad surdag Minii zuun huliin erhii,chugchii huruunii orchin jijig yas urgaad bna yamarch uvdult bhgui.Bi yamar emchid handah ve bas yamar em hereglevel zugeer boloh ve? Tusalna uu
    Barllaa.

  6. ganaa

    sain bnuu minii huu odoo 3 tai holiin ul ni shagainaasaa dooosh maajiigaad havtgai bolchihson osoltiin gajig yum bolovuu zugeer bolchih bh gej bodoj bsan chini boldoggui ee ene chigeeree oschihvol tom bolood holnoosoo ih ichdeg boloh bh daa sanaa mash zovj bn gereer hiilgeh dasgal ch yumuu yamar neg zovolgoo ogch duslaach yaval tegsh ultai bolgoh ve

Leave a Reply