Архи хэт их уудаг хүн

Дэлхий дахины олон соёл иргэншил бүрт өөрийн гэсэн согтууруулах ундаа байдаг. Гэхдээ шар айраг, виски зэрэг зарим согтууруулах ундааг олон улсын хэмжээнд хэрэглэж байна.


Зимбабве улсын Чибуку, Энэтхэгийн Гоа мужид хэрэглэгддэг Фени зэрэг зарим согтууруулах ундаа тухайн орон нутгийн соёлтой холбоотой өвөрмөц байдаг байна. Зарим газар хүмүүс согтууруулах ундааг гэртээ нэрдэг. Хууль бусаар нэрсэн согтууруулах ундаа нь хортой бүр үхлийн аюултай химийн нэгдлүүдийг агуулдаг. Ихэнх хүмүүс зөвхөн найз нөхдийнхөө дунд уудаг. Зарим хүмүүс тогтмол уудаг ч хэзээ ч дундаж хэмжээнээс илүүг уудаггүй. Маш ихээр уудаг хүмүүс ч байдаг. Энэ бол анхаарал тавих ёстой хүмүүс юм.

Хэт их гэдэг нь аль зэрэг уухыг хэлэх вэ?

Согтууруулах ундааны хэрэглээ нь тухайн хүнд эрүүл мэндийн болон нийгмийн бэрхшээлтэй асуудлууд буй болгож эхлэхэд тухайн хүн улам их ууж эхэлдэг. Зарим хүмүүс хэт их хэмжээгээр уух боловч хэвийн амьдарсаар байдаг. Та ийм хүмүүст их анхаарал тавих ёстой бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт архи уух асуудал тэдний эрүүл мэндэд нөлөөлнө. Зарим архичид хэлэхдээ тэд ямар нэгэн асуудалгүй байгаа юм шиг архийг сайн дааж чадна гэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэдний бие архины нөлөөнд дасдаг, үүнийг толерант байдал гэнэ. Толеранс өөрөө тухайн хүн хэт их ууж байгаагийн шинж тэмдэг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам архичин -ы эрүүл мэнд муудаж асуудал улам хурцадна. Тиймээс ч архидалтын асуудлыг эрт илрүүлэх нь эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чухал хэсэг юм.

Зарим хүн бараг өдөр бүр уудаг. Гэтэл архидах өөр нэг маш их аюултай хэв маяг байдаг. Энэ нь хэдхэн өдрийн дотор маш ихээр уудаг. Жишээ нь, зарим хүн зөвхөн долоо хоногийн эцсээр уух боловч их хэмжээгээр хэрэглэдэг. Үүнийг үргэлжилсэн уулт, замбараагүй уулт гэнэ.

Хэт их уух гэдэг нь аль зэрэг уухыг хэлэх вэ?

  • Эрэгтэй хүн өдөрт 3-аас дээш стандарт (7 хоногт 21 стандарт) уувал хэт их уудагт тооцно. Стандарт уулт- ын талаар манай сайтын “Архины зохистой хэрэглээ гэж юу вэ?” гэсэн нийтлэл дээрээ мэдээлсэн байгаа.

  • Эмэгтэй хүн өдөрт 2-оос дээш стандарт (7 хоногт 14 стандарт) уувал хэт их уудагт тооцно.

  • Өглөө босонгуутаа уудаг хүмүүсийг хэт их ууж байна гэж үзнэ.

  • Архинаас үүдэлтэй эрүүл мэндийн болон нийгмийн нэг буюу хэд хэдэн асуудалтай хүмүүсийг хэт их уудагт тооцно.

Согтууруулах ундааг бүрэн хориглосон нөхцөл байдлууд

  • Жолоо барьж байх үед

  • Машин техник, ажлын багажтай ажиллаж байх үед

  • Хэрэв тухайн хүн дахин давтан унадаг өвчтэй бол (эм хэрэглээгүй)

  • Дасгал сургууль хийхээс өмнө

Согтууруулах ундааг анхаарал болгоомжтой хэрэглэх нөхцөл байдлууд

  • тухайн нутгийн ёс заншлаар зөвшөөрөгдсөн эсвэл зөвхөн эцэг эхийн хараа хяналтын дор гэх мэт өвөрмөц нөхцөл байдлаас бусад тохиолдолд хүүхэд архи хэрэглэх ёсгүй

  • Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд

  • Сэтгэц нөлөөт эм, эпилепси болон чихрийн шижинд зориулсан эм ууж байгаа тохиолдолд

  • Элэг, зүрх, бөөрний өвчтэй юм уу чихрийн шижинтэй үед

Архины хамаарал хэрхэн үүсдэг вэ?

(А) Ихэнх хүмүүс найз нөхдийнхөө хамт дарвиж уудаг.
(Б) Гэвч зарим үед архи уух дур хүсэл нь хүчтэй болж илүү ихээр, ганцаараа уудаг болно.
(В) Эцэст нь бүр өглөө босонгуутаа уух шаардлагатай болдог байна.

5 Comments

  1. долзодмаа

    энэ даварцан архичдаа олон хоногоор албадан ажил хийлгэх хэрэгтэй. нэг үйлдвэрт аваачаад албадангаар ажил хийлгүүлэх хэрэгтэй. цалин мөнгөний оронд гэр бүлд нь дулаан хувцас хоол хүнс өгөх гэх мэт юм хиймээр байна. архинаас архичдаас ангижирмаар байна. архиний цаана гэмт хэрэг , хүчирхийлэл, нулимас гомдол , ядуурал л байна даа

  2. i love me

    humuusee arhi bish suu orgoj amidarya

  3. nyamkaa

    arhichidiig  hundel  arhi uusandan  bisn  zugeer  hun  geed l  hundel .  ted  bidentee  ijil  l   zovdog  bur  bidnees  iluu  ch  zovdog  baij  medne  …..

  4. bubu

    би архичдыг үзэн ядаж байнав Мэдсээр байж өөрсдөө л энэ замыг сонгосон. Б

  5. Архичин хүнтэй амьдрах хэцүү бас архи уух муухай. Яаж энэ архины асуудлаас нөхөрөө салгах вэ.

Leave a Reply