Энэ тухай Америкийн өвчин эмгэгийг хянах, урьдчилан сэргийлэх холбооны төвийн төлөөлөгчид Чикаго хотноо болсон хурлын үеэр мэдэгджээ.
Сара Форханаар удирдуулсан эрдэмтэд 14-19 насны 838 охидыг хамруулан 2003-2004 онд явуулсан судалгаа шинжилгээний хариуг боловсруулсан байна. Судалгаанд оролцсон бүх охидоос хүний папилломавирус, хламид, үтрээний трихомонад, бэлиг эрхтэний хомхой буюу герпесийн халдварын шинжилгээг авчээ.
Ингэхэд судалгаанд оролцсон хар арьст охидын 50% нь энэ дөрвөн БЗХӨ нэг нь илэрчээ. Цагаан арьст охидын дунд энэ үзүүлэлт нь 20% байсан бол испани хэлт цагаан арьст охидын дунд 20% байжээ. Мөн охидын 50% нь бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдэсний 40% БЗХӨ илэрчээ. Нэгээс илүү БЗХӨ халдвартай охидын тоо 15% байжээ.
Илэрсэн БЗХӨ дотроос умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдлийн хүчин зүйл болдог папилломавирусын халдвар нь хамгийн их буюу 18% эзэлж байжээ. Цаашлаад өсвөр насны охидын 4% нь ямар нэг шинж тэмдэггүй өрнөн үргүйдэлд хүргэх аюултай байдаг хламидиозтой, 2,5% нь трихомониазтой, 2% нь бэлиг эрхтэний герпестэй байжээ.
Энэ нь америкийн өсвөр насны 3,2 сая орчим охид БЗХӨ-ий халдвартай гэдгийг харуулж байна дүгнэлтийг тус төвийн мэргэжилтнүүд хийжээ. Цаашилбал, судалгааны явцад тэмбүү, гонорей, ДОХ зэрэг халдваруудыг шинжлээгүй гэдгийг эрдэмтэд онцолжээ.