Олсны ургамал

Олсны ургамал зарим хүмүүсийн хар яриандаа “өвс” гээч / марихуан/ ургамлаас гаргаж авсан хар тамхи нь дэлхийд хамгийн өргөн тархсан хар тамхи гэж болно. Уг нь бол энэ ургамлыг боловсруулаад чанар сайтай, тасардаггүй олс хийдэг байснаас ийм нэр авсан байна. Гэвч өнөөдөр хэсэг хүмүүс хар тамхины буюу мансуурах зорилгоор ашиглах болсон тул бүс нутгаасаа хамаараад янз бүрийн нэртэй байдаг.

Мансууруулах бодис уу эсвэл сэргээх бодис уу?
Жишээ нь, Зимбабве улсад мбанже, АНУ-д өвс, мөн Энэтхэгт чарас гэж нэрлэдэг. Энэ нь одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгддэг хар тамхины нэг боловч ихэнх улс оронд хууль бус байдаг.

Голланд зэрэг зарим оронд олсны ургамлыг хор багатай гэж үзэн тусгайлан заасан газар, хяналттайгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Хэдий тийм боловч зарим үүнийг их хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд нөлөөлдөг.

Энэ нь дараах хоёр замаар тохиолдож болно

  • Олсны ургамлыг голдуу татдаг учраас энэ нь амьсгалын зам, уушгинд хор хохирол учруулж болно.

  • Сэтгэцийн хурц эмгэг (солиорол)-тэй хүмүүс олсны ургамлыг хэрэглэвэл өвчин нь улам бүр
    даамжирна.

Хүмүүсийн хар тамхи татахыг нь болиулах талаар үргэлж хүчин чармайлт гаргаж байх, ялангуяа тэдгээр хүмүүс нь сэтгэцийн хурц эмгэгтэй байвал илүү анхаарах нь зүйтэй. Уушиг, толгой хоёр эрүүл бол болох татаад мансуураад байж болох юм байна гэж төөрөлдөх хэрэггүй. Хар тамхи бол хар тамхи болохоор сөрөг нөлөө нь эрт оройгүй гарах нь мэдээж тул аль болох иймэрхүү зүйлсээс хол явах хэрэгтэй.

3 thoughts on “Олсны ургамал”

  1. Sain bn uu bi ene olsni urgamliig tataad ikh udaj bna. Yaj garahaa sain medehgvi bn bas turaj haralsan tamxi ikh hemjeegeer tatdag bas ene owosiig ikh tatdag nadad tuslaach .Setgel zvi inter ervvl mend hetsvv bolson bh . nmg hvcheer awch ywaj l emchlehgvi bol bi hetsvv bn.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.