Секс дасгал

Хөл, гар эсвэл гэдэсний булчин хөгжүүлэх дасгал гэхээр гайхдаг хүн байдаггүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь хүнд хамгийн өндөр таашаал өгдөг секс гээч зүйлд оролцдог булчингаа хэрхэн хөгжүүлэхийг мэддэггүй. Иймд танд секс хийхэд оролцдог булчинг хөгжүүлэх энгийн хэдэн дасгалыг санал болгож байна.

НЭГДҮГЭЭР ҮЕ:

Дасгал 1. Эхлээд дасгалыг хэвтээгээр хийж сурах хэрэгтэй. Нэгэнт хийж сурчихвал аажимдаа сандал дээр сууж байхдаа ч, автобусанд явж байхдаа ч хийж болно.

1. Шалан дээр хоёр гараа давхарлаад духаа дээр нь тавин хэвтэнэ.

2. Өгзгөө өөрийнхee чангалж чадах дээд хэмжээгээрээ л чангал. Чангалсан хэвээр 5-10 секунд болоод дараа нь суллана.

3. Өгзгөөрөө арван удаа хийсний дараа хэвлийн урд хэсгийг бас дасгалд хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өгзөг, хэвлийгээ нэгэн зэрэг 10 – 20 удаа чангалж суллана гэсэн үг. Энэ нь хавьгүй илүү үр дүнтэй. Энэ дасгалыг өдөрт дунджаар 5-10 удаа хийгээрэй.

Дасгал 2. Эхний дасгалыг хийж сураад ямар ч орчин, нөхцөлд хийж чаддаг болсон үедээ биеийн дотоод булчинг чангаруулах дасгалд орно. Шээсээ барьж байгаа юм шиг хөдөлгөөн хийж бага таазны булчингуудыг чангалж суллана. Энэ дасгалыг хаана ч, хэзээ ч хийж болох бөгөөд олон хийх тусмаа л сайн.

Дасгал 3. Энэ дасгалыг хийхэд эвтэйхэн байхын тулд түшлэгийг нь хойш налуулсан зөөлөн сандал дээр сууна. Хэвлийгээ харж чадахаар байвал сайн. Гэдсээ татаад ямар хүчээр татвал хамгийн сайн үр дүн үзүүлж байгааг ажигла. Гэдэс, хэвлий чинь булчин нь овойж товойлгүй шулуухан, тэгшхэн байх ёстой. Хэд туршаад л чи хамгийн зөв таталт аль болохыг мэдэж чадна. Дараа нь хэвлийгээ харалгүй багцаагаар хий. Харин одоо хамгийн чухал нь: энэ гурван дасгалыг гурвууланг нь хамт хий. Хэдэн хоног хийгээд л чи eeрийнхee бие махбодыг ямар өргөн боломжтой, ямар их ур чадвартайгаа мэдэх болно.

Дасгал 4.

1. Шалан дээр доош харан хэвтэж гараа биеийн хоёр хажуугаар шулуунаар нь тавина.

2. Бүх биеэ чангалж биеэ шалнаас хeөндийрүүлэн өргөөд толгойгоо дээшлүүлэн тааз руу харахыг хичээ.

3. Биеэ аажим суллан доош болгоно. Энэ дасгалыг өдөрт 3 удаа хийгээд байхад чи тун удалгүй гайхалтай уян налархай бие, хөдөлгөөнтэй болно.

ХОЁРДУГААР ҮЕ:

Дасгал 1.

1. Шалан дээр сууж хөлөө чигээр нь урагш сунгаад гараа өвдгөн дээр тавина.

2. Хоёр өгзгөө ээлжлэн чангалж урагш тэмүүлэн хөдөлнө. Урагш хөдлөхдөө хөлөө нугалах боловч хөдөлгөөн дуусангуут заавал тэнийлгэх хэрэгтэй. Нөгөө хөлөөрөө үргэлжлүүлэн хийнэ. Энэ дасгал булчин чангаруулах төдийгүй гуя, өгзөгний өөхийг багасгаж тураадаг.

Дасгал 2.

1. Бэлтгэх байдал. Хөлдөө мөрний хэмжээний зай авч бүтэн улаараа гишгэн зогсоно.

2. Хөлийн өлмийг дотогш нь эргүүлээд буцаан бүр гадагш эргүүлнэ. Энэ дасгалыг 7 удаа хийнэ. Энэ дасгал сексэд ямар хамаатай юм гэж та гайхаж магадгүй. Гэхдээ та хөлийнхөө өлмий, өсгийг эргүүлснээр гуяны дотор талын булчингууд чангарч сулардаг. Энэ нь ямар их ач холбогдолтойг та хэлүүлэлтгүй ойлгох хойно…

Дасгал 3.

1. Хана руу нуруугаараа харан цэх зогсоно. Нуруу, өгзөг чинь хананд хүрсэн байх ёстой. Биеэ, ялангуяа өгзөгний булчингаа сулла.

2. Бие чинь хананаас хөндийрөхүйцээр өгзгөө сайн чангалж гэдсээ чадлаараа тат.

3. Ингэж чангалсан байдалд 5-10 секунд болоод хэвийн байдалд орно. Дасгалаа бүхэлд нь гурван удаа давтана.

www.nar.mn


23 thoughts on “Секс дасгал”

  1. zarim neg yum ni joohon oilgomjgui bna zaavar zurgiig ni tavij uguuch admin aa

  2. sain bnu? bi neg yum asuuh gesen yum manai nz zaluu unseltsehdee heleeree ceks hj bga yum shid tulheed bhiin eregtei hun yagaad ingeed bdiin bol?

  3. эрэгтэйчүүдэд зориулсан дасгал байдаг уу байвал хэлж өгч тус болооч эрхтэнийхээ булчинг сайжруулчихвал хэрэгтэй байна.

  4. neg yum asuux gesiima zawal xapiulj tuslaarai
    anxni belgin hawtlin dara sarin temdgin muchlug aldagdana gj bxu mon tsagaan yum ix muuxai vnert bolood bnaa ene yamar uchirtn bol tuslaach.

  5. hamtragchaa haij bna alruu mine chiheed uguuch zaluusaa 95142799 call me gyus…..

  6. SAIN BAITSGAANA UU bi eroosoo sex hiiheerei hurdan tawichaad bhin eniig yaj udaan bolgoh we

  7. Sain bn u?Nadad 1 asuudaltai garaad henees yaaj zovolgoo avaha medehgui udaj bna.Bi sex hiiheeree dooshoo shingen zuil( sheesh shig)ih hemjegeer yalgaruulaad baidag bolloo.Tegeed teriig yalgaruulj bhad mash saihan hanamj avhiin?Yagaad ingedeg yum boloo?Ene eruul uu?
    Hariu huleej baina,bayarlalaa

  8. manai ehner bngiin sex hiij bgaa hernee tavij chadahgui bgaa bol yamar dasgal hiih ve, tavij surgah heregtei bna, yag boloh gesnee bolichihood bh yum,

  9. сайн байна уу би нэг юм асуух гэсэн юмаа. энэнээс болж одоог хүртэл шаналж явдаг юмаа. Админаа туслаач. миний эрхтэн бага байхад малгай хэсгээрээ наалдсан байсан тэгээд тоохгүй яваад байсан одоо бүр шамрахгүй наалдсан юм. үнэхээр хэцүү юмаа. хойшоо бүрэн гүйцэт болохгүй байна. Ийм болохоор эрхтэн минь томрохгүй байгаа. ямар арга, хагалгаа байдаг уу туслаач ,,,,,,,,

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.