Үтрээний бактержил буюу гарднереллёз

Эрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алгадаагүй үед ямар ч аюулгүй.

Харин тэнцвэрт байдал алдагдангуут буюу дисбактериоз үүсэнгүүт зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд євчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.

Ерөнхий

Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол тєлєв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын  vеэр халдварладаг.

Эмэгтэй хvний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад  гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хvчтэй vржиж эхэлдэг.  Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.

Энэ өвчнөөр зєвхєн эмэгтэйчvvд євчилдєг. Статистик мэдээнээс үзвэл 18- 50 нас хvртэлх эмэгтэйчvvдийн 20% нь энэ өвчнөөр євчилсєн байдаг юм байна.

Шалтгаан

Vтрээний  бургуй, антибиотик хэрэглэх, үр тогтолтын эсрэг ерөндөг,  үтрээний лаа  лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил єсдєг.

Олон хүнтэй учир ургуулж явдаг эмэгтэйчүүдэд гарднереллез vvсэх магадлал нь хамгийн өндөр байдгийг олон жилийн ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг.

Шинж тэмдэг

Эрэгтэйчvvдийн 90%, эмэгтэйчvvдийн 50%-д нь гарднереллез ямар ч эвгvй мэдрэмж  тєрvvлдэггvй. Умаар бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.

Эмэгтэй хvн  гарднереллез євчтэй болсон гэдгээ маш тод нэг шинжээр таамаглах боломжтой. Энэ нь гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу єнгєтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах  явдал юм. Vvний зэрэгцээ бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.

Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг євчин үүсгэдэггүй.  Зєвхєн ганц нэг тохиолдолд  л  уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч гэсэн загасны євєрмєц vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд  уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх vед эвгvй мэдрэмж тєрєх зэрэг шинжvvд ажиглагддаг.

Үр дагавар

Урьд нь эмч нар гарднереллез ямар ч хор нєлєєгvй гэж боддог байсан. Гэвч єнєєдєр энэ өвчнийг умайн дайвруудийн vрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний  болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж  vздэг болжээ.

Оношлогоо

Гарднереллезт байна гэж сэжиглэсэн vед  бэлгийн замын  євчний эмч  эсвэл арьс єнгєний эмчид  заавал хандах хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтэнээс наалдац авж шинжилгээнд єгч бактер ургуулдаг. Хэрэв євчтэй хvний наалдацын эсийг микроскопоор харах юм бол тэдгээр нь гарднерелл нянгийн зузаан давхаргаар бvрхэгдсэн байх нь харагдана. Мєн  рН – г хэмжихэд илvvдэхгvй ба хэвийн vед vтрээний орчин хvчиллэг, харин гарднереллезийн vед шvлтлэг байдаг. Эцсийн оношийг изонитрил буюу ялгадасыг ялзарсан загасны vнэртэй болгодог бодисын хариу урвалын тусламжтайгаар тавидаг. Энэ нь євчтэй хvнд эерэг гардаг. Эмч цусны шинжилгээ нэмж бичиж  болох бєгєєд  энэ нь гарднереллезийн vед лейкоцитийн хэмжээ буурсаныг харуулна. Гэхдээ єєр бусад євчний vед ч гэсэн мєн адил зvйл гарах боломжтой.

Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт

Гарднереллезийг  антибиотикоор эмчлэх бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх болгох бэлдмэлvvдийг ( лактобактерин болон бифидобактерин) давхар  хэрэглэдэг. Курс эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ єгєх хэрэгтэй болдог. Зєвхєн тухайн євчтєн  эмчлvvлээд зогсохгvй бvх бэлгийн хамтрагчид нь ч мєн адил эмчлvvлэх нь маш чухал.

Энэ өвчний эмчилгээний талаар энд дарж дэлгэрэнгүй танилцаж болно.

Гарднереллезийн урьдчилан сэргийлэлт нь бусад бэлгийн замын  євчнvvдийн сэргийлэлтээс нэг их ялгарахгvй, үүнд:

1. бэлгэвч хэрэглэх

2. тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх

3. сэжигтэй бэлгийн хавьталд орснос хойш хоёр цагийн  дараа  бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор угаалга хийлгэх.

64 Comments

  1. Хана

    Сайн байцгаана уу залуусаа. Энэ үтрээний бактержил гэдэг өвчин чинь салж өгдөггүй их хэцүү эд байгаам даа. Надад 2 жилийн өмнө энэ шинж тэмдэг илэрээд эмнэдэгт шинжилгээ өгөөд эмчлүүлж байлаа. Гэтэл саяханаас дахиад л дахичихлаа. Эмнэлэгт шинжилгээ өгөөд дахиад эмчилгээ хийж байна. Нийт 7 хоногийн эмчилгээ байна.Эмчилгээгээ эхлэхдээ Крин гээд тариаг нэг удаа тариулаад Fluknazol гэж эмийг нэгийг ууна. Тэгээд Юнидокс гэж эмийг өдрийн 2-оор 5 хоног, Метронидазол гэж эмийг өдрийн 3-аар 5 хоног ууна. Мөн 7 хоног оройдоо Неопенотрон гэдэг лааг 1ш-ийг үтрээндээ хийнэ. Анхны уусан Fluknazol гэдэг эмээ 7 хоногийн дараа 1 ширхэгийг уугаад эмчилгээ дуусна даа. Би одоогоор эмчийн зааврын дагуу ийм эмчилгээ хийж байна. энэ ер нь эр хүнээс ихээхэн шалтгаалдаг юм шиг байгаа юм. Эрчүүдэд нээх зовиургүй эмэгтэйчүүдэд халдаагаад явж байдаг. Ядаж шээчээд эрхтэнээ угааж сурмаар юм.

  2. Хана

    Нэмж хэлэхэд СУИС-ийн хажууд байдаг нэг эмнэлэг байдгиймаа тэр их сайн эмнэлэг шүү хүмүүсээ, өөрсдийн лабораторитой. нэр нь ГранеПри байхаа

  3. S

    Bayrlalaa bugdend ni ene ovchin edgehgui 5n jil boljino tegehdee omnoh shige tiim iher unertehgui ch gesen baga hemjeegeer odoo boltol bjil bn suuldee ch buur toohoo bgad 2jil ch bolj bn uu baahan emeer bombogdoj bsan biye neg l sonin bolood bhar ni emchilgee hiilgehee buur bolitson bsin odoo neg ehnees emchilgee hiilgeh geed uzne dee

  4. tsomo

    jiremsen tgd iiim owchtei bol yah bol bnga ugaahgui l bol haayaa iim yum garaad unertei bgaad bdg ingej bgaa ni ene owchintei holbootoi bolowuu belgiin zamiin haldwart owchin bish bizdee

  5. gerlee

    hi sn bna uu nadad tuslaach bi 16 nastai huntei untaj uzeegui ghdee nadaas mash ih hemjiinii deeer hlsn shig saaral ongotei yum mash ih gardag. Ene mash ih udaj bnaaa. Tgd bi john aigaad bna ene ni ymr negn ovchin yum bl uu bi yr ni yh yost ve

  6. nandia

    sn bainu, ni huntei untaj uzeegui ee. getel utreen der yum gartsan yum shig hunduurleed,sheeher horsoj uvduud ih hetsuu bn. saaral bish nogoonduu ungutui yum baga zereg garaad bh yum . odoo yaval deer ve? emchid uzuuleh geheer gadaadad bga blhoor hetsuu bh ym , tuslaach?

  7. zochin

    Sn bna u? ter laboratori n haana bdag be helj ogooch

  8. zaya

    sn baitsganaa uu?nada asuuh zuil bna. dooroos shingen nogoon ungutei ym garad bh ym ewgui unertei.ene urewsel ym bolowuu

  9. zulaa

    sain btsgaana uu 5nastai ohinii dooshoo ungutei yum garaad bhiin yuniih yum boloo tuslaarai humuusee

  10. Tuslaach gehiihee orond emchid uzuuleechee soniyen:( emchiin hyanalt zaavraar l edgene shuudee:) ternees ene sain ter sain gesen bolgoniig hereglehee boli!!!! Hun bolgon uur!!!!!

  11. hariulj ogooch guij bn

    sainuu nadad tuslaach ene l asudal minii sanaag mash iheer zovooj bn bi hayada utreegee oroldohoor tsagaan ongotei ym garaad bh ym ghdee ymar ch zuuraldamhai ym bish! esuul huntei untaagui udhaar tegdeg ym bolvuu bi sex hiigeegui 1 jil bolj bn tuslaach!! bs haayaa zagtanaad bh ymaa yj emchleh vee ???

  12. zul

    sain baitsgaanuu? bi bas ih hetsuu baigaa. ye ye dooshoogoo ih sonin hurts unertei yum garaad baihiin. teged emchid uzuuleed shinjilgee ughuur dandaa muuguntsur geed uur shinj temdeg ilrehgui yum. tegeed emchilgee hiilgeed gaigui bolood tegeed udahgui neg 2 sariin daraa ahiad  l nuguu muuhai yum garaad ehlehiin. tegeed tiim saaral ch bish borduuch yumshig ih hurst unertei bi ter unert durguig helhuu ih hetsuu bnaa. haayaa ter utree tseverledeg geed neg laag avch hiideg tegeed gaigui bolood l butsaad l muuhai bolchihno. tegheer ene bakter l yum baihdaa nadaa tuslaach humuusee

  13. oko

    hi bi bs ih so bnaa dooshoogoo shar nogoon ungiin yum bainga garaad bdg bltsn ghdee neeh uner gd bh yum mdgdehgui yumaa en yu yum boloo

  14. googunj

    sain btsgaan uu nadad bas iim zoviur ilreed udaj bnaa bi mongold shinjilgee ugsun chine belgiin zamiin uvchin bhgui bakteriin joohon ym bna gesen ene belgiin zamiin uvchin mun ym boluu esvel zuvhun emegteichuuded ilerdeg uvchin ym uu eregtei hvnd yaj ilerdeg ve…ih evgui vner garaad vnerteed baih ymaa bienii ym irheer aimar vnertei bolchih ym ene vching yaj darah ve tus bolooch gadaadad bdag ym aa

Leave a Reply