Бусдын татсан тамхины утаанаас болж…

Үр хүүхэд, хань ижлийнхээ дэргэд ар араас нь тамхи угзрах дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Гэртээ битгий тат гэхээр хар гэртээ хаан, бор гэртээ богд гээд тоодоггүй. Гэтэл өөрсдөө татаагүй ч дам тамхидалт гээч зүйлд өртсөн хүмүүст ямар хор нөлөө учруулдаг тухай сонирхуулж байна.

Хүүхэд:

  • Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа (астма), архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын замын  өвчнүүд болон янз бүрийн харшил үүсдэг.
  • Дунд чихний үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, тархины цусан хангамжийн  дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд орох нь хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог.
  • Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдог.

Эмэгтэйчүүд:

  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах, хөхний болон умайн хорт хавдар,  умайн буюу савны гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт зогсох, жин багатай, амьдрах чадвар муутай, эрхтэн  системийн согогтой хүүхэд төрөх, дутуу төрөх, эсвэл амьгүй төрөх, ураг эндэхэд хүргэдэг.

Эрэгтэйчүүд:

  • Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг. дутуу эсвэл амьгүй  төрөх, ураг Эрэгтэйчүүдийн түрүү

Тамхигүй орчин бүрдүүлсний ашиг
Сургууль, ажлын байр Эрүүл мэнд сайжирна:

  • Тамхигүй орчин нь нийгмийн эрүүл мэндийг дэмжиж сайжруулна.
  • Ажиллагсдын өвчлөл багасна.

Эдийн засагт ашигтай:

  • Ажлын цагийн алдагдал багассанаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
  • Тамхинд зардаг мөнгөө өөр ашигтай зүйлд зарцуулна.
  • Тухтай орчинд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж сэтгэл ханамж өндөр байна.
  • Галын аюулд өртөх эрсдэл багасна.
  • Тамхигүй орчин бүрдүүлснээр өөрийн байгууллагаа сурталчлах нэг хэлбэр болно.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ:

  • Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлнэ.

Ажилчдын сэтгэл ханамж өндөр байна:

  • Бие биенээ хүндэтгэх соёлт орчин буй болно
  • Тамхинаас гарах хүсэлтэй ажилчдад дэмжлэг болно
  • Тамхи татдаг хүмүүсийн 88%, тамхи татдаггүй хүмүүсийн 95% нь тамхигүй орчинд ажиллахыг илүүд үздэг байна.

Гэр бүл

  • Гэр бүлийн гишүүдийн өвчлөх эрсдэл эрс буурна.
  • Хүүхдийн сурлага хүмүүжил сайжирна.
  • Гэр бүлийн гишүүдийн харилцаа сайжирна.

Leave a Reply