Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхэдэд ч тохиолддог.
Ерөнхий
Мөн судас хатуурлыг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эмгэгч гэж ярих нь ч бий.
Шалтгаан
Судасны хатуурал нь ихэвчлэн байнгын стресст байдаг 35аас дээш насны эрчүүдэд ажиглагддаг. Стрессээс гадна удамшлын хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг гэж үздэг. Судасны хатуурал үүсэхэд чихрийн шижин, таргалалт, тулай өвчин, цөс чулуужих өвчин ба бусад өвчнүүд нөлөөлнө. Амьтны гаралтай өөх тостой хоол тогтмол хэрэглэх, хөдөлгөөн дутагдах нь нь судасны хатуурлаар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Эдгээрээс гадна мэдрэлийн системийг гэмтэж байдаг сэтгэл санааны хэт ачаалал, стресс, амьдралын хэмнэл, шуугиан, зарим ажлын нөхцөл зэрэг нь судас хатуурлыг үүсгэхэд нэлээд ноцтой үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Явц
Эрүүл хүний хүчил төрөгчөөр баяжсан цус нь артериар чөлөөтэй эргэлдэн биеийн бүх хэсэгт хүрч хүчилтөрөгч ба тэжээлийн бодисоор хангаж байдаг. Гэтэл холестерины цусан дах илүүдэл нь судасны дотор хананд хуримтлагдсаар судас хатуурлын товрууг үүсгэдэг. Судасны хатуурлын товруу нь өөх тос (нэгдүгээрт холестерин) ба кальцийн холимог юм.
Ийнхүү үүссэн товрууны гадаргуу дээр цус бүлэгнэхэд оролцдог эсүүд болох тромбоцитүүд, цусны уураг зэргээс бүрдсэн тромб буюу бөглөө нь хуримтлагдаж эхэлнэ. Үүний үр дүнд артерийн судасны хөндий нь улам нарийсдаг төдийгүй товруун дээр үүссэн тромбоноос жижиг хэлтэрхий тасарвал цусны урсгалаар явахдаа жижиг хэмжээтэй нүхийг бөглөн тээглэх аюултай.
Энэ тохиолдолд цусан хангамжын хямрал үүсч, аль нэг эрхтэн, түүний нэг хэсэг нь цусан хангамжийн дутагдалд орж үхжих аюултай. Үхжилт нь дараах өвчний үед тохиолдоно, үүнд:
-гэдэс, хөлийн артери бөглөрөх
-бөөрний шигдээс, дэлүүний шигдээс зэрэг орно.
Зүрхийг тэжээж буй судас гэмтвэл зүрхний шигдээс үүсч, тархийг тэжээж буй артерийг судасны гэмтвэл цус харвах& эрсдэл олон дахин нэмэгддэг.
Өвчин олон жилийн туршид аажмаар хүрээгээ тэлж, шинэ шинэ судсыг гэмтээнэ. Судасны хөндийн талаас илүү нь бөглөрөх үеэс эхлэн эд эрхтний цусан хангамж дутагдаж буйн эхний шинжүүд мэдрэгдэж эхэлнэ. Судасны хатуурлын шинж нь түүний хаана үүссэн байрлалаас хамаарна.
Жишээ нь: гол судасны хатуурлын үед артерийн даралт аажмар ихэсч, эсвэл гол судасны цүлхэн үүсэх аюудтай. Энэ тохиолдолд гол судасны хана задрах дээрээ тултлаа нимгэхтэй зэрэгцэн дотор талаас нь тромб байнга шахаж, даралт өгч байдаг боолхоор гол судас хагарч, үхэлд хүргэх аюултай.
Гол судасны нумын салааны судасны хатуурал нь тархины цусан хангамжын дутагдал үүсгэснээр толгой эргэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж улмаар тархинд цус харвахад хүргэх аюултай.
Харин зүрхний титэм артерийн судасны хатуурал нь зүрхний цусан хангамж хомсдох өвчинд хүргэнэ. Чацархайн артерийн судас, гэдсийг тэжээж буй артерийн судасны хатуурал нь дараах эмгэг үүсэхэд нөлөөлдөг, үүнд:
Артерийн салааны бөглөрөл. Энэ үед цус нь судасны хөндийд бүлэгнэснээр чацархай ба гэдэсний хананы үхжилд хүргэнэ.
Хэвлийн бах. Хоол идсэний дараа гэдэс дүүрч, хэвлийгээр хүчтэй хатгуулан өвддөг бөгөөд үүнийг дагалдан бөөлжих шинж тэмдэг илрэх нь цөөнгүй. Ийм үед мацаг барьж өвдөлтийг намжаадаг.
Бөөрний артерийн судасны хатуурал нь бөөрний цусан хангамжыг алдагдуулж, эмчилгээ авахдаа тааруу байдаг байнгын артерийн даралт ихсэлтэнд хүргэнэ. Энэ нь яваандаа бөөрний хатуурал, бөөрний архаг дутагдалд хүргэх аюултай.
Харин даралт ихсэх, тамхи татах, эсвэл чихрийн шижин зэрэг эмгэгтэй хавсран бэлиг эрхтэний судасны хатуурал үүсвэл хөвчрөлтийн хямралы үүсгэнэ.
Хөлийн артерийн судасны хатуурал нь эрээн булчингийн орчимд явах үед үүсээд зогсох үед арилдаг архаг өвдөлт маягаар илэрдэг.
Оношлогоо
Тархины судасны хатуурал нь ямар нэг шинж тэмдэггүйгээр удаан явагддаг ч орчин үеийн шинжилгээний аргуудыг ашиглан энэ өвчнийг эрт үед нь оношлох боломжтой болсон. Чанд авиан доплерографи ийм аргуудын нэг юм. Судасны байдлыг судлахын тулд коронарографийн аргыг ашиглана. Судасны нарийслын зэрэг, судас хатуурлын товрууны байрлалыг тодорхойлохын тулд рентген зураг авч шинжилнэ.
Ер нь тархины цусан хангамж алдагдсан байж болох эхний шинж тэмдэг илэрмэгц зүрхний эмчид заавал үзүүлэх хэрэгтэй гэж үздэг.
Эмчилгээ
Орчин үед судас хатуурал ба түүний хүндрэлийн эмчилгээнд мэс заслын аргыг өргөн ашиглаж байна. Ийм мэс ажилбарын үед нарийссан судасны нүхийг тусгай тэлэгчийн тусламжтайгаар өргөсгөх, судас хатуурлын товрууг авах, судасны гэмтсэн хэсгийг солих, эсвэл цусны урсгалын шинэ замыг бүтээх зэрэг арга хэмжээг авдаг. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд судасны хатуурлын эмчилгээний шинэ аргууд идэвхтэй нэвтэрч байна.
Гэхдээ л өвдсөн хойно нь эмнэлгээр гүйх биш урьдчилан сэргийлэх нь хамгийн төгс аргад тооцогддог гэдгийг мартаж болохгүй. Үүний тулд мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, архи тамхи, согтууруулах ундаа, өөх тос ихтэй хоол зэргийг боломжийнхоо хэрээр бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
sain bn uu nadad asuuh ym bn aa manai nz ohin bid 2 ypond bgaa ym aa tgd manai nz ohinii hol n sudas n bvdvvreed ih hawdartai odoo bvr hol n owdood bn yawhad hetshv bgaa yaah we bi yah uchiraa olohgvi ym aa holnii soilt her sain be nadad zowogoo ogooch guij bn harhaar hetshv ym aa ih tewcheed nadad medegdehgvig l hicheegeed bh shig ee nadad zowolgoo ogooh sain em tos bn uu heleed ogooch gol n bd 2 ypond bgaa ym aa tgd l
HI Holnii sudasnii iim hatuuralt n ih aimaar yum bnlee. manai nohor iim ovchintei udamaas garaltai arteriin sudas n gemtsen bnlee. emchilgee hagalgaa hiilgeed heden jil gaigui bsan dahiad l sudas n Boognorood sudasnuud n harlaad aimaar hundvertei bolson.neg odor ter sudasnuud n hagaraad tsus aldsan sh dee!! aimaar bsan.odoo zugeeree . gertee heden sar holoo boolgoj hevtsen.
Er n emch nar bol holiin deeshee soi hevteriin deglem sain saih gedeg yum bnlee tegeed ayandaa zugeer bolchihdog yum bnlee. er n bol holoo sain booj ali boloh deeshee orgoh n l emchilgee n yum bnlee shuu! angli emch nariin zovolgo. er n bol neeh emchilgee geed bh yum bdaggui yum bnlee.
Eruul baihiig husie.
зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд даралт ихсэх, харвалт, хуян хөөрөх, зүрхний шигдээс, ишеми, судасны хатуурал зэрэг өвчтэй бол бидэнд хандана уу 96665038
цус өөхөлж, өтгөрснөөр судас хатуурч нарийсах ба хүний биеийн аль судас хатуурсан бэ гэдгээс шалтгаалж зүрхний шигдээс, хуян, тархины судасны хатуурал, цус харвалт, даралт ихсэх гэж нэрлэдэг. эдгээр нь тусдаа биеэ даасан өвчин мэт боловч үндсэндэ судасны хатуурал нарийсал гэгч ганцхан зүйлээс улбаатай юм. Хэрэв та зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны дээрх эмгэгүүдээс аль нэг шалтгааныг биедээ агуулж буй бол биечлэн уулзаж дээрх өвчлөлүүдийн талаар болон эрүүлжих боломжийн талаар зөвлөгөө авна уу? 96665038
SAin bna uu Bi zovlogoo abahig hussen yum MAnai nohor 8-10 jiliin omno holoo hugalsan tegeed holniih ni buduun nariin shilbenii yas ni hoeylaa hugarsan ter yed buhii l sain gesen yumig uuj hereglej baisan bolovch odoo hurtel havdar ni boliogui Ogloo ajhildaa yavaad oroi ireheer ni holiig ni harahaar aimaar haragdah yum Emch nar bolohoor sudas havchuulagdsan geh yum tegeed ehleed jaahan huren baisnaa odoo holiig ni ergen toirood hurenteed bgaa Ene ni uhjisen baidal mon uu havantai yed ni garaar darj uzeheer honhoij bdag yum Yaval deer ve sain sanaat humuus mini zovlogoo ogooch
hund 2 turliin sudas b.dag. Artery-ene ni ed erhten luu huchilturugch, tejeel zuuvurludug, Nuguu ni ven- ed erhtenees herggui zuiliig avdag.Iimd arteriin sudas gemtej buglurvul uhjil uusch ed erhten harlana. Ven sudas gemtvel ihenh tohioldold havagnana. Iimd ta angiographiin shinjilgee hiilgesen ni deer gej bodoj baina.
hurdan edgereereei
Сайн санаат хүмүүс ээ туслаарай. миний нагац ахын толгой байнга дүйрч өвддөг өглөө оройгүй эм уугаад л … зовиуртой нь аргагүй юмаа. Эмч нар тархины судасны хатуурал 3 дугаар үедээ орсон гэсэн юм, ямар эмчилгээ хийвэл сайн юм болоо.