Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Эр хvн болгон амьдралдаа  орон гэрээ барих, мод суулгах, хvvхэд тєрvvлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Vvнээс хvvхэд тєрvvлж чадахгvй байх нь хамгийн гунигтай явдал билээ.

Эрчvvдийн vргvйдэл нь эмэгтэйчvvдийн vргvйдлээс дутуугvй олон тохиолддогийг эрдэмтэд баталсан билээ. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа үр тогтоох чадваргүй байх г.м. тайлбарлахад үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Харамсалтай нь ийм тохиолдол цөөнгүй.

Хэргийн гол нь vр тогтоох чадвар нь эр хүний сексийн идэвхээс бус үрийн шингэн дэх эр эсийн тоо, чанараас хамаардагт байгаа юм. Хором болгонд эрэгтэй хvний бие махбоди нь мянгаас илvv эр бэлгийн эс боловсруулан гаргаж байдаг. Энэ үйл явц нь бэлгийн бойжилт гүйцэхээс эхлээд нас барах хvртэл нь тасралтгvй vргэлжилнэ. Ингэж боловсорсон олон сая эр бэлгийн эсүүдээс амьдрах чадвар сайтай эр бэлгийн эс нь өндгөн эс -эд хvрч vр тогтооно. Харамсалтай нь эр бэлгийн эс боловсрох хэвийн үйл явцыг хямруулах таагvй хvчин зvйлс олон.

Шалтгаан

Эрэгтэйчvvдийн vргvйдэлтийн vндэс нь гурван эх сурвалжтай;

1) эр бэлгийн эсийн амьдрах чадвар сул байх

2) эр бэлгийн эсийн тоо цөөрөх

3) vр дамжуулах сувгаар  дамжих, цацагдах vйл ажиллагаа алдагдах

Харин энэ гурвын цаана олон шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд:

1. Варикоцеле – төмсөгний хураагуур судас єргєсєх, үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас єргєсєх. Энэ үргүйдэлтийн 15%-д нь тохиолддог. Энэ vед өндгөвч -ний халуун ихсэж хэвийн vйл ажиллагаа нь алдагдана. Үр дүнд нь эр бэлгийн эсvvд гэмтэнэ.

2. Бэлэг эрхтэний гэмтэл болон гажиг ( төмсөг буухгvй байх, мушгирсан байх г.м.) – энэ нь  10-12% тохиолдоно.

3. Халдварт євчин  (10% -д тохиолдоно). Энд эхний ээлжинд бэлгийн замаар халдварладаг євчнvvд ( заг хvйтэн, тэмбvv, хламидиоз, трихомониаз г.м.). Дараа нь хэдий хачирхалтай санагдаж болох ч хvvхдийн халдварт євчин болох гахайтах буюу паротит ( шvлсний булчирхайн халдварт євчин ) юм.

4. Бэлэг эрхтнvvдийн vрэвсэл ( Түрүү булчирхайн vрэвсэл     (простатит), шээсний сүвийн vрэвсэл)

5. Бэлгийн vйл ажиллагааны хямрал:  хөвчрөл алдагдалт,  үрийн шингэн хэт хурдан гаргах болон бусад

6. Дархлалын хямрал.  Энэ vед бие махбодид эр бэлгийн эсийг устгах чадвар бvхий тусгай бодисууд бий болдог.

7. Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх.

8. Тvvнчлэн гадны олон хvчин зvйлvvд нєлєєлдєг. Архи , тамхи, мансууруулах бодис, зарим нэг эм, байгалийн цаг уурын тааламжгvй байдал, цацраг идэвхит бодис, гэрийн хортон устгагч бодис, С амин дэмийн дутагдал зэрэг.

Мєн хэт бариу хувцас, халуун ууранд байнга орох, спортоор хэт хичээллэх нь нєлєєлнє.

Шинж тэмдэг

Хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг эм, хэрэгсэл хэрэглэлгүй хоёр жил бэлгийн хэвийн амьдралаар амьдарсан ч   хvvхэдтэй болохгvй бол хэн нэг нь vргvйдсэн байх магадлал нь 30-40% гэж үздэг.

Гэвч үргvйдэл гэдэг нь євчин биш болохоор гадны шинж тэмдгээр таних боломж байхгvй гэдгийг анхаарах хэрэгтэй.  ҮргШйдлийн жинхэн шалтгааныг зєвхєн эмч мэрэгжилтэн л олж тодорхойлох тул эрэгтэйчvvдийн эмчид заавал хандах хэрэгтэй. (Харин хvvхэдгvй хосууд нь хамтдаа цогц шинжилгээ хийлгэх  нь чухал). Эхлээд эмч маш ажил амьдралын хэв маягтай холбоотой олон асуулт тавих ба дараа нь үрийн сувгийн шинжилгээ хийнэ. Бэлэг эрхтний хэт авианы шинжилгээ,  судасны шинжилгээ( допплерограф), цусан дахь бэлгийн дааврын шинжилгээ, халдварын шинжилгээ хийлгэнэ.  буй эсэхийг шалгуулна. Мєн дархлалын шинжилгээ, шээс тvрvv булчирхайн шингэний шинжилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй.

Эмчилгээ

Хамгийн тvрvvнд vргvйдлийг vvсгэсэн шалтгааныг арилгах нь чухал. Үргvйдлийнх нь шалтгаан маш энгийн зvйлд байдгийг эрчүүд заримдаа огт гадарладаггvй. Маш олон тохиолдолд архи, тамхи г.м. хорт зуршилаа багасгахад л хангалттай байдаг.  Дааврын алдагдалтай бол тvvнийг тэнцвэржvvлэх дааврын бэлдмэл бичиж єгдєг. Vрэвсэл халдварын vед уг євчнийг нь эмчилнэ. Дотор бэлэг эрхтний гажигтай vед мэс засал хийгдэнэ. Бэлгийн vйл ажиллагаатай холбоотой бол секс судлаач ба сэтгэл судлаач эмчилнэ. Хамгийн гол нь сэтгэлээр унах явдалгvй. Орчин vед эрчvvдийн vргvйдлийн бараг бvх хэлбэр нь эмчлэгддэг болсон.  Yгvйдээ л гэхэд хиймлээр vр тогтоох аргын тусламжтайгаар хvvхэдтэй болох боломжтой билээ.

52 Comments

  1. ТТ чи баянголын үр шилжүүлэн суулгадаг газар нь очиж үзсэн үү тэнд донор байдаг байж магадгүй ээ би очиж асууя гэж бодоод л байгаан.. надад бас донор хэрэгтэй л байна

  2. erdenes

    sain baina uu? bi bas ene asuudlaar shanalj bgaa hun bnaa. bi nz zaluutaigaa uchraad 5 jil bolj bn. ene hugatsaand oyutan bsan ch huuhedtei bolohoos ogt aigaagui. bid belen bsn gej boddog blaa. ghd bid huuhedtei bolohgui l bsn. tegeed ter maani uriin shinjilge ogtol amid es ogt bhgui gj garsan. hen hend maani l hetsuu bn. bi ch terniigee orhimoorgui bn. 
    deer humuus tomsgond es bgaa uguig shinjluulsen tuhaigaa bichjee. ene torliin shinjilgeeg haana hiilgesen yum bol? ta buhen nadad tuslaach. bayrlalaa

Leave a Reply