Архины үйлчлэл

Архи буюу этилийн спирт нь хүний төв мэдрэлийн систөмийг дарангуйлдаг, сэтгэл гутрал үүсгэдэг бодис юм. Бид “архи” хортой л гэж мэдэхээс түүний хор хөнөөлийг бүрэн ухаардаггүй.

Хүн эхлээд мөн чанарыг нь ойлголгүй туршиж үзэж, амсаж, ганц хоёр балгах зэргээр архийг хэрэглэж эхэлдэг. Энэ нь улам гүнзгийрсээр архичин буюу архинд донтох өвчтэй болдог.

Уусан архины 20 хувь нь ходоод, 80 хувь нь нарийн гэдэсний ханаар шимэгдэж, цусанд орж, цусны урсгалаар элгэнд очно.

Архины гол задаргаа элгэнд явагдах бөгөөд насанд хүрсэн хүний элэг нэг цагт 10 гр архийг бүрэн гүйцэд задлах чадвартай. Архи ходоод гэдэснээс цусанд маш хурдан 1-2 минутын дараа орж, 1-2 цаг болоход хамгийн их хэмжээтэй болдог бол, биеэс 24-48 цаг болж сая гардаг.

Уусан архины 80-90 хувь нь элгэнд нүүрсний хүчил, ус болтлоо задрах замаар хоргүйжих, үлдсэн бага хэсэг нь шээс, хөлс, амьсгаатай цуг гардаг. Эрдэмтдийн тооцоолсноор гүн согтолтын үөд мэдрэлийн 20 мянга хүртэл эс үхдэг.

3 Comments

  1. их хэмжээгээр байнга ууж буй хүн хэдэн жилийн настай байдаг вэ? зовлонгоос түргэн ангижирах ганц арга нь үхэл л юм шив дээ? эмчилгээ хийгээд архинаас гарахгүй байх? хань ижил үр хүүхэд итгэл найдвар,амьдрал,ах дүүс,нэр төр,ажил алба,хүүхдүүдийн ирээдүй,хэлэх ч үг алга.өвгөнтөд очсон хүмүүс өөрсдөд нь ч амар,гэр бүлд нь ч амар юм даа?харин явахгүй байгаа хүнийг яалтайй билээ? эмчилгээ,эм тариа,цаг зав,итгэл найдвар, хайран юм.харин худацтай улам их уувал….хурдан л цаашаа болж байвал… хэдэн жил болох бол доо….

  2. zuchi

    SUVDA GEJ ENE GICHII YU GEJ HUTSAAD BAIGA GICHI VE?! CHI

  3. Бат

    Зүчи ээ

    Архи уудаг хүнд үгүйсгэл гэж байдаг. Тэр нь архинд сөргөөр хандаж байгаа бусдыг үзэн ядах хараах , загнах , доромжлох гэх мэтээр илэрдэг. Сувдаа архинаас хэн нэгнийг гаргах шаардлагатай байгаа бол эмэгтэй хүн хүзүү эр хүн бол толгой гэдэг үгийг сана гэе. Учир нь хүзүү яаж эргэнэв толгой түүнийг дагадаг юм.

Leave a Reply