Мансууруулах бодисын хараат байдал

Та мансууруулах бодис хэрэглэснээрээ зөвхөн өөрийгөө хараат байдалд оруулаад зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүнээ ч дам хараат байдалд оруулдаг.

Мансууруулах бодисыг хэрэглэснээр хараат байдалд орж, мансуурах өвчин үүснэ.

Сэтгэл зүйн хараат байдал

Мансууруулах бодисын хороор сэтгэлийн тэнцвэрээ олох хүсэл бий болж, уг бодисын үйлчилгээг ахин дахин мэдрэхийг эрмэлзсэнээр илэрдэг.

Бие махбодын хараат байдал

Хүний биө мансууруулах бодисгүйгээр хэвийн байж чадахаа байгаад уг бодис л байхгүй бол оршин тогтнох боломжгүй мэт сэтгэгдэл төрөн бие махбодь мансууруулах бодисыг нэхэж үгүйлэх байдал юм.

Дам хараат байдал

Та мансууруулах бодис хэрэглэснээрээ зөвхөн өөрийгөө хараат байдалд оруулаад зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүнээ ч дам хараат байдалд оруулдаг.

Дам хараат байдалд орсноос

  • Гэр бүлийн амьдралын хэмнэл алдагдана,

  • Бие биөнээ байнга зэмлэн буруушаасан харьцаа үүснэ,

  • Ажил алба, хүсэл сонирхолоос нь татгалзуулна,

  • Санхүүгийн байнгын бэрхшээл хямралтай тулгарна.

Leave a Reply