Зүрхний импульсийн хориг

Зүрхний импульсийн хориг нь зүрхний хэмнэл алдагдалтын нэгэн төрөл юм. Зүрхний дамжуулагч системээр агшаагч импульс дамжих явц удаашрах, эсвэл бүрэн зогсохтой холбоотой зүрхний ажиллагааны алдагдлыг зүрхний импульсийн хориг гэдэг.

шалтгаан

Зүрх нь агшилтынхаа давтамжийг зохицуулж байдаг өөрийн гэсэн тархитай онцлог эрхтэн. Синусын зангилаа нэртэй энэ тархи нь тодорхой хэмнэлтэйгээр цахилгаан импульс боловсруулан гаргах чадвартай. Ингэж гаргасан импульс нь шинэ шинэ импульс үүсгэн цаашид зүрхний тосгуур ба ховдлын булчинд хүрч эдгээрийг агшаадаг. Зүрхний үйл ажиллагааны ерөнхий хэмнэлийг зааж байдгийн хувьд синусын зангилааг хэмнэлийг залагч, удирдагч гэж нэрлэдэг. Хэдийгээр зүрхний булчингийн эс болгон өөрөө бие даан цахилгаан импульс үүсгэх чадвартай ч эрүүл хүний синусын зангилааны цахилгаан идэвх нь зүрхний бусад эсийнхээс давамгайлж байх ёстой.

Хэрэв синусын зангилааны ажиллагаа алдагдвал түүнтэй эрх булаацалдаж, эсвэл бүр идэвхийг нь дарамталсан цахилгаан импульсийн шинэ эх үүсвэрүүд гарч ирэх боломжтой. Ингээд ч зогсохгүй идэвхжүүлэгч цахилгаан импульсийг зүрхээр дамжих явцад хориг, саад гарч ирэх боломжтой. Энэ бүх таагүй үзэгдлийг дагалдан зүрхний хэмнэлийн алдагдал буюу аритми үүсч, бүр ноцтой тохиолдолд зүрхний импульсийн хориг бий болдог.

Судасны хатуурал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин, зүрхний булчингийнн үрэвсэл, зүрх булчингийн хатуурал, зүрхний булчингын шигдээс, зарим нэр төрлийн эмийг буруу хэрэглэх үед зүрхний импульсийн хориг үүсдэг. Зарим тохиолдолд хориг нь удамшлын хүчинг зүйлээс үүдэлтэй байдаг.

Явц

Зүрхний хоригийг дохио нэвтрүүлэхгүй байгаа хэсэг, эсвэл үүссэн хүчээр нь ангилдаг.
Хоригын илэрч буй зэргээр нь дараах байдлаар хуваадаг, үүнд:

Хоригын I зэрэг. Импульс нь мэдэгдэхүйц удаан дамжих

Хоригын II зэрэг бүрэн бус. Зарим импульс дамжилгүй хоригдон үлдэх.

Хоригын III зэрэг буюу бүрэн. Импульс огт дамжихгүй болох. Зүрхний импульсийн бүрэн хоригийн үед зүрхний агшилт минутанд 30 ба түүнээс болдог. Хэрэв агшилтын хоорондох зай нь хэдэн секунд болтол нэмэгдвэл ухаан алдах аюултай. Энэ үед хүн цонхийж, таталт өгч эхэлдэг бөгөөд үүнийг Морганьи-Адамьс-Стоксын хам шинж гэж нэрлэдэг. Энэ хам шинж нь үхэлд хүргэх аюултай.

Бүх хоригийг нь тогтвортой (байнгын) ба тогтворгүй (зарим үед үүсдэг) байж болдог бол төрөлхийн бүрэн хөндлөн хориг маш ховор тохиолддог.

Оношлогоо
Зүрхний хориг үхэлд хүргэх аюултай тул зүрхний хэмнэлийн алдагдалтай бол зүрхний эмчид хандан бүрэн шинжлүүл. Холтерын мониторинг ба тредмилл-сорил гэж нэрлэгдсэн бичлэгийг хийнэ. Оношыг батлахын тулд зүрхний эхографийг хийнэ.

Эмчилгээ

Морганья-Адамс-Стоксын хам шинж үүссэн үед хүнийг хурдан хэвтүүлээд түргэн тусламж яаралтай дуудах хэрэгтэй. Ихэнх төрлийн хоригийг эм тогтмол хэрэглэн дарах боломжтой. гэвч бүрэн хоригын үед хиймэл хэмнэл жолоодогч хэрэглэн, ховдлын цахилгаан сэдээгчийг хэсэг хугацаагаар эсвэл байнга хэрэглэнэ.

Хиймэл хэмнэл жолоодогч буюу Кардиостимулятор нь жижиг хэмжээтэй, зүрхний агшилтын хэвийн хэмнэлийг хадгалахад тусалдаг аппарат юм. Кардиостимуляторыг цээжний арьсан дор суулгадаг бөгөөд овор хэмжээ багатай болохоор хүний гоо сайханд сөргөөр нөлөөлдөггүй. Хагалгааг наркозын дор хийнэ. Кардистимулятор аппарат нь олон төрлийн хэмнэл алдагдлыг үр дүнтэй засдаг.

Зүрхний өвчний эсрэг зарим эм, бэлдмэл нь хориг үүсэхэд нөлөөлдөг болохоор эмийг эмчийн заасан тун, цагийн нарийн баримтлан уух ёстой.

3 Comments

  1. Ulziiwaa

    ашигтай зөвлөгөө өгч байгаад баяртай байна. Цаашид байнга зөвлөгөө авмаар байна.

  2. bataa

    зүрх томорсон хэм алдалттай зөвөлгөө өгөөч

  3. naraa

    bi zurhnii hem aldalttai bi yaj ene owchnoos salah be tuslaach odoo tolgoi owdood bie maani ewguicteed bh blloo

Leave a Reply