Ерөнхий
Өвчний нарийн оношлогооны арга бий болсноор эрдэмтэд нь эмэгтэйчvvдийн үргүйдэл болон зулбалтын буруутан нь ихэнх тохиолдолд хламид трахоматис нэртэй шимэгч бактери байдгийг тогтоосон юм.
Хламидиоз, тодруулбал шээс бэлгийн хламидиоз нь бэлгийн замын өвчин -д хамаардаг. Энэ халдварт євчний vед хламидууд бэлиг эрхтэн болон шээс дамжуулах замыг гэмтээнэ.
Єнєєдєр хламидиоз нь бараг заг хvйтнээс ч олон тохиолдох болсон бөгөөд статистик мэдээнээс үзвэл дэлхийн насан хүрсэн хvн амын 6-8 % нь vvгээр євчилдєг байна. Үүнээс гадна эдгээр тохиолдлын тэн хагаст нь бэлгийн замаар дамждаг трихомониаз, уреаплазмоз, эсвэл гарднереллез мэтийн бусад халдварт өвчнүүдтэй євчнvvдтэй хавсарсан байдаг.
Шалтгаан
Хламиди нь олон төрөл байдгаараа онцлог. Иймд тэдгээрийг ялгахын тулд латин үсгээр тэмдэглэх болсон бөгөөд А, В, Ва, D-K, I-3 гэх мэтийн олон янз. Эдгээрээс I-3 хламид нь халуун орны євчин болон єнгєний лимфогрануломатоз (тунгалаг гvвгэр эстэх)-ыг vvсгэдэг байхад илvvтэй судлагдсан D-K хламидууд нь болохоор бэлгийн эрхтэнийг гэмтээдэг бол трахом буюу нvдний ноцтой євчнийг vvсгэдэг хламидии бас байдаг байна.
Хламидиозыг үүсгэдэг D-K хламид трахоматис нь хvний биен дотор амьдарч идэвхитэй vржиж чадахын зэрэгцээ гадаад орчинд амьдарч чаддагаараа онцлог.
Хламидиоз нь гар барих, аяга таваг, алчуур, дотуур хувцас зэрэг ахуйн хавьталаар дамждаг цєєн тооны бэлгийн замын євчний нэг юм. Гэхдээ л өвчтэй хүнтэй бэлгийн хавьталд орох хламидийн халдвар авах магадлал хамгийн өндөртэй хэлбэр нь юм. Үүнээс гадна хламидоз нь үр хөврөлд халдах магдлал өндөртэй болохоор жирэмсэн эмэгтэйчvvд онцгой анхааралтай байх хэрэгтэй.
Явц
Халдвар авснаас хойш эхний хоёроос гурван долоо хоногтоо євчний ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Энэ хугацаанд хламид нь шинэ эзэндээ дасч, эсvvдэд суурьшин эрчимтэй vржиж байдаг.
Далд vе дууссаны дараа євчтєнд хламидиозын анхны шинжvvд илэрч эхэлнэ.
Энэ євчин нь гол тєлєв шинж тэмдэггvйгээр эхэлдэгийг анхаарах нь зvйтэй ч дараах зүйлсийг мэдэж байхад илүүдэхгүй.
Хламидиоз эрэгтэй хvнд дараах шинж тэмдгээр илрэх боломжтой, үүнд:
• Єглєєгvvр шээс дамжуулах сувгаас тунгалаг ялгадас гарах, шээсний эхний дуслууд маш булингартай болох
• Шээх vед загатнах хорсох мэдрэмж тєрєх
• Зарим эрэгтэйчvvдэд шээж дуусах үед, эсвэл үрийн шингэн гадагшлах vеэр цусархаг ялгадас гарах
• Євчтєний бие суларч, бага зэрэг халуурч болно.
Эмэгтэйчvvдэд илрэх хламидиозын эхний шинжvvд.
• Эвгvй vнэр эсвэл шардуу єнгєтэй салслаг ялгадас үтрээнээс ялгарна
• Шээх vед хорсож загатнах мэдрэгдэнэ
• Ерєнхий бие сулрал мэдэгдэж ховор тохиолдолд халуурдаг
Гэхдээ эмчилгээ огт хийгдээгүй үед ч дээрх шинж тэмдгvvд нь хоёр долоо хоногийн дараа бvрэн алга болдог. Гэвч ингэлээ гээд хламидиоз алга болохгүй харин арга хэлбэртээ шилждэг. Улмаар удаан хугацаагаар хvний биед байхдаа хламид нь тvvний дотор аажмаар тархаж дотор эрхтэн, vе мєч болон нvдийг хvртэл гэмтээдэг.
Үр дагавар
Эмэгтэй хvнд хламид нь умайн гуурс болон хэвлийн хєндийд үрэвсэл vvсгэж, наалдац бий болгон эдгээр гуурснуудыг бєглєдєг. Vр дvнд нь тvгжигдсэн єндгєн эс нь эр бэлгийн эстэй таарах боломжгүй болсноор эмэгтэй хүн жирэмслэж чадахгvй болно.
Эрэгтэй хvнд хламидиоз эр бэлгийн эс үүсдэг эрхтэнүүдэд үрэвсэл үүсгэн үргүйдэлд хүргэх аюултай. Эрэгтэйчvvдийн хламидиозын бас нэгэн хvндрэл нь түрүү булчирхайн үрэвсэл юм (простатит).
Хламидиоз нь жирэмсний үед ирээдvйн хvvхдэд нь халдварлах аюултай гэдгийг мартаж болохгүй. Хламид нь тєрєлхийн гажиг vvсгэдэггvй ч дотор эрхтэнд, vе мєч болон нvдийг гэмтээх эрсдэлтэй байдаг болохоор цаг тухайд нь эмчилж байх шаардлагатай.
Оношлогоо
Хламидиозын шинжvvд нь маш тодорхой бус байдаг тул ямар нэг сэжигтэй ялгадас гарсан тохиолдолд эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Эмэгтэйчvvд нь эмэгтэйчvvдийн эмч, эрэгтэйчvvд нь эрэгтэйчvvдийн эмчид очих нь зvйтэй. Үvнээс гадна бэлгийн замын євчний эмч, эсвэл арьс єнгєний эмчээс зєвлєгєє авахад илvvдэхгvй. Хламидиозын оношийг зєв тавихын тулд мэдээж євчний єдєєгч хламидийг илрvvлэх хэрэгтэй. Ингэж илрvvлэх нь амаргvй байдаг болохоор шууд иммунофлюоресценц (ШИФ) болон ДНК оношлогоо (ПГУ) зэрэг илүү нарийн шинжилгээ хийх хэрэгтэй болдог.
Эмчилгээ
Бусад өвчин үүсгэгч бактериудтай харьцуулахад хламидозын бактер нь эм бэлдмэлд дасан зохицох, нуугдах чадвараараа илүү байдаг. Өөрөөр хэлбэл эмчлэхэд төвөгтэй гэсэн үг. Эмчилгээг бэлгийн хамтрагчтай нь заавал зэрэг хийх ёстой.
Ингэлээ гээд өвчнийг гаргуунд хаяж болохгүй заавал эмчилэх хэрэгтэй бєгєєд хурдан тусмаа сайн. Бактерийн эсрэг эмчилгээний курсээс гадна хламидиозын эмчилгээнд, дархлал сэргээх бэлдмэлvvд, поливитаминууд, амьдралын тєлєв байдлаа хэвийн болгох, хоолны дэглэм, эмчилгээний vеэр бэлгийн амьдралаас татгалзах зэрэг ордог. Эмчилгээ бvх бэлгийн хамтрагчдыг хамрах ёстой. Курс эмчилгээ дууссаны дараа хянах шинжилгээ єгнє. Хэрэв хламид илрэхгvй бол шинжилгээг сарын дараа дахин єгнє.
Үүнийг эмчилдэг найдвартай ямар эмнэлэг байна вэ? Эрэгтэйчүүдийн? Бас хэр их мөнгө орох бол?
hi, herev jeremsen emegtei ene baktertai gej shinjilgeegeer garsan, tegeheer ali emlegt handah be
Eregteichuudiin sn emneleg yu be? Nariivchalsan shinjilgeend heden tugrug garah ve?
Сайн байна уу.
Коллеган гэж өвчин байдаг уу өнөөдөр эмчид үзүүлсэн тийм өвчтэй үргүй болдог гэх юм магадгүй холломед юм болов уу
сайн байна уу. Нэг зүйл тодруулах гэсэн юм. Миний эрхтэй боссоны дараа бэлгийн ажил хийлгүй хэсэг байвал удалгүй эрхтэнээс ямар ч тунгалаг өнгөгүй, үнэргүй, бага зэрэг наалдамхай шингэн ялгарах юм. дээрх тохиолдолд л ялгарна. тавиагүй байхад байсан ч гэсэн ялгарна. бүр гайхаад байх юм. шинжилгээ өгөхөөр зүгээр гэж гарах юм. эрхтэн боссоны дараа тэр шингэн ялгарахаас өмнө эмэгтэйдээ мэдэгдэхгүй гээд хурдан ажилаа хийж байна. энэ ямар шалтгаантай талаар зөвөлгөө өгөх боломж байгаа юу
kk chi yasan ineedtei yum yridag yum be. heden nastai we chi. erhten bosson yed garch bga shingen chin heviin zuil. chi sex hiihiig hussenees erhten chin bosoj tuunees dur husliin shingen ylgarch bga yum. emegtei huniihees ch gardagiin. ene shingen yalgarsnaar sex hiihed iluu taatai gulgamtgai boldog bhgui yu. iim shingen ylgardaggui bsan bol sex hiihed ta 2-n erhten hoorondoo uregdej horsnoo gsn ug.
uuruur helbel shingen yalgarch bnaa gdg chin sex hiihed belen bolj bnaa gsn ug
hi all. bi bas ene hlamid tussan yumaa tegeed Азитромицин geed antibiotic uusan tegeed shinjilgee uguud eruul bolson gesen. tegsen ue much uvduud bga ene hlamidaas bolovuu esuul angina ch yumuu uur zuil bgan boluu. Азитромицин gedeg em ni arai zuvhun beleg erhten sheesnii havitsaa bga hlamiduudiig ustgaad ue muchind bgaag ni uldeesiin bish biz medehgui bolohoor l gaihaad. ene uvchin ue muchind ordog gej unshsan yumldaa
uu neeree todruulahad ue much eeljilj uvduud bga tohoi mur uvdug geed l. bas shinjilgeenii huvid sheesnii shinjilgee ugsun. za hariulaarai please
yostoi yortoi muuhai uvchin bnaa. shinjilgee ughud 60,000 em taria avhad 200,000 bolj bna shdee. yostoi yasan buzar uvchin bee. odoo hamgiin golni ur dun her baidag bol, yagaad haldchvaa. nuhurtuu ih l itgedeg yumsan nuhruu haldaasan gedegt itgehgui l bna yaamaar ch yum be dee
Сайн бну надтай адилхн оништой хүмс хэр удж байж мдсн бол би бол браг 6 сарн дараа мэдсэн тгд эмчилгээ сайн хийдг гзр хаана вэ хэр үр дүнтэй бсн бол