Хүйс ба архидалт

Архидалт голдуу эрэгтэй хүний асуудал гэсэн төөрөгдөл бий. Архичдын асуудлын ихэнхи нь эрэгтэйчүүдтэй холбоотой байдаг нь үнэн. Хэдий тийм боловч эмэгтэйчүүд илүү өртөмтгий эмзэг байдаг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй нь харамсалтай.

Архидалт нь эмэгтэйчүүдэд нэлээд өвөрмөц байдлаар нөлөөлнө:

  • Эмэгтэйчүүд согтууруулах ундааны хорт нөлөөнд илүү эмзэг байдаг;
    Ийм ч учраас эмэгтэйчүүдэд архи хэтрүүлэн хэрэглэгч болох босго нь доогуур байдаг.

  • Жирэмсний үеийн архидалт нь хэвлийд байгаа хүүхдэд оюуны хомсдол, төрөлтийн гажиг гэсэн ноцтой эмгэг үүсгэх аюултай.

  • Эмэгтэйчүүд архичин гэсэн нэр зүүхээсээ ихэд эмээдэг тул гэртээ уух хандлагатай байдаг. Мөн архидалттай холбоотой асуудлын талаар эмч, сэтгэл зүйчтэй уулзах дургүй байдаг болохоор тэр бүр цагаа олсон тусламж авч чаддаггүй.

  • Хүйстэй холбоотой стресстэй тулгарсны дараагаар асуудлаа даван туулахын тулд архидаж эхлэх нь эмэгтэйчүүдэд бүр ч хортой нөлөө үзүүлдэг.

  • Архи их уудаг нөхөртөй эмэгтэйчүүд биемахбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж болно.

Leave a Reply