Ерөнхий

Герпес буюу хомхой нь бэлгийн замаар дамждаг вирусын халдварт євчин юм. Манайхан vvнийг бэлэг эрхтний “хомхой” гэж нэрлэдэг. Анагаах ухаанд хэрэглэдэг “Герпес” гэдэг нэр нь эртний грекийн “герпейн” буюу мєлхєх, үсэрхийлэх гэсэн утгатай үгнээс гаралтай юм.
Ганц ширхэг цэврүү нь үсэрхийлэн бүх биеэр тархадгаас ийнхүү нэрлэжээ.
Шалтгаан
Бэлиг эрхтэний хомхойг хоорондоо ялгаатай боловч Herpes simplex (энгийн герпес) төрөлд багтдаг хоёр вирус үүсгэдэг. I хэлбэрийн вирус нь гол төлөв уруулан дээр “хомхой’ vvсгэдэг бол II хэлбэрийн вирус нь гол төлөв бэлиг эрхтэний хомхойг vvсгэдэг. Гэсэн хэдий ч 1-р төрлийн вирусийн үүсгэсэн хомхой нь яваандаа нүдэний эвэрлэг бүрхүүл, бэлиг эрхтэн зэрэг бусад салстад халдах аюултай.
Энэ өвчний халдварыг нь бүх төрлийн бэлгийн хавьтал болон жорлонгийн суултуур зэрэг халдвартай газраас авах аюултай байдаг.
Шинж тэмдэг
Бэлиг эрхтэн дээр жижигхэн євчтэй цэврvvнvvдийн бөөгнөрөл бий болох нь энэ өвчний гол шинж тэмдэг юм. Эдгээр цэврүүнүүд нь удалгvй жижигхэн шархлаа vлдэн хагардаг. Эрэгтэй хvмvvст ийм цэврvv нь ихэвчлэн бэлиг эрхтэн дээр, заримдаа шээсний суваг болон шулуун гэдсэнд бий болддог. Эмэгтэйчvvдэд гол тєлєв бэлгийн уруул дээр, ховор тохиолдолд умайн хүзүү, эсвэл хошногоны орчимд гардаг.
1-3 долоо хоногийн дараа євчин зvгээр болж байгаа мэт намдаж алга болдог. Гэвч вирус нь үнэн хэрэг дээрээ мэдрэлийн ширхэгт нэвтрэн нугасны ууцны хэсэгт нуугдсан байдаг. Улмаар өөр төрлийн өвчин тусах, хэт ядрах зэрэгт өвчин сэдрэх аюултай. Заримдаа өвчин нь сардаа нэг удаагаас эхлээд хэдэн жилдээ нэг удаа хүртэл янз бүрийн давтамжтайгаар өөрөө сэдэрдэг.
Үр дагавар
Жирэмсэн хvнд герпес нь ургийн гажиг, зулбалт, эсвэл дутуу төрөлт зэргийг vvсгэх аюултай. Үүнээс гадна тєрєлтийн явцад ураг умайн хүзүү болон болон үтрээгээр дамжихдаа хомхойн халдвар авах өндөр эсрдэлтэй байдаг нь хамгийн осолтой нь юм. Ингэж авсан хомхойн халдвар нь нярайн эндэгдлийг 50% ихэсгэж, нүд, тархины ноцтой гэмтэл үүсгэх аюултай юм.
Мөн II хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн хомхой нь умайн хvзvvний өмөн болон үтрээний өмөнтэй холбоотой явдал юм. Гэтэл эдгээр өвчин нь зєвхєн эрт vедээ л эмчлэгддэг. Тиймээс ийм халдвартай эмэгтэйчvvд зургаан сар тутамд эмэгтэйчvvдийн vзлэгт орж байх шаардлагатай.
Ингээд ч зогсохгүй хомхой євчин нь ДОХ vvсгэдэг ХДХВ –ийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Оношлогоо
Бэлгийн замын євчний эмч, эсвэл арьс єнгєний эмч нь гол тєлєв бэлэг эрхтэн дээрх хомхой маягийн цэврүү, шархлааг шинжилсний vндсэн дээр оновчтой онош тавьдаг. Гэвч заримдаа єєр бэлгийн замын євчнєєс vvссэн цэврүү, шархлааг хомхой гэж андуурдаг. Иймд оношийг тодруулахын тулд лабораторын шинжилгээг ашигладаг. Эдгээрт нь: вирусын ДНК–г тодорхойлох ПГУ шинжилгээ (полимеразын гинжин урвал), иммуноглобулиныг тодорхойлох, гадна бэлэг эрхтнээс бактериологийн дээж авах.
Эмчилгээ
Бэлиг эрхтний хомхойг эмчилэх найдвартай арга одоохондоо олдоогvй байна. Зарим нэгэн шинж тэмдэгийг намжаахын тулд, ялангуяа эхний дайралтын vед ацикловирийг хэрэглэдэг. Гэвч тvvнийг (тvvнчлэн неовир болон бусад бэлдмэлvvдийг) удаан хугацаанд хэрэглэх нь бvрэн аюулгvй гэж итгэлтэй хэлж болохгvй.
Бэлэг эрхтний хомхой vvссэн мєчєєс эхлэн бэлгийн хавьталд огт орохгvй байх нь зvйтэй. Ингээд шинж тэмдэг бvрэн алга болсны дараа л эхний дайралтын үед 10 хоног, сэдэрсэн үед нь 2 хоногийн өнгөрсөн хойно л хавьталд орж болно.
Ямар ч үед кортикстероидуудыг агуулсан хүчтэй эм, түрхлэгийг эмчийг хяналтгүйгээр дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Tsewpvv maygiin Yum gapch exelchlee yaax we tusalaach