Хөлдөлт

Хөлдөлт гэдэг нь гадаад орчны хэт хүйтний нөлөөллөөс, бие мах бодийн эд эсэд  хөнөөл учрахыг хөлдөлт гэнэ. Шалтгаан

  • Цаг агаарын хүчин зүйлс: агаарын чийглэг ихсэх, хүчтэй салхитай байх, цочмог хүйтрэлт болох
  • Механик хүчин зүйлс: бариу давчуу гутал хувцас өмссөнөөс
  • Хүйтэн нөхцөлд үеэр хэт нугарч хөдөлгөөнгүй нэг байрлалд удсанаас мөчний цусан хангаж алдагдах
  • Шархдах, цус алдах, турж эцэх, хэт ядрах, өлсгөлөн удсанаас, эсвэл архи тамхи -наас болж биеийн эсэргүүцэл сулрах г/м

Ангилал Хөлдөлтийг үе шатаар нь:

  • Судас нарийсч цайрах үе /ишемия/
  • Судас өргөсч улайрах үе /гиперемия/
  • Улайралтын дараах үе /постгиперемия/ гэж гурав хуваадаг.

Хөлдөлтийг явцаар нь :

  • Цэврүүтэж үхжил өгөх үе
  • Сорогдон шимэгдэж, үхжил эд нь цэвэрших үе
  • Шарх нь хөрсжиж сорвижих гэсэн 3 үед хуваасан.

Хөлдөлтийг эмгэг физиологийн үүднээс:

  • Үрэвслийн өмнөх үе
  • Үрэвслийн дараах үе гэж хуваасан.

Хөлдөлтийн эд эрхтэнд гарах хөнөөлөөр нь; I зэрэг: Энэ үед эд эрхтэнд бүтцийн өөрчлөлт гарахгүй. II зэрэг: Арьсны өнгөн хөрс нь хөхлөгт давхарга хүртэл хөлдөнө. III зэрэг: Арьс болон арьсны дорх өөхлөг давхрага хөлдөнө. IV зэрэг: Булчин ясандаа хүртэл гүн хөлдөнө. Эмнэл зүй Хөлдөлт нь эмнэл зүйн хувьд 4 зэрэгтэй. Үүнд:

  • I зэрэг: Арьсны өнгө нь хүрэнтэж хөхрөх цэврүүгүй хэлбэр
  • II зэрэг: Тунгалаг шингэнтэй цэврүүт хэлбэр. Цэврүүний ёроол нь спиртийн сорилд мэдрэг байна.
  • III зэрэг: Цусархаг шүүдэс бүхий том цэврүү -нүүд үүсэх бөгөөд цэврүүний ёроол нь спиртийн сорилд мэдрэг бус байна.
  • IV зэрэг: Яс, үеэнд хүртэл үхжил үүсэх хүнд хэлбэр.

Спиртний сорил  гэдэг нь цэврүүг хагалж, ёроолд нь спирт дусаахад хорсож өвдөж байвал эерэг /+/, хэрэв мэдрэхгүй байвал сөрөг /-/ гэж үзнэ. Үхжил нь: хуурай, нойтон 2 янз байна. Эмнэл зүйн үе шат, хугацаагаараа

  1. Хөнөөлийн /дореактивная фаза/ буюу үрэвлийн өмнөх үе. Хөлдсөн мөч нь маш хүйтэн, өнгө нь цайж, хатуурсан, ямар ч мэдрэлгүй байдаг.
  2. Үрэвслийн дараах үе. Энэ үед мөчний хөлдсөн хэсэг нь гэссэний дараа улайж хавагнаж цэврүүтнэ.
  3. Тогтворжих буюу гүн хөлдөлтийн дараах үе. Хөлдсөнөөс хойш 14-21 дэх хоногт үхжилийн зааг тод илрэхийг зааглах шугам /демаркационная линия/ үүсэх гэнэ.
  4. Хөлдөлтийн хүндрэл, хожуу үеийн эмгэгт үр дагаврын үе нь мөчний хөлдсөн хэсгийг тайрч эмчилснээс хожуу үед явагддаг.

Оношлогоо

  • Асуумж; хөлдөөсөн хугацаа, орчны хүйтний хэм, архи тамхи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хувцаслалт, анхны тусламж -ын байдал зэргийг  тодруулна.
  • Бодит үзлэг; Ерөнхий биеийн осголт байгаа эсэхийг, арьсны өнгө, температур, мөчдийн үзүүр хэсгийн идэвхитэй идэвхигүй хөдөлгөөн, хөлдөлтийн түвшин зэргийг тогтооно.
  • Эмнэл  зүйн зэрэг;

– I зэрэг: Арьс цайрч хатуурсан байх авч гэссэний дараа судсууд тэлж өргөссөнөөс улайж хавагнана. Хожим нь арьсны өнгөн хөрс гуужиж эдгэрнэ. – II зэрэг: Жижиг үеүдийн хөдөлгөөн хязгаарлагдсан, хөдөлгөж үзэхэд өвдөлттэй, арьс нь нилээд хатуурч хөлдөж цайрсан байна. Гэссэний дараа хуруу, сарвуу, тавхай, хацар, чихний дэлбээ улайж хавагнаж хожим нь тунгалаг шингэн бүхий цэврүү үүснэ. Цэврүүг хагалж шалгахад суурийн хэсэг- ёроол нь ягаан өнгөтэй, цус хуралтгүй байна. – III зэрэг: Энэ үед мөчдийн үзүүр хэсгүүд эрс хүйтэн, хатуурч цайрсан байна. Гэссэний дараа цусархаг шүүдэс бүхий том том цэврүүнүүд үүснэ. Цэврүүний ёроолын арьс нь хөхөлбөр хүрэн өнгөтэй, цэгчилсэн цус хуралттай, спиртийн сорилд сөрөг байна. Хожим нь нь арьс нь үхжиж, үхжил эд нь цэвэршсэний дараа арьсан доорх өөхлөг, булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ. – IV зэрэг: Их хүйтэнд удаан цагаар байснаас яс үендээ хүрсэн гүн хөлдөлт үүсэх бөгөөд үүнд хөлдсөн хэсэг нь мөс шиг хүйтэн болж хатуурч цайрсан, үеэр хөдөлгөөнгүй байна. Гэссэний дараа арьсны өнгө нь хөхөрч харлаж үзэгдэх бөгөөд, цусархаг том цэврүүнүүд үүсч, шингэнээ гадагш нь алдана. Шингэн алдалт нь 2 дах хоногтоо дээд хэмжээндээ хүрээд буурна. Хөлдсөн мөч нь үзүүр хэсгээс харлаж, хатна. Гүн үхжил нь 7-14 дэх хоногт эрүүл эдээс зааглагдаж, зааг-шугам /демаркаци/ гарна.

  • V зэргийн хөлдөлт нь мөн II, III зэргийн хөлдөлттэй  хамт явагддаг.

Ялгах оношлогоо Хөлдөх, хөлдөлтийг зовиур, өгүүлэмж, бодит үзлэгээр оношлоход хялбар  боловч гүний зэргийг шууд тогтоох боломжгүй байдаг. Хөлдөлтийн гүнийг тогтоохдоо спиртийн  сорилоос гадна Бежаевын сорилыг ашиглана. Үүнд: хөлдсөн мөчийг гэссэний дараа ариун зүүгээр арьсыг нэвтлэн хатгаж шалгахад  гүндээ өвдөлтгүй байх нь гүн хөлдсөний шинж юм. III зэргийн хөлдөлтийн үед гэссэний дараа 2-3 дахь хоногт мөчний үзүүр хэсэг нь бүлээн, цусан хангамжтай нь тодорхой илэрдэг бол IV зэргийн үед хүйтэн хэвээр байх ба өнгө нь хөхөрч цаашдаа харлана. Эмчилгээ Хөлдөлтийн эмчилгээний эцсийн үр дүн нь анхны тусламж хэрхэн үзүүлснээс шууд хамааралтай. Хөлдсөн мөчийг гэсгээх хэд хэдэн арга байна. Анхны тусламжийг эрүүл мэндийн бүх шатны эмнэлгүүдэд үзүүлнэ.

Аажим  аргаар дотроос нь гэсгээх. Хөлдсөн мөчний гадуур хөвөн марлин зузаан  боолт хийж гадуур нь гялгар уут углаж хөлийг өндөрлөж хэвтүүлнэ. Энэ үед хөлдсөн мөчний дээд хэсгийн том судастай хэсэгт 5-6 цагийн турш халуун бүлээн жин тавьж, голлох мэдрэлийн ойролцоо новокайны хориг тариа хийвэл үр дүнтэй. 0,5 % новокайны уусмал 20-40 мл зарцуулагдана.
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх. Хүйтэн усанд (20-35 градус хүртэл нэмэгдүүлнэ) удаан хугацаагаар дүрж, иллэг үрлэг хийж, аажим гэсгээх арга юм. Гадаад орнуудад судалгаа шинжилгээ явуулсны эцэст одоо энэ аргыг хэрэглэхээс татгалзаж байгаа юм. Учир нь: Судалгаанаас үзвэл мөстэй хүйтэн усанд удаан хугацаанд дүрэхэд эд эсэд дахин мөсний талсжил үүсэх, эд эс нь задрах үзэгдэл тохиолдож байсан байна.
Идэвхтэй аргаар булээн усанд түргэн гэсгээх арга. Мөчинд нь гялгар уут углаад 38-40 хэмийн халуун устай ваннад 30-45 минутын турш дүрдэг. Үүний өмнө ба, хойно нь мэдрэлийн ойролцоо  новокайны хориг тариа хийж, том судасны ойролцоо  бүлээн жин тавина.

Хэвтэх үед ерөнхий биеийн байдалд үнэлгээ өгч судсаар гепарин, судасны агчилт намдаах 2,4% Эуфиллин, дусал тариаг бүлээн халуунаар тарина. Цаашдаа эрүүл мэндийн l, ll шатлалд цус шингэлж, судасны агчилт тавиулах зорилгоор гепариныг эхний 3 хоногт 15000 ед-р судсанд дусалтай явуулна. Эрүүл мэндийн lll шатлалд эхний 3 хоногт нь гепарин 5000 ед, никотины хүчил 1 мл,  0,5%  новокайны уусмал 10 мл -ыг хөлдсөн мөчний төвийн хэсгийн артерийн /a.femoris, a.brachialis/ судсаар тарина.

  • Техник нь: артерид тариа хийхдээ үжилгүй нөхцөлд нарийн зүүгээр 200-300 хэмийн налуу хатгаж, судсанд орж цус лугшилттай гарах үед тариаг шахаад зүүгээ авч хатгасан хэсэгт спирттэй бөмбөлөг тавьж, 20 минутын турш хүчтэй дарна.

Шингэн алдалтыг нөхөх, хаван бууруулах, судас тэлэх, халдвараас сэргийлэх зорилгоор эмэн эмчилгээ явуулна. Шингэнийг хоногт 2000 мл хүртэл сэлбэнэ. Судас тэлэх бэлдмэлээс папаверин, кавинтоныг эхний гурав хоногт 8 цагаар тарьж хэрэглэнэ.Гепаринийг 5000ед эхний хоногуудад 6 цагаар хэрэглэнэ. Гепарин эмчилгээний явцад цусан дахь протромбиний индексийг 40% хүртэл бууруулж болно. Бүх төрлийн витаминыг хэрэглэнэ. Цусны бичил эргэлтийг дэмжин, сэргээх зорилгоор аспирин уулгаж, гемодез, реополиглюкин зэрэг уусмалыг бага молекулт шингэнүүдтэй хавсруулан хэрэглэнэ. Хэсэг газрын эмчилгээ Хэсэг газрын эмчилгээнд эхний боолтыг 10-16 цагийн дараа хийж хөлдөлтийн зэрэг болон түвшинг тогтооно. Эхний үед тосон боолт хийхгүй, харин антисептик уусмалуудаар боолт, шавшлага хийнэ.

  • Хоёрдугаар зэргийн эсвэл хэсэгхэн газрын гуравдугаар зэргийн хөлдөлттэй хүнийг амбулоториор эмчилнэ.

Өвчтөнд биеийн эсэргүүцэл, дархлалыг сайжруулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх мөн альбумин тарихаас гадна өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикоос сонгож хэрэглэнэ. Хөлдөлт, осголтын үед цус бүлэгнэлтийн тогтолцоо алдагдаж, хөлдсөн мөчний хялгасан судсанд үүссэн цусны бичил бүлэнгүүд цусны урсгалаар зөөгдөж, цусны бага эргэлт буюу уушгины хялгасан судсуудыг тагласнаар уушгины амьсгалын талбай алдагдаж, гэмтлийн дараах /нойтон уушги/ хэмээх цочмог аюултай хүндрэл ховор боловч гэнэт тохиолддогийг анхаарч, өвчтөний цээжийг үе үе рентген гэрэлд харуулж байвал зохино. Энэ хүндрэлийн үед рентгенд  хоёр уушгийг бүхэлд нь хамарсан цэгчилсэн сүүдэр харагдана. Үүнийг цусаар түгсэн уушгины цочмог тархмал сүрьеэ өвчнөөс ялгаж оношлоно. Ийм хүндрэл тохиолдвол уушгины эмчээс яаралтай зөвлөгөө авч, амьсгалыг дэмжих хүчилтөрөгчийн эмчилгээ, хаван бууруулж  шээс хөөх, цусны бүлэгнэлтийн эсрэг, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ.

7 Comments

  1. өнөө

    goe yumaa daan ch tataj avj bolohgui yum l daa ternees bish …………….

  2. мөнхөө

    татаж авах амархан найзаа галт үнэгийнхээ viev цэс рүү ороод page style гэсэн хэсэгт байгаа 2 сонголтын no style гэснйг сонгоод хуулах зүйлээ идвэхжүүл тэгээд ctrl-c гээд нэг word нээж бгаад ctrl-v ok

  3. zulaa

    ih hereg bolohoor medeelel bna .thanks

  4. 3- Р ЗЭРШИЙН ХӨЛДӨЛТНЫ ХҮНИЙ ХӨЛ ГАР ИДГЭХ ВОЛВУУ ЯАЖ ХӨЛ ГАРЫГ НЬ АВАРАХ ВЭ? ХЭЛЖ ӨГЧ ТУСАЛАА Ч

  5. Zak

    hey ene medeelliig huulj avmaar baina yahuu bolohgui yumaa!!!

  6. чинбаа

    тамхи шиг хэрэггүй юм байхгүй,энэ бол бизнесийн зорилгоор хүний биенд суугдадаг зохиомол хэрэглээ юм, архи ч ялгаагүй

  7. ebik

    Heregtei medeelel tabisand bayrlalaa. Tsaashid ulam bayjuulna gedegt naidaj baina

Leave a Reply