Тэмбүү

Ерөнхий

Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ євчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхэдэг.

Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.

Энэ микроб нь зєвхєн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан vхддэг байна. Иймээс тэмбvv нь зєвхєн євчтэй хvнтэй шууд хавьталд орсон vед л халдах боломжтой.

Өөрөөр хэлбэл замбараагvй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хvчин зvйл болдог. Үүнээс гадна тэмбvv нь жирэмсний vед эхээс хvvхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хvчин зvйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.

Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.

Явц

Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь євчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй vржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Євчтєнд бие эвгvйцэх, толгойн євдєх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.

Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хєлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв євчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хvнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий.  Євчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж  үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггvй хvнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв євчтєн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл євчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь vрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Ингэхэдд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь євчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй тєрөх, эсвэл амьдрах чадвартай  боловч тєрєлхийн тэмбvvтэй хvvхэд тєрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.

Оношлогоо

Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын євчний эмчид, эсвэл арьс єнгєний эмчид заавал хандах шаардлагатай. Зєвхєн мэргэжлийн эмч л євчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зєв эмчилгээ хийж чадна.

Тэмбvv нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрvvлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг.

Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр vндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.

Ийм эсрэг биетvvдийг Вассерманы  урвалаар олж илрvvлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.

Харин микропреципитацийн урвал дээр vндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илvv хурдан хариу єгдєг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй тvvнтэй тєст бичил биетvvдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.

Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хєдєлгєєнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

Вакцин хийх зэргээр тэмбvv өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгvй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгvй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй.  Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:

• Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.

• Бусад олонх халдварт євчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.

• Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.

• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.

Эмчилгээ

100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цєєхєн євчнvvдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагvй байна. Тэмбvvг эмчилэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггvй. Журам ёсоор хамгийн  богино схем хvртэл 2-3 багагvй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн  эмчилгээг vргэлж  лабораторын хяналт дагалдах ёстой. Євчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан євчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.

208 Comments

  1. би 5н сартай жирэмсэн хөдөөний хяналтанд байдаг энэ үед хаана хандаж ямар эмчилгээ хийлгэх вэ? гол нь хүүхдээ эрүүл төрүүлмээр байна. нөхөртэйгө хэрхэн ойлголцох вэ? надад туслаач

  2. мимия

    сайн байцгаана уу? би сар гарантай жирэмсэн. хяналтанд орох гээд цусны шинжилгээ өгсөн чинь тэмбүүтэй гэж гарсан юмаа. би их сэтгэл санаагаар унаад хүүхдэд маань аюултай боловуу? би пинциллин жи гэдэг тариа нөхөртэйгөө хоёулаа тариулж байгаа. энэ тариаг тариулсан тохиолдолд хүүхэд маань эрүүл төрөх боломжтой биздээ. энэ талаар надад тодорхой зөвлөгөө тусламж үзүүлээч..

  3. мимия

    бас дээр нь эмч маань болохоор зүгээр санаа зоволтгүй гэээд байгаа. яг минийх шиг ийм байдалд орж байсан хүн байн уу? гэхдээ би бодохдоо энэ вирус миний биед лав 3 жил болсон байх гэж бодогдоод болохгүй байнаа. яавал дээр вэ? хамгийн гол нь эрүүл хүүхэдтэй болмоор байна. туслаач

  4. bi yg chamshig bolchood bnaa chi haana vzvvlj bga yum be nadad zovlgoo ogooch taria hiivel buren sain edgerdeg genee gendee humuus tsusnaas hezeech garddaggui geed bhiin ter vnen yum boluu chi emcheesee asuugaad ogooch

  5. цоогий

    миний цавинд булчирхай цочоод бараг 7 хонож байхад миний бэлэг эрхтэн дээр бага зэргийн хатуу яр гарчихсан байна би тэгээд тэмбүү байх гэж бодоод байна тэмбүүг заавал бэлгийн замаар авах уу өөр ямар нэг юмнаас халдах боломжтой юу ямар эм тариа хэрэглэх вэ

  6. мимия

    цуснаас бол гардаггүй гэсэн. гэхдээ эмчилгээгээ сайн ххийлгэвэл эдгэрдэг вирусыг ямарч хүчингүй болгодог гэсэн. би дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж байгаа. би эмчээсээ асуусан юмаа эдгэрэхгүй бол хүүхдээ авахуулдаг юм билүү гээд тэгсэн чинь энэ бол эмчлэгддэг өвчин тиймээс энэ өвчнийг туслаа гээд жирэмслэлтийг албаар таслан зогсоох ёсгүй гэж хэлсэн. сайн асууж лавлаад эдгэрээрээй. би эдгэрнээээ хүүхдээ гаргана.

  7. plokoi

    Haana shinjilgee uguul naidvartai ve?bas shinjilgeeg tsusaar ugdug biz de?ene uvchin udsan bol yaaj emchilhvv?pintselin G 3 udaa tariulchuul gaigvi yu?

  8. plokoi

    uuhar yamar em uuh ve 1-2 jil medehgvi yavsan bol

  9. Nngz

    Hi sain baitsagaan uu bi Sayhan shvvh emlegt shinjilgee ugsun tegsen vtreenii uruwsul bas tembvv gesen hariu garsan nadad vnheer hetsvv bn pintslin j gedeg tariag 7honogiin zaitai 4udaa tariul gsn tegeed hawsarj uudag hvchtei antigrip ugsun ene tohioldold emchilegdeh bolwuu nadad tuslaach

  10. nuuts

    sainuu bi yg ta nartai adilhan bdald orchood bn ene owjniig yj emjlvvlhvv heleed ogooch nadaa aimar hetsvv bn

  11. hi

    sain baitsgaanuu bi bas ene uvchiniig tusaad ter uedee jiremsen bsan 5 sartai gehdee bi haldvartad uzuulj taria hiilgeed odoo zugeer l bn gehdee tsusnaas gardaggui gedeg ni unen bh shinjilgee uguhuur nyan ni bjil bdag odoo manai huuhed 2 nastai joohon sulidaa targaldaggui bie sultai huuhed garsan. nuhuruuddee sain oilguul yamar hereg bnaa ehner huuhedee hohirooj iim bdald oruuljil bdag.

  12. oko

    mumuя aa asuuh yum bnaa bi odoo 2 sar garantai serlog hariu mu garsan ter tariag ni 3 sar hurehees umnu hiideg yumu hariu ugch tuslaach. ug ni huuhdee gargachmaar bdag

  13. урнаа

    сайн байцгаана уу? би энэ намар ээлжийн амралтаараа эмнэлэгээр үзүүлж яваад шинжилгээ өгтөл тэмбүүтэй гэж гарсан. тэгээд дүүргийн эмчээр эмчилгээ хийлгээхээр болж тариа тариултал шууд харшил өгч бүх биеэр хордлого гараад хувийн эмнэлэгээр эмчилгээ хийлгэж байж зүгээр болсон тэгээд ахиж үзүүлэхээс айгаад очиж чадаагүй одоо яах вэ? ямар эмчилгээ хийлгэх вэ? туслаач

  14. sn bnu bi 7n jil.n omno shinjilge ogson tembute gj garad dawtan og gexed n aigad daxij ogogu odo boltol ogogu dotro shanlad l ywa xerwe tussan bol odo bieer tarxaad bur xundersen bolu xerwe tussan bol emchlegdex bolow u zowiur ene ter bol gaigui l de ym medegdexgu bga

  15. hi sn baitsgaana uu
    bi nz zaluugaasaa tembvv gedeg owchiniig awchihlaa. tegd bi haana yaj ochij ene owchiniig emchlvvleh talaar nadad medeh um alga bn nadad tuslaach
    manai nz zaluu ene owchiniig awaad odoo barag 2 jil bolj bga bh gesen. tuslaach bid hoyort haana yaj emchlvvleh talaar zowolgoo ogooch

  16. so

    ta nar ymr so yum be bi 15ta ichseer bgaad uhej bhaar shirleed ochod uzuulsen yundaa ichdiin emeediin negent l awtsn yum bol uasaa emch l yaj emchilhiig mediishdee emnelg deer och yaj 7n jil boldog bn aa hamar chn unanadaa

  17. байхгүй

    Сайн байна уу. би бас яг л та нар шиг. Бас жирэмсэн байхдаа мэдсэн тэгээд хүүхэд маань амьгүй болсон. Манай найз залуу бид 2-с өндөрхувьтай илэрсэн. тэгээд 7 хоногийн зайтай 3 удаа тариулсан, гэхдээ найз залуу маань сүүлийнхиййгээ тариулаагүй байх гэж бодож байна учир нь бид 2 өөр өөр газар байдаг байсийн. Өөрөө хэлэхдээ тариулсан гээд байгаан гэхдээ үгүй гэж бодож байна. Тэгээд бүрэн эмчлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Энэ өвчнийг туссан гэдгээ хэлээгүй яаж ойлгуулахаа мэдэхгүй байна. Тариа хийлгэ гэж хэлж байна гэхэд надад өвчин байхгүй гээд зөрүүдлээд байсан юм. энэнээс болоод бид 2-ийн харицаанд цав гарах вий гэж айгаад байна. Надад буруу өгөхвий……Одоо ахиж шинжилгээ өгөх гэхээр ажлын цаг гарахгүй байна. Би яах вэ найз залуугаа яаж ийж байгаад дахиад шинжилгээ өгүүлээд хамт бүрэн эмчлүүлмээр байна. Хаана хэнд хандах вэ сайн эмч, эмнэлэг байна уу. Хариу заавал илгээгээрэй эмчэээ…..

  18. HI.SAINUU.BI ODOO 3 SRTAI JIREMSEN.SHINJILGEE UGSUN MASH HUVTAI TEMBUU GSEN HARIU GENE.BI TSOCHSON.EMCH UE MUCH UVDDUG BOL INGEJ GARNA GENE.NUHUR TSUS UGUULSUN SURUG GARSAN EMCH MAANI CHINIIH ZUGEER UE MUCHNIIH BNA GSEN.BI NEG L ITGEHGUI BNA.HOT ORJ TOM EMNELEGEER SHINJILGEE UGDUG YUM BILUU.UAH ESTOI BE.BI HUUHDEE TURUULVUL ZUGEER BOLOVUU UAH BOL MEDEH HUN EMCH BVAL HARIU UGUUCH.

  19. BI

    Sain baitsgaana uu. ger bvliin ehner nohor 2 -iin 1 ni tembvvtei tohoildold nogooh ni haldvar avahgvi ervvl baij bolohuu. Bi 1 jiliin umnu tsusnii shinjilgee ogsun chin tembvvtei gej garsan (bi ger bvlees gaduur belgiin haritsaa baihgvi uchraas nohroosoo l haldvar avsan gej bodood buun hervvl hiij nohriigoo tsusnii shinjilgee ogvvlsen chin nuhur maani haldvargvi ervvl garsan. tegeed bi ene muuhai uvchniig haanaasaa avchdiin boloo bvr gaihaad baihiin esvel shinjilgeenii hariu buruu garaad bgaa yu boluu. Tegeed bi kurss emchilgee hiilgvvleed 7 honogiin hugatsaatai 3 udaa pentsillin tariulj davhar doxycycline emig uugaad dahij shinjilgee ogohod edgesen baina haldvar taraahgvi bolson gej emch helsen. tegeed heden sar setgel amar yvj baigaad sayhan jiremsen bolson baij magadgvi gej bodood emnelegt ochij shinjilgeenvvd ogson chin nuguu muuhai tembvv ni edgeegvi baih yum tegeed dahiad l nuguu tariagaa tariulj emee uugaad bj bna. Vvnees uur sain em taria emchilgee baidgvi yum bolovuu. yaj ene uvchnuus salah ve

  20. dogii

    ta nar mergjiliin  emch naraas asuugaad tergiigee end bichil de tembvvtei gej garsan bol jirmsen yed hurdan emchiluuleh heregtei gej bnn lee havdartai hvnees havdargui huuhed gerdag gesen sh de heduulee emchees asuugaad busaddaa tusalii tehuu?

  21. Agii

    Sain Bn uu us unah tembuu owchintei holbootoi yu

  22. асуулт

    Та бүгдээс асуух зүйл байнаа. энэ өвчинийг тусаад хүүхэд гаргаж байсан хүмүүсээ эмнэлэгт төрөхөөр очиход чинь хяналтын дэвтэр дээр чинь байгааш дээ тэмбүүүтэй гээд тэрийг гэрийхэнд нь хэлдэг юм боловуу үгүй юм боловуу? надад хариулаач би гэрийхэндээ тэмбүүгийн талаар мэдэгдмээргүй байнаа. одоо удахгүй төрөх гэж байгаа юм л даа.

  23. sain bnauu? Neg zuild hariulj tuslch thuu ene uvchin zgrl hatuu yr bdg ymuu esvel sharhldag ymuu?
    helj tus bolooch thuu

  24. 17tai oxin

    sain btsgaana u? Bi tembvv owchnig awaad 10 sar bolj bna. Anh harshiltai gej bodod ywad bsanchn minix deep tom xatuu ulaan yp gapchixlaa tgd tanidag egchese asusanchn tembvte hvn tegdg gnee odo boltol sanaa zowod emchid vzvlj chadaxgvi bna xana yaj vzvlex we? Odo mash jijigxen jijigxen olon ulaan yp gapchixsan yawal deer we bi yg 10n sarin omno toxioldoor xvntei untchixsan ymaa nadad tuslach

  25. tuslaach tehuu

    hi bi odoo 25.n tai bi tembuutei yum shig baina ehnertee haldwarluulsan baih ehner maani jiremsen yana bi yu hiichihwee ehner mani nadad ih unench bi ehnerteigee suuhaasaa omno neg ohintoi hawitaj baisan ternees l halwdar awsan baih bi ehnertee yaj helne ehner maani nmg oilgoh bolow uu bi ymarch baisan ooroo bol shinjilgee ogood emchiluuleh baih ehnertee l yaj helne nadad tuslaach neeree erhtenee hohuuleheer nadaa haldwar damjih bolow uu bi hohuulchiheed yg hawitahdaa belgewch iisen l dee nadad zaawal hariu uldeegerei

  26. Muugii

    Тэмбүү өвчин бүрэн эдгэрсэн ч цусанд эсрэг биет нь шинжилгээгээр илэрдэг. Мөн эдгэрсэн ч халдвар тараадаг юм билээ. одоо би эмэгтэй хүнтэй унтдаггүй.

  27. eegii

    sain bnuu bi say onii omno solongosiin gereenii ajilchdiin shinjilgeend hamragdsan yumaa getel miniih tembuu ovchin gj garsan tgd ++1:10 gj garsan ene odoo yu gsn ug ve tgd erhten dr maani aygui ih yum garsan shuuserheg joohon ovchtei ene ovching emchiluulvel edgeh bolovuu bi emchid uzuulne geheer aigaad icheed ochij chaddaggui ee yah ve nadad tuslaach

  28. aygu

    belgevch heregleechee humuusee hamagiin sain zuvulguu bol emlegt uzuuleh yurun bol emchid uzuuleel taria ene teriin hiilge echij nzovoh heregui odoonii ems zambraagui zavhai uvchinii uur boltson unthaasaa umun yaaj hiij baigaad dood erhteniin unerleh heregtei unertei baival bitii unt uvchinii ih uusver baliar yum ene tembuu odoo boltol mongol iim ih baigaa gejuu

  29. nmn

    tembuu ovjin buren edgerdeg ovjin ym shuu.antibiotik tariulah shaardkagatai nen turuund zavaal zuv onoshluulaad tgd emjilgee taslahgui bh heregtei.tm blhoor ulaan tuuz emneleg esvel tulburtei emnelegt uzuuleed onoshluulh heregtei .ovjin hiisch irdeg gj bdg yahaara ichih heregtei ym .tembuu ovjin hugatsaa ongoroh tusam ih talbaig hamarch beleg erhten todiigui medrel ys gd oor erhtnuudiig gemteedg tm blhoor erthen uzuuleerei.

  30. nmn

    muugii buren edgersen bol hezee ch dahin haldvar taraadaggui.harin emjilgeegee taslah zerg oor nuluunuus blood haldvar taraadag ahuin zamaar haldvartai  hunees ha;ddag.esrag bie ilerj bval edgeegui gsn ug .

  31. nmn

    tembuu ovjin ahuin zam aar haldvarladag tm blhoor huhuuleh uyd ch bs halddag 

  32. nmn

    iim ovchnuur shanalj bgaa humuust anaagaahd surdag hunii huviar udahgui emch blh gj bga hunii huviar helhed ta buhen shanalh hereggui ee.ichih heregui emjid uzuulheesee.ovjin hiisch irdeg gdg bha tm blhoor ovjnuu zuv onoshluulah heregtei.tembuu bl buren edgerdeg ovjin shuu.shinj temdeggui udaan urgeljilj bldg.tgj bgaad genet hunderdeg.tm blhoor erthen zaaval uzuulh heregtei shuu.oor busad emneleg ntr asuhaar bl bi tusalhad belen shuu.99672514rs asuuj bnoo.

  33. baagii

    nadad tuslaach hvmvvsee.mini bier delench hazsnii dara bondiidog shig ym tuuruud bhiin.tegd zagtnaad bhiin.bi 8sariin umnu tohioldliin haritsaand orchihsn yma.ene tembvv bish bga?

  34. sain bna bi odoogos 5 jilin omno jiremseled shinjilge ogson chin tembu obchtei bna gesen tsusand 3 uda tariulad xuuxde gargasan mini xuu tsoo eruul xuuxed garsan bi odo xunsni kompanid ajildag shinjilgege bainga xubiara zyryyldag shinjilge ogie gexer aigad tsysand mini odo boltol bdag bolob uu megejilin emchees asuumaar bn nadad xeleech

  35. Hariult uguuch

    Sain baitsgaana uu?
    Bi odoo 27 nastai sayhan huuhedtei bolood buun bayar odoo 2 sar garantai emnelegt uzuultel tembuu uvchtei geed davtan ugtul shinjilgeenuud ni surug garsan gantshan TPPA + garsan. Ene ni yu yum boloo. Emch helehdee sar bolgon shinjilgee ug uurchlult bhgui bol gargaj bolno gsn ene uvchin huuheded haldah bolowuu?. Ter TPPA gdg ni chuham yum yum boloo hun bolowuu zugeer bolowuu? Nadad hariult ugch tuslaach

  36. dogii

    zugeere hamgiin gol ni emchteigee sain yrilts emchilgee hiilegvel asuudalgui gej bn le sanaa buu zov

  37. Saruul

    Bi bas ene uvching avsan bsan, hezeeg ni ch medeegui Solongos yavah geed shinjilgee ugtul ilersen. Tegeed penizilin G gesen taria 7 honogiin zaitai 3 udaa hiilgesen. Daraa ni ochij hed heden udaa shinjilgee ugsun, edgesen bna gesen. Ene uvchin hediigeer edgedeg ch virus ni nasan turshid chine bied chine bna gesen. Yahav, haldvar taraagaad busad ed erhtendee nuluuluud bhgui ch tsusand bol bainga bna gej bna lee.  Shinjilgee uguhud hediigeer edgersen ch gesen hariu ni + tei garna , emch nar bol urd ni tembuu tusaad emchluulj bsan hun yum gej medne gej bna lee. Ene humuus zarim ni icheed bna gesen bh yum, yun ichih vee, emchid och, yaraltai.  Udah yum bol  nuruu nugasandaa oroid medrel ene terdee nuluuldug, tsaashilbal zuulun ed muguursun ed erhten chine idegddeg gesen, hamargui boloh geegui ol emch ruu yav. Haldvartiin emneleg unegui shinjilgee avna, harin emchlehdee tarianiihaa mungiig avdag yum bna lee. Tegeed gaduur tembuu mash ih olj bna gej bsan. Bas ene bolson boloogui shiveesnees, zuu tariur, shudnii emneleg geed avah magadlal haa saigui shuu. Emegtei hun magadlal haritsangui  undur gej bsan, eregtei ni il yar sharh bhgui bol ter bolgon haldvar avah ni gaigui gej bsan. Eruul bval deer shuu dee humuus ee , henees yunaas ichih yum, iimerhuu asuudal mash olon hund  bdag gej bna lee. Mask zuugeed ochihgui yu! 

  38. amidrAL

    emchilgege sn higed tgd hvhedt bolohod hvvhed min zvw zvger ervvl saruul owchingvi toroh vv.battai meddg hvn bwal setgelin dem ogch tuslach pls bas owchin bvren edgersen ch tsusand nasar bn gj bodhor yostoi aimar yum jiremsni kartan der bicheestei bhar oir dotniihon ger bvliihn min harchihwal nvvre haana hiih we.amidral gdg vneher taashgvi yum..hariu

  39. asuult bna

    Би жирэмсэн 5 сард төрөх юм. Би анх хяналтанд орох гээд цусны шинжилгээ өгтөл Тэмбүүтэй гэж гарсан юм аа. Эмчилгээгээ хийлгээд давтан шинжилгээг өгсөн. Маш сайн буурсан байна гэж хэлсэн. Харин санаа зовж байгаа асуудал гэвэл миний жирэмсний карт болон солилцох хуудсан дээр тэмбүү өвчин туссан гэсэн бичилт байгаа үүнийг төрөхийн эмч хараад мэдээж шууд ойлгоно. Харин гэрийхэнд маань хэлчихвий гэхээс айж байнаа. Хэлдэг юм боловуу яадаг юм бол энэ өвчинийг тусаад хүүхдээ төрүүлж байсан хүмүүс хэлж өгч чадах байх гэж бодсон юм. Надад хариулж тус болооч.

  40. nmn

    Jiremsenii kartan dr zaavl bijih shaardlagatai bdgiima turuhin hundreles sergiilj.emch ymar ch uyd tr tuhai geriinhnd ni hlh ysgui bdg ene bl emchiin uureg.tm blhoor sana zovoltgui ee..

  41. soko

    hi bi brg 5sartai jiremsen ymaa oroitoj hynaltanda orson yma  tgd sereliogiin shinjilgee ugtul tembvvtei gj garsan.. hvmvvsiin bijseniig unshaad bhad ern beleg erhten drn ulaan ym gardag ghiin ndd erusu tiim ym garch bgagui tgehleer ene tembvv mun gsn ugu sn shinjilgee awdag emneleg bwal helj ugch tuslaach guijina

  42. SARNAI

    YAARALTAI HARIU UGUUCH…Bi odoo 15 doloo honogtoi jiremsen.Getel tembuu uvchtei gej hariu garsan. Urid ni ymar ch shinj temdeg ilerch bgaagui. Getel unuudur emch nmg tariul geed pincilin tariulsan. 15 doloo honogtoi ued ene tariag hiilgeh ni huuhded ayultai yu?. Bas 7 honogiin zaitai ahiad 2 tariulah estoi tegeheer 16/17 doloo honogtoi bolchihno. Meddeg eejuud baiwal hariulj tuslaach. Sanaa zowood noirgui bolloo. Bas har dardag bololloo. Huurhun huuhedtei bolmoor bna. TUSLAACH…

  43. SARNAI

    YAARALTAI HARIU UGUUCH…Bi odoo 15 doloo honogtoi jiremsen.Getel tembuu uvchtei gej hariu garsan. Urid ni ymar ch shinj temdeg ilerch bgaagui. Getel unuudur emch nmg tariul geed pincilin tariulsan. 15 doloo honogtoi ued ene tariag hiilgeh ni huuhded ayultai yu?. Bas 7 honogiin zaitai ahiad 2 tariulah estoi tegeheer 16/17 doloo honogtoi bolchihno. Meddeg eejuud baiwal hariulj tuslaach. Sanaa zowood noirgui bolloo. Bas har dardag bololloo. Huurhun huuhedtei bolmoor bna. TUSLAACH…

  44. tsa

    Bi turud 2 sar blj bna tembvte gsn odo emchlge xilgwel edgx blu xvxd man xor nolo  bga yu

  45. SARNAI

    nadad hariu uguuch dee. Udurt 10 aas iluu udaa netruu orj shalgaj bna. negch hariu alga. Ydaj bhad MGLdoo bish bolohoor ta naraas l asuuj bna shde

  46. хариүлт

    sain bna uu ? bi 5 sartai jiremsen bhda mdsen dotor haranhuilaad l ywchahsan nohortoo mash ih gomsdon zondoo ih uilsan yaj chadaj bna hun huurhun huuhed toruulj ogoh gej bh chin geel tegeed boon heruul bolood henees awsiiin geed zondoo asuusan nohor maani heleegui helsen bll nadad buur l hezuu bh bsan bhaa tegeed manai nohor 3 udaa tariulsan bi 1 udaa yagaad gheer emch jiremsen blhoor olon tariulj blohgui gesn bi mash ih sanaa zowj bailaa huuhed mine yah bl geed odor bolgon zalbirdag bsAN huuhdiinhaa ger buliinhaa toloo .Tegeed bi 2 sard trson 4kg huurhun ohintoi blson ymar ih bayarlasan geech ohin mine eruul sain osson bnlee. tegeed torsnii daraa emnelgees garahiin omno taria hiilgesen bid 2r .Huuhdee sar blhod shinjilgee ogson 1 harui ni muu grsan 7 sard dahij shinjilgee ogno tgeed battai bol zygeer gsn

  47. хариүлт

    bas neg ym nemej helhed 5 jil hunii tsusand bdag gej mergejliin emch helsen shooo Sanaa zowolgui emnelegt l och humuusee oor arga bihgui shoo

  48. emch

    humusee eldev sexin haristand orohgui baih sain dyraaraa shinjilge uguh ger bulin hamt shinjilegend hamragdah heregtei eruul baij eruul huuhed garna.tembu uvchin tusaad edgersen ch tsusnaas hezee arilahgui ee .nasan turshdaa tembuu gedeg ner tomieololtoi bna tegehler eruul mendddeee anhaar,mergejlin emchid hand em tarigaga saitar uuj uvchnuu hurdan emchil. emchiin hynaltad 2 jil yvah es toi

  49. emch

    titr ni 320-s doosh baij eruul bolno gesen

Leave a Reply