Үстэй холбоотой хүндрэлүүд

Унасныг нөхөх, хэрэггүйгээс нь салах гэсэн хоёр асуудал үсийг байнга дагалдаж явдаг гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Үнэхээр ч үс гайхалтай “зөрүүд ” байдаг байна. Нэг талаас яаж ч зулгааж, хуссан ахиад л ургаад байдаг атлаа нөгөө талаас яаж хичнээгээд унахыг зогсоож чаддаггүй.

Үс нь байнгын ба түр зуурын гэсэн хоёр хэсгээс тогтдог. Байнгын хэсэг нь үсний хүүдий буюу фолликул бөгөөд тэнд үс бий болдог.  Түр зуурын хэсэг нь үс юм. Уутанцарын доод хэсэг болох үсний угийн эсүүд үржисний хүчинд үс ургаж байда. Зөвхөн уутацнар дотор байгаа үсийг л цус болон тунгалагийн шингэн тэжээж, дотоод шүүрлийн болон сэтгэл зүйн байдлаас хамааран тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байдаг. Тэгээд уутанцараас гармагц энэ бүхэн алга болж, үс үхждэг. Ийм үс нь эрүүл, эсвэл өвчтэй байх боломжгүй бөгөөд гаднаас нь харахад л эрүүл, эсвэл өвчтэйгээс гадна  гэмтсэн, хугарамтгай гэж байдаг. Иймд үстэй холбоотой асуудал гэдэг нь хуйх, эсвэл үсний арчилгаатай холбоотой асуудал байдаг юм.

Орчин үед толгойны үсний өвчлөл нэлээд өргөн тархаад байгаа. Эрэгтэйчүүдийн 96% орчим, эмэгтэйчүүдийн 79% нь үс хэт их унах гэсэн асуудалтай тулгардаг. Гэхдээ гирсутизм буюу үс хэт их ургах гэсэн асуудал ч бас тулгардаг. Гирсутизм гэдэг нь эмэгтэй хүний үс өөрчлөгдөн эрэгтэйчүүдийнх шиг ургах явдал юм. Энэ үед эмэгтэй хүний биеийн шар үс нь бүдүүн, ширүүн болж хувирдаг бөгөөд ургалт нь эрс нэмэгддэг. Үр дүнд нь долоо хоногт хоёроос гурван удаа хусах шаардлагатай болдог. Энэ үснүүд уруулын дээр, эрүүн доор, мөн хөхний хэсэгт, гэдсэн дээр, доод дээд мөчүүдэд байрладаг. Гирсутизм бол дааврын өөрчлөлттэй холбоотой батга, толгойны үс цөөрөхтэй хавсардаг. Энэ асуудлыг дааврын тэнцвэрийг тогтворжуулах, үсний уутанцарыг устгах буюу эпиляцын аргаар шийддэг.

Үсний гол нь зөөлөн кератинаас тогтож байдаг болохоор илүү бөх бат байдлыг хангахын тулд  илүү хатуу кератинаас кутикул гэж нэрлэгддэг тунгалан хайрсаар бүрхэгдсэн байдаг. Хэвийн үед эдгээр хайрснууд нь хоорондоо нягт наалдсан байдаг тул үс гялалзсан, уян хатан байдаг. Харин хими хийх, будах, хатаагчаар хатаах зэрэг гадны нөлөөний улмаас хайрснуудын хооронд зай үүсч, сөрдийдөг. Үүний үр дүнд үс даахирч, самнахад хэцүү болдог. Зарим тохиолдолд гадны маш хүчтэй нөлөөнөөс болж куиткулаар огт хамгаалагдаагүй үс ургах нь ч бий. Ийм үсний үзүүр салаалж, эсвэл угаараа хугардаг. Үс хугарамтгай байх нь экзем, үлд, эсвэл мөөгөнцөрийн гаралтай ямар нэг өвчний шинж тэмдэг байж болох талтай.

Үс ямар байх нь хооллолтоос ихээхэн хамаардаг. Янз бүрийн хоолны дэглэм барих үед үүсдэг уураг, амин дэм, эрдэс бодисын дутагдал нь хэвийн үсийг ч гэмтээж болзошгүй. Иймд үсний янз бүрийн гэмтлийн үед цайр, цахиур, төмөр,  зэс, хүхэр зэрэг кератины бүтцийг бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис амин дэм агуулсан бэлдмэл уух жор бичдэг. А болон Е амин дэм нь арьсны үйл ажиллагааг хэвийн болгож, С болон Е амин дэм нь хөгшрөлтөөс сэргийлж, В-ийн бүлгийн амин дэмүүд нь үсний өсөлтөнд сайнаар нөлөөлдөг.

Үстэй холбоотой өөр нэг асуудал нь хаг юм. Хаг нь хуйхны эсүүдийн хэт хурдан шинэчлэгдэн солигдох болсны үр дагавар юм. Хаг нь хажирс зэрэг өвчнийг дагалдан үүсдэг тул үс, арьс судлаач эмчид үзүүлэхэд илүүдэхгүй.

Цаашилбал, хусах, наранд шарах зэрэг нь үсний ургалтын хурдад огтхон ч нөлөөлдөггүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Мөн үсний аль нэгэн согогийн эмчилгээ гэдэг нь гоо сайхны арчилгаа болон олон тооны эмчилгээг хослуулсан урт удаан үргэлжилдэг үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа үсийг эргээд эрүүл, гялалзсан болгоход хими, будаг гэх мэтийн асуудал үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлээс татгалзахад л хангалттай байдаг.

Үстэй холбоотой асуудал бий болсон тохиолдолд өөрөө сайн дураар эмчилгээ хийх гэж яаралгүйгээр арьс, үс судлаач эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч нь шаардлагатай гэж үзвэл спектр анализ хийлгээд хариунаас нь шалтгаалаад эмчилгээг заах болно. Спектр анализ нэртэй энэ шинжилгээгээр үсэн дэх бичил элемент болон бусад бодисын агуулгыг тодорхойлдог бөгөөд хүний биеийн ерөнхий төлөв байдлаас гадна зарим төрлийн хордлогын шинж тэмдгийг тодорхойлох боломжтой.

7 Comments

  1. zoloo

    Endees unshihad bi Girsituzimtai emegtei ym shig sanagdlaa. bi enetei herhen yaj temtseh talaar nariin zovlogoog haanaas hen gedeg emchtei uulzaj avch boloh vee? nadad tuslaach…

  2. aagii

    Монголд спектр анализ хаанаа хийдэг бэ?

  3. sarnai

    saihan hvnd heregtei zovolgootei tanai site-d bayrllaa

  4. otgoo

    mongold spiker analiz haana hiideg ve

  5. Erdenechimeg

    Minii us bur aimshigtai ih ogtsom unaj ehelle ug ni hamag l sain gesen shampoon uud hergelj uzsen ugaahad user zulgaatsan um shig l tug tugaaraa l unaj ehelle odoo sar orchim bolj bn yahuu yaraltai hariu uguuch

  6. sansarmaa

    mongold spiker analiz haana hiideg ve      mini us unaad ene shinjilgeeg yaraltai uguh heregtei bnna

    usni shinjilgee ugdug emneleg haana bdag um be? yaraltai uzuuleh heregtei bna

  7. naraa

    spiker analiz haana hiideg yamar emchid handah talaar todorhoi bichij uguuch. olon hunii us unah asuudald tuslana shuu ta buhen.

Leave a Reply