Алжаал тайлах агшин буюу ер бусын зурагнууд №2

catswww.103.mn сайт эрхэм таны ажлын алжаал, стрессийг бага ч болов тайлахын тулд ер бусын зурагнуудын цуглуулгыг өмнө нь хүргэж байсан билээ. Ингээд ер бусын зурагнуудын үргэлжлэлийг хүргэж байна. Их бухимдсан, ядарсан, уурласан үедээ гүнзгий амьсгал авч гаргаад тайван сууж эдгээр зурагнуудыг харж тархиа амраагаарай.

Кофе

Энэ зураг дээрх кофений үрийг зүгээр ч нэг тарааж хаяагүй юм шүү. Энэ олон үрэн дотроос та хүний царайтай нэг үрийг олж харах ёстой. Нэг удаа л олоод харчих юм дараагийн удаад агшин зуур олдог болчихдог юм билээ.

kofe

Дашрамд сонирхуулахад та гуравхан секундын дотор энэ царайг олж харж чадсан бол тархины чинь баруун тал дийлэнх хүмүүсийнхээс илүү сайн хөгжсөн гэсэн үг гэж сэтгэл зүйчид үздэг юм байна. Тархины баруун тал нь хүний уран сэтгээмж, зөн билиг, онгодыг хариуцдаг гэдгийг та лав санаж байгаа байлгүй. Харин 3 секундээс 1 минутын дотор энэ царайг олж харсан бол таны тархины баруун хэсэг хэвийн хөгжилтэй байна гэсэн үг. 1-3 минут зарцуулж байж олж харсан бол сандарч тэвдэх хэрэггүй. Манай сайтын ер бусын зурагнуудыг сайн харж, уран сэтгэмжээ хөгжүүлж стрессээ тайлаад байхад аяндаа “супер бупер” болох нь гарцаагүй.

Юу дутагдаад байна?

Хэнд юу дутагдаж байна түүнээ л хаа сайгүй хайж, үзсэн болгоноо нөгөө зүйлээ болгож хараад байдаг. Үүний нэг нотолгоо нь энэ сонжоо зураг. Танд юу харагдаж байна.

delfin

Ойлгомжтой. Насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь хамгийн түрүүнд наад зүйлийг чинь олж хардаг. Харин таван настай хүүхдэд харуулахад тэд шууд л дельфин олж хардаг аж. Яагаад вэ гэвэл тэдэнд таны хараад байгаа зүйлийн талаарх ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй байгаа хэрэг. Харин та таван настай хүүхдийн олж хараад байдаг тэр дельфинийг та 8 секундын дотор олж харж чадахгүй байгаа бол анх олж харсан зүйл чинь тун ч их дутагдан үгүйлэгдэж байж болзошгүй юм.

Зүг чиг

Уг нь бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зүйл л дээ. Гэхдээ зугаатай санагдаад орууллаа. Энэ зураг дээр дүрслэсэн автобус аль зүгт явж байна вэ? Зүүн тийш үү, баруун тийш үү? 5 секундын дотор зөв хариултыг хэлээрэй. Дашрамд сонирхуулахад хүүхдүүд нүд ирмэхийн зуур хэлчихдэг юм байна лээ. Ккк

avto

Балетчин

Энэ эргэлдэж байгаа балетчин бүсгүйг сайн хараарай.

dev

Заримынх нь хувьд энэ бүсгүй нар зөв эргэж байгаа. Харин заримынх нь хувьд нар буруу эргэж харагдана. Таны зорилго бол хараагаа өөрчилж байгаад бүсгүйн эргэх чигийг өөрчлөх. Зарим нь үүнийг их амархан хийдэг бол зарим нэлээд хугацаа зарцуулдаг. Удаж магадгүй хүмүүст зөвлөхөд балетчин бүсгүйн сүүдрийг нь хараад үз, эсвэл тулгуур хөл рүү нь ширтээд үз, эсвэл харцаа огцом дээш доош нь шилжүүлээд үз. Амжилт хүсье.

Дарцаг

Энэ олон үсэгтэй ногоон тэгш өнцөгт нь зөөлөн салхинд дэрвэх дарцагтай адил үелзэн хөдлөж байна уу? Хараад байхад нүд амрах шиг болдог их зүгээр эд шиг санагдсан. Гэхдээ энэ удаад бол эсрэгээр нь болгох гээд үзээд алдаарай. Өөрөөр хэлбэл дарцгийг үелзэж хөдөлгөхгүй болгож харахыг хичээгээрэй. Чадаж байна уу? Уул шугамандаа статик зураг юм шүү дээ.

hudulguun

Дэлбээ

Цэцэг яаж дэлбээлж байгааг харж байсан уу? Харж байгаагүй бол одоо сайн хараад ав. Үнэхээр дэлбээлнэ шүү. Хачирхалтай нь гэвэл энэ зураг анхнаасаа л статик зураг байгаа юм. Таны тархи л хөдөлгөж хараад байгаа хэрэг.

tsesteg

Энэ одоо юу вэ?

Энэ зургийг сайн ажиглаарай. Хэн, эсвэл юу дүрслэгдсэн байна. Хараад бай.

nohoi

Харж чадаагүй бол дэлгэцээ өргөөд баруун тийш 90 хэм эргүүлээд хар. Эсвэл толгойгоо зүүн тийш 90 хэм гэлжийлгэж байгаад хараад үз. Ккк

Пиксель

Зурагт, эсвэл компын дэлгэцэнд нүүрээ тулгаж байгаад харвал дэлгэц нь хэдэн мянган ширхэг жижиг цэгээс бүрдэж байгаа ажиглаж болно. Эдгээр жижиг цэгүүдийг пиксель гэдэг шиг санаж байна. Энэ олон мянган пиксель яаж дүрс үүсгэдэгийн тод жишээ бол энэ зураг. Ингээд харахаар ямар ч утгагүй дүрс харагдана.

televizor

Харин дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад харвал…За юу харагдаж байна?

Наранд шарахуй

Марзан зураг шүү. Элсэн дээр хэвтээд наранд шарж байгаа залуу гэж байгаа. Гэдсээ шарж байна уу, нуруугаа шарж байна уу?

dagz

Шар цэг

Энэ зураг дээр тодоос тод гурван шар цэг байгааг харж байна уу? Тэгвэл зурагны төв хэсэг рүү хэсэг хугацаанд ширтээд үзээрэй. Гурван шар цэг аяндаа алга болно. Тэр дороо алга болохгүй, хэсэг хугацаа шаардлагатай болж магадгүй шүү.

gurvan_tseg

За яаж байна? Алга болж байна уу? Та ч далдын увидастай юм аа. Лайтай. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл ямар нэг ажил, төслийн зөвхөн гол хэсэгт хэт их анхаарвал энэ мэтээр жижиг ч гэлээ чухал ач холбогдолтой зүйлс нь харагдахаа байснаар алдаа гаргах нь бий. Учир нь танд харагдахаа байлаа гээд тэдгээр жижиг зүйлс бодит байдал дээл алга болоогүй, байж л байгаа шүү дээ.

Манан будан

Харин энэ зурагны төв хэсэг дэх цэг рүү удаан ширтвэл хүрээлсэн манан будан нь аяндаа алга болно.

utaa

Зарим ажлыг хийхдээ энэ мэтээр жижиг сажиг зүйлтэй зууралдаад байлгүй зөвхөн хамгийн гол, чухал хэсэгт анхаарвал бодит үр дүн, амжилтанд хүрч чаддаг.

Англи хэлнийхээ мэдлэгийг шалга

Өөрөө англи хэлтэй юу? Төрөлх хэлээрээ сайн ярьж чадахгүй жаахан хүүхэд хүртэл “Паак юү”, “Шийт”, “Өө май гаад”, “Хай” г.м. тав гурван англи үг хэлдэг болсон цаг болохоор англи хэлтэй л байлгүй дээ. Тэгэхээр энэ зураг дээр юу гээд биччихсэн байгааг нэг унш даа.

england

За юу гэж уншсан бэ? Арай “THE CAT” гэж уншсан юм биш биз. Үнэн хэрэг дээрээ бол энд “THE CHT” гэсэн ямар ч утгагүй бичээс байгаа юм шүү дээ. Сайн мэддэггүй гэдгээ сайн мэддэггүй зарим нөхдүүд энэ мэтээр дөхүүлж хариулаад л байдаг. Гэхдээ тэглээ гээд уруудахгүй харин ч бүр албан тушаал дэвшээд явдаг нь хачин.

Өнгө ба үг

Хүний тархи хоёр тал бөмбөлөгөөс бүрддэг. Тал бүр өөр зорилготой. Тархины баруун тал бөмөлөг нь өнгө ялгах, уран бүтээлчээр сэтгэх, зөн совин гэх мэтийн зүйлсийг хариуцдаг. Харин зүүн талын бөмбөлөг нь логик сэтгэлгээг хариуцдаг. Үүний нэг жишээ бол энэ зураг. Та эдгээр үгсийг унших бус харин үгсийн өнгийг хэлэх ёстой шүү. Дахин хэлье: Зөвхөн үгсийн өнгийг нь хэлнэ.

ШАР ХАР УЛААН ЦАГААН НОГООН БОР  ЯГААН ЦЭНХЭР ШАР

НОГООН СААРАЛ  УЛБАР ШАР ХӨХ УЛААН ЦАГААН  БОР    ХАР

Яаж байна? Жаал бүдчив үү? Юу болсон бэ гэхээр тархины баруун тал бөмбөлөг нь шууд өнгийг нь хараад хэлэх гэхээр зүүн талын бөмбөлөг нь бичсэн үгийг уншиснаар зөрчилдөөд, түгдэрсэн хэрэг.

Чийдэн

Өмнө нь болсон үйл явдлын нөлөөгөөр хүн байхгүй зүйлсийг байлгаж хардаг онцлогтой. Үүний нэг жишээ нь энэ зураг. Чийдэнгийн утасны голын гогцоо руу 30 секунд орчим тасралтгүй ширтээрэй. Дараа нь А4 цагаан цаас, цагаан тааз, цагаан хана гэх мэт зүйлс рүү хараагаа шилжүүлээд хараад үз. Чийдэн аяндаа асна.

chiiden_as

Энэ мэтээр бид заримдаа болж өнгөрсөн үйл явдлын нөлөөгөөр одоо болж байгаа үйл явдлыг таашаа хүлээж авах нь бий.

Од тоол

Хүчтэй цохиулсны дараа нэг хэсэгтээ л манарч од тоолдог. Яг энэ зурагтай адил. Энэ зурагны төв рүү дээрх зурагтай адил гучаад секунд орчим ширтэж байгаад харцаа цагаан өнгөтэй зүйл рүү шилжүүлээд хараарай. Тэгээд америкийн далбаан дээрээс хэдэн од тоолж чадахаа үз.

106

Ажлаас нь хал

Ажлын офис гэдэг заримдаа хөл толгой нь олдохгүй газар болчихсон байдаг. Энэ зураг дээр яг тийм офис дүрслэгдсэн байгаа. Та өөрийгөө энэ оффисийн дарга, захирал, лайтай том босс нь гэж бод. Тэгээд энэ офист байгаа арван ажилтныг ол. Олсноо хал. Олоогүйгээ халалгүй үлдээ. Дандаа банга хүртэж, халагдахаас айж явна гэж юу байхав тоглоомоор ч гэсэн зарим нэг нөхдүүдийг халж, эсвэл харж үзээд үлдээж байхад зүгээр биз дээ?

anadolufind10people

Хоол

Юу өгч байгаа нь чухал биш харин яаж өгч байгаа нь чухал гэдэг үнэн үг шүү. Энэ хоёр тавагтай хоолыг хар л даа.

plates

Яг адилхан хэмжээ, дамжаатай хоол байгаа мөртлөө жижиг тавган дээр тавьсан хоол нь арай их юм шиг харагдаад байгаа биз. Цай хоолны газар ажиллуулдаг хүмүүс ….

Ан

Ан гэхээр хамаг ажлаа мартаад алга болдог хүмүүс цөөнгүй. Тэд ангийн маханд бус харин ан хийх үйл явцад нь юу юунаас илүү татагдаж дурладаг. Харин энэ зурган дээрх нөхөр юу агнах гэж явна?

d49duck-580x415

Харц

Энэ зураг дээрх хоёр хүн хаашаа харж байна?

2nud

Нэг нь зүүн, нөгөө нь баруун тийш харж байна уу? Андуураад байна, андуураад байна. Хоёулангийнх нь нүдийг анхааралтай ажиглаад үз дээ. Яг адилхан байгаа биз. Тэгэхээр энэ хоёр хүн хоёул нэг тийш харж байгаа болж таарлаа.

Бүсгүйн төрх

Харин энэ хоёр зураг дээр бүсгүй хүний царай нуугдсан байгаа. Олоорой.

lico1

lico2

Ягуар

Энэ зураг дээр арваас цөөнгүй ягуар буюу Хойд Америкийн уулын арслан бий шүү. Олоорой.

tencougars

Гудамжны зураг

Жуулчдыг яаж татах вэ гээд л хурал зөвлөгөөн хийгээд, сая саяар нь мөнгө цацаад байдаг. Гудамжуудаа энэ мэтээр үзэмжтэй, сонирхолтой байдлаар зураад гоёчихвол яадаг юм бол? Үүнээс илүү биш юм гэхэд дутахааргүй зурах чадалтай зураачид манайд бишгүй л байгаа даа.

1211

largest-3d-street-painting-01

largest-3d-street-painting-05

Тайван ажиглаарай

Энд Мексикийн зураач Октавио Окампогийн бүтээлүүдээс оруулж байна. Элдэв тайлбар хийхийг хүссэнгүй.

13284578_ocampo_portrait

13285462_Sunlights_Kiss

13285174_Family_of_Birds

13285550_Buddha

13286012_Celestial_Bodies

13285358_Mouth_of_Flower

Та сэтгэдлээ бичээрэй.

www.103.mn /saxal/

54 Comments

  1. erka

    Маш гоё зурагнууд байна. Үнэхээр их таалагдлаа. Сонирхолтой ч юм байна.

  2. Энхбат

    Дажгүй болжээ. Иймэрхүү алжаал тайлах юмнуудаа ойр ойрхон оруулж байвал зүгээр юм 103 аа!

  3. Anhmaa

    Маш гоё зурагнууд байна. Толгой сэргэх шиг боллоо.

  4. chukaa

    Баярлалаа. Сайхан зургууд оруулсан байна. дараа дахин олон олон гайхамшигтай зурагнууд оруулж байгаарай. Амжилт хүсье

  5. aloe

    Hi админаа. Данкэ. Дажгүй зурагнууд тавьсан байна. Сонирхолтой юм. Бас танин мэдэхүйн өөр сайтнаас ийм зургийг би л олж хараагүй юм байна. Баярлалаа. Ахиж ихийг тавиарай. Амжилт хүсье 103 -т.

  6. b.munkhtuya

    Энэ үнэхээр сайхан зурагнууд байна. Хараад байхад нэмэгдээд л зөндөө их утга илэрхийлэх юм. Ялангуяа тэр бурханы хөрөг үнэхээр их таалагдлаа.

  7. Munguu

    Толгой сэргэх шиг боллоо. Баярлалаа.

  8. bb

    Wow. Хөгжилтэй, сонирхолтой, санаа ч авмаар, гайхалтай зургууд байлаа. Хэ хэ хэ. Хэсэг хугацааг зугаатай өнгөрөлөө шүү. ТНКС

  9. bb

    Дахиад зөндөө олныг тавибал их сонирхолтой юм биш үү

  10. Odo

    Таалагдав

  11. tsoomoo

    Завтай үедээ үзээд сонирхоод суухад тун дажгүй юм.Дот-ынхонд амжилт хүсьеэ. Үүнийг явуулсан найздаа бүр ч их баярлалаа,

  12. зочин

    Ёстой гоё. их баярлалаа

  13. zaya

    оооооооооооооох ооооооооох ооооооооохххх лайтай…
    Хөөрхөн юм аааааааааа
    Ажлын дундуур харахад гоёч юм байна.

  14. nenne

    Хөөх, ёстой лайтай юм байна. Дахиад ихийг тавиарай!!!

  15. ss

    Маш их баярлалаа ааааа.
    Байнга орж үзэж байна шүүүүүүү.

  16. Zochin

    Хүүе, их аятайхан юм байна. Өдөр бүр харж байя. Их таалагдлаа. Заримдаа уур хүрээд байдаг юм. Тэгэх үедээ ч юм уу, сэтгэл тавгүй тогтворгүй үедээ харж кайф авч байя.

    Thx a lot

  17. Bodon09

    Хүний том араг ясны тухай зураг гарч байсан. Түүний тухай дахин арай тодруулж гаргаж өгнө үү!!!

  18. oyu

    Маш сайхан зурагнууд байна. Өшөө илүү ихийг оруулбал маш сахан болох юм байна баярлалаа.

  19. azaa

    Үнэхээр их таалагдлаа. Үнэхээр гоё юм аа.

  20. uugii

    Бүүр сонин ч болчих шиг. Гэхдэээ их сонирхолтой байлаа. Стерео зураг хийвэл тээ? Харахад гоё шдээ, сонирхолтой зураг бол.

  21. Ийм сайт байдаг гэж мэдсэнгүй. Үнэхээр сонирхолтой юм аа. Амжилт хүсье.

  22. UB

    Үнэхээр гоё болжээ. Их таалагдлаа.

  23. Isu

    Их баярлалаа. Зугаатай байлаа.

  24. ayasaa

    Таалагдлаа маш их…

  25. bio

    yooy yamar aimar durakuud ni iim aimar setgedeg bna a

  26. Batmunkh&tuunii ger byl

    ger byleeree yzej tsagiig saihan unguruuluu

  27. нараа

    ёстой гоё хамаг ядаргаа гараад сайхан болчлоо ийм сайхан нийтлэл тавьсан та бүхэнд баярлалаа үнэхээр гоё юмааааааааааааа

  28. vaabaa

    mash sxan zuragnuud bn heterhii ih olon medee medeelel bichij bhaar zarim hesegt n iimerhuu yum oruultsan bval er n ih zugeer yumaa
    Hun ch bas uuriiguu uur ontsogoos harah heregtei talaar bodhoor yum bna , bayarlalaa

  29. zaya

    goy zuragnud bn, ih taalagdlaa, tehdee ter 3r zurgan dr nadaa delifin haragdah gj ih udlaa, barag 1 minut bolson bh aa, yu gsn ug ve???

  30. mik

    saihan zuragnuud b,na ooo

  31. mik

    tolgoi sergeed ayataihan bolj b.na

  32. suvd

    tagtaa,, olon delpin, naashaa bjiga atuus,, 2 tiishee ergejin,, nudee yg tohiruulaad harahaar hudluhgui bn,, hevtej bui nohoi.. pixel deer hun haragdajin,, nuruun,,, 12 huniig ajilaaas ni hallaa,,, baruun taliin hanand, baruun taliin modnuudad emegtei face haragdav,, 15 irves.

  33. suvd

    анчин нугас агнахаар явж байна.

  34. dj maks

    这是花很好看俄是不是中国人谢谢你们

  35. oko

    mash goy zurguud bn,buur tolgoi sergechihlee,uushuu zunduu shan zurag oruulj bgarai 谢谢你们,看了以后感觉很爽!!!

  36. Tsoom

    uneheer goy yum a mash ih taalagdlaa….

  37. bayaraa

    thanks 103.mn

  38. itgel

    bie ee sharahui gedeg deer dooshoo haraad tegeed hamar bolgood ym tavchihsan tegeed nudnii shil zuuchihsen tegeed huzuuniii urchleen deer tamhi zuuchihsanl bnsht hudlaa gevel chihiin har

  39. itgel

    ajilaas ni hal gedeg deer bi lav zurgaan hun olj harlaa

  40. nandia

    hi tanai aljaal tailah agshiniig unshij sonirhoj harlaa uneheer sonirholtoi saihan bulan bnaa, aljaalaasaihan taillaa mun sonirholtoi goy zuragnuud bn ajiliin amjilt husii:)

  41. vnexeer saixan zuragnuud bna argagvi l aljaal teilagdlaa

  42. Rephald

    mash goy bailaa sitiinhandaa bayrlalaa

  43. borjigon

    ter baletchin busgui chini heseg hugatsaa bolood buruu tiishee ugaasaa ergeed baigaa yum baina shdee. bid nariin yaj harsnaas bolohgui baigaa yum bna. zugeer computeraar tegeed hiichij. ta nar ali huluu urguud baigaag ni sain haraarai. neg heseg bariin huluu urguud baruun garaa tahiilgaad baij baisnaa esregeer soligdood zuun huluu urguud zuun garaa tahiilgaad baina. ene zugeer mash hurdan hugatsaan tsaanaasaa soligdood bna shuu dee.

  44. saikhnaa

    yoo yanztai iim zurag ulam ihiig oruulaarai adminaaaaaaaa coolest :d

  45. yanztai zondoo iim zuragnuu oruulaacheee

  46. esko

    их сайхан болжээ… улам ихийг хийж бүтээгээрэй. бусад сайтуудаас ийм зөв зүйтэй зүйл олдохгүйн… амжилт!!!

  47. magnus

    Hej mash saikhan zurguud bna. Taalagdlaa ajilin amjilt husie! Tack Swedees

  48. dahiad zurag oruulaarai unheer nice zurag bn

  49. mudu

    uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu 🙂

Leave a Reply