Зөөлөн эдийн няцралт

Унаж, эсвэл сандал ширээний өнцөг буланг санамсаргүй цохиж гэмтэж байгаагүй хүн гэж бараг байдаггүй байх. Энэ мэтээр хаанаа гэмтэл авснаас шалтгаалаад зөөлийн эдийн гэмтэл нь янз бүр байна. Хүнд зүйл хөл дээрээ унагахад хөлөнд, нүд рүүгээ цохиулахад нүүрний зөөлөн эдийн няцралт, автобус, тролейбусны хаалганд хавчуулагдахад нурууны зөөлөн эдийн няцралт, унахад ч зөөлөн эдийн няцралт үүсдэг.

Зөөлөн эд гэж яс болон дотор эрхтнээс бусад арьс ба түүний дор орших бүх хэсгийг хэлнэ. Иймээс механик  гэмтлээс болж зөөлөн эд түүний дотроос арьс илүү ихээр гэмтэн бүтцээ алддаг байна.

Явц

Арьс арьсан доорхи өөхөн эд, булчин, мөн цус болон мэдрэлийн судсууд гэмтдэг. Гэмтсэн судаснаас цус гарна. Тэр нь орчны эдэд нэвчиж, (цэгчилсэн цус харвалтаас хөхрөлт хүртэл) цусан хураа үүсгэн заримдаа үе гэх мэт хөндийд хуралддаг.

Жижиг судаснаас цус алдах -ад 5-10 минутын дараа өөрөө зогсдог. Том судаснаас цус алдвал ойролцоогоор хоног үргэлжилдэг. Хөхрөлт нь гэмтсэн хугацаанаас хамаарч янз бүрийн өнгөтэй байна: шинэхэн нь хөх улаан өнгөтэй, 3-4 хоносон нь хөх шар, 5-6 хоносон нь шаравтар өнгөтэй байна. Гэмтсэн газар хавдаж өвчтэй болох бөгөөл хөдөлгөх үед эвгүй болохоос зэргээр нэлээд хугацаагаар өвчтэй байна. Хүчтэй няцралт үүссэн үед зэргэлдээх эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрана.

Оношлогоо

Зөөлөн эдийн няцралтын үед  мэргэжилтний яаралтай тусламж  шаардагдаж ч болох ч бага зэргийн хөнгөн гэмтлийн үед мөс хүйтэн жин тавина. Өвчтөн өөрөө хүсвэл гэмтлийн эмчид хандаж болно. Хамгийн гол нь цаг алдалгүйгээр яс хугарсан, үе болон дотор эрхтэн гэмтсэн эсэхийг тогтоох хэрэгтэй байдаг. Үүнийг тодруулахын тулд яс болон хэвлийг рентгенээр харж зураг авна.

Эмчилгээ

Хүндээр гэмтсэн бол өвчтөнг тайван байлгана. Зөөлөн эдийн няцралтын үед юуны түрүүнд цус тогтоож, цус харвалт болон цусан хурааны хэмжээг багасгах юм. Үүний тулд хүйтэн жин болон гялгар уутанд мөс хийн чанга боолт хийнэ. Үе мөчний зөөлөн эдийн гэмтлийн үед уян бинтээр боож, хүйтэн жин тавина. Өвчтэй хөл гарыг эвтэйхэн өндөр байрлалд байлган цусан хангамжыг нь алдагдуулахгүйн тулд үе үе боолтыг суллаж байна. 24-36 цаг өнгөрсөн үед хүйтэн жин хэрэггүй. Энэ үед няцралттай хэсгийг дулаацуулна. Ингэхэд хаван түргэн буурч, цусан хураа түргэн шимэгддэг. Өвчтөнг дулаан ваннанд оруулж хуурай хагас спиртэн жин тавина.

УВЧ шарлага, соронзон эмчилгээ, калийн иод, лидаза болон ронидазтай элекрофорез эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Мөн үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэнэ. Няцралттай хэсэгт хүчтэй өвдөөд байвал эмч өвдөлт намдаах эм өгдөг. Тодорхой хил хязгаартай том хэмжээтэй цусан хураа /гематом, няцралт/ онцгой үед үүсдэг. Тэр нь өөрөө шимэгдэхгүй бол мэс заслын аргаар авдаг. Энэ үед ихэвчлэн хатгалт хийж соруулна.

10 Comments

  1. хулан

    хумсаа юманд хавчуулчихсан унагахгүй байлгах арга байна уу хумс нь хөх өнгөтэй болоод хавдаад лугшиж өвдөөд байна яах вэ

  2. Oyuntsetseg

    7 хоногийн өмнө нүд болон хацрынхаа орчимд гэмтэл авсан юм.өвдөлт нь жаахан намдсан боловч одоо хүртэл хөх нь арилахгүй юмаа.яавал түргэн хугацаанд арилгаж болох талаар зөвлөлгөө өгч тусална уу.

  3. urjee

    bi 11 srad owdgoorooo msah hucht unasan ym tegeed hawdaad hohrood tegj bgaad owdson getel odoonoos ih owdood bh ym uzuulchmeer baridag hun ym uu huwiin emneleg bn uuu tyslaach

  4. эмэгтэй

    хөхрөлтийг хурдан арилгах арга байгаа болов уу

  5. болд

    нүдний хөх хурдан арилгах арга зааж өгөөч

  6. Namuun

    Geriin nohtsold yaj sharlaga hiih ve tuslaach

  7. zaya

    bi yum murgutsun yumaa tegsen chini murgusun gazar mini dotogshoo honhoigood darhaar dotor ni us shig hudluud bna tegeed duh maani ter chigtee hawdchlaa bi odoo yah we?

  8. zoloo

    nudnii huhiig yaj hurdan arlgah we hariu ugch tuslaach

  9. baaska

    cain baina uu? bi cariin umnu shireenii untsug murguud vvneec bolj xatsar maani xavdaad odoo arai gaigvi bolcoon daanch xatsar  deer xonxoigood, xonxoiconii deer xeceg gazart max ni buugnurchixcun! vvniig yaj zvgeer bolgox ve?  xariu

Leave a Reply