Генийн донор ээжүүд

Харамсалтай нь үргүйдэл эмчлэх ямар ч боломжгvй, зохиомол vр тогтоолт ч нэмэр болохгvй байх явдал гардаг. Ийм vед vр хvvхэд хvссэн эцэг эхчvvдэд донор тусалдаг. Донор гэхээр цусаа єгдєг тухай хvн бvр мэднэ. Харин vр тогтоолтын хувьд цус бус генийн материал болох эр эм бэлгийн эсийг єгдєг.

Үрийн шингэний донор

Ямар нэг шалтгаанаар төмсгөнд сперматозоид боловсорч чадахгvй, эсвэл гэмтлээс болж тємсєггvй болсон, удамшлаар дамждаг євчтэй байх г.м. тохиолдолд үр тогтоохын тулд өөр хүний сперматозоид шаардлагатай болох тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл донор хүний үрийн шингэнийг авна гэсэн үг. Бэлгийн харьцааны хамтран амьдрагч байхгvй эмэгтэйчvvд ч үрийн шингэний донорын туслалцааг авч болно.

Vрийн шингэний доноруудад маш єндєр шаардлага тавьдаг. Нэгдvгээрт насны хязгаарлалт. Энд зєвхєн 20-40 насны эрэгтэйчvvд л донор болж болно. Хоёрдугаарт нь донорын хvvхдvvд эрvvл байх ёстой (удамшлын зvгээс). Донорыг эхлээд эмч мэргэжилтэнгvvд онцгой хяналттай vзэж шинжилнэ. Цусны бvлэг болон резус факторыг тодорхойлно. Вирусын халдвар, тэмбvv, В, С гепатит, єнгєний євчин болон нуугдмал халдвар илрvvлэх шинжилгээ хийнэ. Спермограмма хийх ба vзvvлэлт нь дундаж vзvvлэлтээс єндєр байх (эрvvл, хєдєлгєєнтэй сперматозоидууд олон байх) ёстой. Донорын спермийг аваад хєлдєєж хадгална. Хагас жилийн дараа донор бvх шинжилгээг давтан єгч эрvvл бол спермийг ашиглаж болно.

Өндгөн эсийн донор

Єндгєвч байхгvй эсвэл өндгөвч нь эрvvл эс боловсруулах боломжгvй эмэгтэйчvvдэд энэ тєрлийн донор шаардлагатай байдаг. Vvний тулд ЭКО хийнэ. Эхлээд донор эмэгтэй ба vйлчлvvлэгч эмэгтэй хоёрын сарын тэмдэгийн мєчлєгийг дааврын бэлдмэлээр ижилсvvлж зэрэгцvvлнэ. Энэ нь хєврєлийн умайд амьдрах боломжийг ихэсгэнэ.

Дараа нь эмийн тусламжтайгаар донор эмэгтэйн єндгєвчинд эм бэлгийн эсний боловсролтыг идэвхжvvлнэ. Vvний дараа жижиг мэс ажилбар болох єндгєвчинд хатгалт хийж боловсорсон єндгєн эсvvдийг гаргаж авдаг. Өндгөн эсэд vйлчлvvлэгч эмэгтэйн нєхрийн спермээр vр тогтоогоод, тvvнийгээ ирээдvйн ээжийн умайд шилжvvлнэ. 25-30 насны хvvхэдтэй, эрvvл л бол ямар ч эмэгтэй донор болж болно. Донор болохын ємнє шинжилгээ єгнє. Цусны бvлэг, резус факторыг тодорхойлж бага аарцгийн эрхтэнvvдийн хэт авианы шинжилгээнд орж, зvрхний бичлэг хийлгэж, халдварт євчний шинжилгээ өгнө.

Зарим  тохиолдолд донорын єндгєн эсийг донорын сперматозоидоор vр тогтоох хэрэгцээ гардаг. Ийм тохиолдолд хєврєлийн донор болно. Эхнэр нєхєр хоёуланд нь эрvvл бэлгийн эс байхгvй vед ийм  ажилбар хийх шаардлага гардаг. Хєврєлийн донорын тvгээмэл нэг шалтгаан нь эр эм хоёр хоёулаа удамшлын євчтэй эсвэл тэдний бэлгийн эсvvд нь vл мэдэгдэх шалтгаанаар хоорондоо тохирохгvй байх явдал юм.

Тээгч эх

Шууд утгаар нь авч vзвэл донор гэж хэлж болохгvй. Vргvй хосуудтай тохиролцосны дагуу сайн дураар тэдний хvvхдийг тєрvvлж єгдөг эмэгтэйчүүдийг тээгч эх гэдэг. Өєрєєр хэлбэл єєрийн нєхєн vржихvйн тогтолцоог тvр хэрэглvvлнэ гэсэн vг юм. ЭКО-р эхнэр нєхєр хоёроос авсан эсvvдийг нийлvvлж тээгч эхийн умайд шилжvvлж цаашид хєврєл байгалийн жамаараа хєгжиж хvvхэд тєрдєг. Янз бvрийн улс орнуудад, єєр єєр шашин шvтлэгтэй хvмvvс энэ асуудалд янз бvрээр ханддаг. Гэвч дээрх арга нь эрvvл мэндийн шалтгаанаар хvvхэд тээж чадахгvй эмэгтэйчvvдэд хувьд єєрийн хvvхэдтэй болох цорын ганц боломж нь юм. 20-35 насны єєрийн эрvvл хvvхэдтэй,  эрvvл ямар ч эмэгтэй нь тээгч эх болж болно. Дээрх аргыг хэрэглэхийн ємнє ирээдvйн эцэг эх ба хvvхдийг тээж тєрvvлэхийг зєвшєєрсєн эмэгтэй нарын хооронд бичгээр гэрээ хийгддэг. Vvнд;

1.    эмнэлгийн vйлчилгээний зардлыг нєхєх

2.    ажилгvйдлийг зохицуулах

3.    жирэмсний хугацаанд тээгч эхийн амьдрах газар

4.    зохиомлоор vр тогтоох эмнэлгийн байгууллага

5.    эрvvл хvvхэд тєрvvлэхэд чиглэгдсэн эмчийн бvх зааврыг тээгч эх биелvvлэх vvрэг зэрэг нь гэрээнд тусгагддаг.

1989 онд Англид дэлхийн анхны тээгч эхийн хvvхэд тєрсєн байдаг.

17 thoughts on “Генийн донор ээжүүд”

  1. sain bna uu? ene turliin donor olj hiilgulne gevel , deer durdsan gereenii aguulgiig medmeer bna . email haygaar yavuulj ugch tus bolooch, pls

  2. bi odoo 18tai ymaa say 2 21 nd torson huu maani odoo yg 5 sartai bi teegch eh bloh gsen ymaa yaj hun oloh be

  3. sainuu bi heehedtei boloh gesen yum ta buhen tei yaj holboo togtooh wee pls hariu

  4. sainuu baljka . chiamtai yaj holboo barihu . tegehdee chi 18 tai yumuu arai jhn bishuu . muu zurshilgui biz dee

  5. sn bnuu ? bi 24 nastai 1huuhedtei.. teegch eh boloh gsn ym… togloom hiilgui unen setgeleesee huuhedtei bolhiig husej bga humuus holbogdooroi …. 🙂

  6. Солонгос улсын MizMedi эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн амжилттайгаар хийж байна. утас: 82-10-5510-4494 / http://www.mizmedi.com

  7. hi bi neg huut odoo 28t ymar negen muu zurshil bhgui teegch eh boloh gesen yum oorteigee adil zaluust tuslamaar bn

  8. Тээгч эх болно 2 төрсөн эрүүл саруул эмэгтэй нас 32 архи тамхи хэргэлдэгүй өөрөө төрсөн

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.