Архи ба зүрх судасны өвчин

Зүрх ямар үүрэгтэй вэ?
Зүрх нь хүний амьдралын турш зогсолтгүй агшиж тэлж цусыг биеэр насос мэт шахдаг амин чухал эрхтэн. Цусны гол үүрэг нь уушигнаас хүчил төрөгч авч биеийн бүх эсэд хүргэх бөгөөд цус нь зүрхнээс эд эрхтэн рүү тараах болон хураах судасны сүлжээгээр дамжина.

Цусны эргэлт

Архи хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрх судасны өвчин элбэг тохиолддог. Архины задралаар үүсэх цууны хүчлийн шууд нөлөөгөөр зүрхний булчин, эд эс гэмтдэг. Улмаар зүрхний хана зузаарч, эд эсийн хооронд нэвчдэс хурах, булчингийн ширхэг тэжээлээр хомсдож хатингирших зэрэг хүндрэлд хүргэдэг.

Архины улмаас зүрхний хана зузаарч, эд, эс хооронд нэвчдэс хурдаг ажээ. Зүрхний булчингийн ширхэгүүд нь тэжээлээр хомсдож, хатингаршдаг байна.

Архичин хүмүүс гол төлөв зүрх орчим өвдлөө гэж зовиурладаг. Хэт их архи уусны дараа, согтолт гарсан хойно зүрхээр өвдөх шинж элбэг тохиолдоно. Мөн гар хөл бадайрах, салганах, хүйтэн хөлс цуврах, зүрх дэлсэх, хөл гуйвах, тэнцвэр алдагдах, шинж тэмдэг нь архинаас шалтгаалах зүрхний өвчний хам шинж юм.

Leave a Reply