Та архичин уу?

Цаг наргүй ажилладаг хүмүүс ажиллынхаа стресс, ачааллыг тайлах хамгийн энгийн арга бол Баасан ахын юм уу Бямба ахын төрсөн өдрөөр хэдэн зуун грамм коньяк, виски эсвэл цагаан архи татах нь хамаагүй дээр гэж тунхагладаг.

Архи үнэхээр ч булчингийн үйл ажиллагааг суллаж, хөнгөн согтолт биеийн хөдөлгөөнийг уян хатан, үг хэлийг уран гоё, таныг хачин сайхан ааштай болгох нь бий. Сайхан ааш нь эргэн тойрны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь магадгүй архины ганц эерэг тал байх. Харин архи нь гармагц ууртай, уцаартай байдалдаа эргээд орно.

Ийн стрессээ архиар тайлсаар та долоо хоногт нэг ба түүнээс дээш удаа ууж байгаа бол хар уснаас хараат болжээ гэж сэжиглэхэд гэмгүй. Учир нь таны биеийн эд эрхтнүүд архийг боловсруулаад дуусмагцаа дахин нэхдэг тул уумаар санагдана. Хагас литр архи уугаад согтддогүй бол мөн л эргэлзээтэй. Архи уудаггүй хүн ийм хэмжээний архи уугаад согтохгүй байна гэж байхгүй. Мөн тасартлаа ууна гэдэг ч архичин хүний шинж. Хаяа нэг сархад хүртддэг хүн нэг удаадаа ийм их хэмжээгээр уулаа ч гол төлөв бөөлжчихдэг. Энэ бол бие махбодь нь хордлогоо тайлахын тулд авч байгаа арга хэмжээ, хариу урвал юм.

Та эхэндээ архийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглаж байсан бол яваандаа архи өөрөө таны зорилго болон хувирна. Архи уух нь биологийн хэрэгцээ болно гэсэн үг. Хүн архи уухын төлөө л амьдрана. Архи олж авах, нийлж архидахад хамаг цаг заваа зарцуулна. Ер нь бол архичин болсон хүн сав л хийвэл хундаганы үг хэлдэг, хэрвээ цугласан олон хуваагдан суусан бол ширээнээс ширээ дамжин хундага өргөсөөр тасарч, маргааш нь “Өчигдөр хаана байснаа ер санахгүй юм, ямарч байсан хана нь обойтой байсан” гэх мэтийн үг урсгадаг. Гэхдээ нөхцөл байдлыг хянаж чаддаг архичин нь архинд шүүмжлэлтэй ханддаг хүндлэл хүлээсэн хүмүүсийнхээ дэргэд уухгүй байх нь бий.

Архичид дундаас хамгийн төвөгтэй нь архичин-дарга. Түүнд үг хэлдэг хүн байдаггүй төдийгүй энэ сул сул талыг нь харин ч ашиглахыг хичээдэг. Тэгсээр нэг өдөр ажлаасаа хусагдаж таарна. Доод тушаалын ажилтаны хувьд байдал арай өөр.

Асуудлыг шийдэх ганц л арга бий. Ямар ажил хийвэл дур сонирхолтой байх, яаж амьдрвал баяр баясгалантай байхаа эргэцүүл. Энэ нөхцөлд уух хүсэл чинь буурах нь гарцаагүй.

Литвак М.Е. Архидалт нийтлэлээс

Leave a Reply