Мөнгөн ус, мөнгөн усны хордлого

Сүүлийн үед мөнгөн ус энд тэндээс их хэмжээгээр илэрч байгаа тухай мэдээ өдөр алгасахгүй гарах боллоо. Яагаад мөнгөн ус илрэх тоолонд ингэтлээ их сүр дуулиан болоод байгаа юм бэ? гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Ерөнхий

Мөнгөн ус нь агаарт 0,25 мг/м3 гэсэн хэмжээтэй байх үед уушгинд хуримтлагдаж эхэлдэг бол үүнээс илүү гараад ирэх үед хүний арьсаар дамжин биед шингэж эхэлдэг.

Мөнгөн ус, түүний нэгдэлд хордох нь саяхан гарч ирчихээгүй, зуу гаруй жилийн түүхтэй зүйл юм байна. Жишээлэхэд, 19-р зууны үеийн Англид мөнгөн усанд хордлогыг “Солиотой малгайчны өвчин” гэж нэрлэдэг байжээ. Яагаад вэ гэвэл тухайн үед ихэд тархаад байсан эсгий малгай хийдэг хүмүүс мөнгөн усны нитраттай харьцаж ажилласаар хордож, солиорч, сэтгэцийн өвчтэй болдог байсан юм байна. Ийм ч болохоор Л.Кэроллын “Алиса гайхамшгийн оронд” зохиолын нэг баатар нь Солиотой малгайчин (Mad Hutter) гэсэн нэртэй болжээ. Өөрөөр хэлбэл мөнгөн усны хордлогод гайхаад хүн байхгүй болсон гэсэн үг.

Цаашилбал, та суут Моцартыг мөнгөн усанд хордож үхсэн гэдгийг мэддэг үү? Нөхөр Моцарт тэмбүүгээ эмчлэх гэж мөнгөн усны орцтой эм хамаагүй хэрэглэснээс болоод хордосон гэдэг. Ингээд ч зогсохгүй 19-р зууны үеийн англид хэрэгтний хурууны хээг авахад зориулагдсан будагны найрлагад мөнгөн ус ордог байснаас бол олон олон мөрдөн байцаагч, шинжээчид мөнгөн усанд хордож, балардаг байжээ.

20-р зуунд Кюшү арал дээрх Минамата хотын химийн үйлдвэр хаягдлаа далай руу цутгадаг байснаас болж 50-аад оны үед олон мянган япончууд мөнгөн устай химийн хаягдал асгагддаг газрааас ойролцоо загас, хясаа барьж идэн хордож, амиа алдацгаажээ. Тухайн үедээ мөнгөн усанд хордохыг Минаматагийн өвчин гэж нэрлэж байсан юм. Хамгийн аймшигтай нь гэвэл энэ өвчин хүний генийг гэмтээн удамшлын замаар дамждаг.

Иракт 1970-д онд мөнгөн усны бэлдмэлээр орсон боловсруулсан үр тариагаар хийсэн талх хэрэглэснээс болж 6 мянган тариачин хордож, 500 нь амиа алдаж байжээ. Үр тарианы гарцыг нэмэгдүүлэх гэсэнтээ метилмөнгөн усны суурин дээр гаргасан гербицид буюу шавьж устгах хороор үрийг боловсруулсны нь гай. Үүнтэй төстэй хордлого Гватемал, Пакистанд хүртэл болж байсан байх юм.

Шведийн 40 нуурын усан дахь мөнгөн усны хэмжээ ихэссэний гайгаар загас агнуурыг бүрэн хориглож байжээ.

Төрөл зүйл

Мөнгө усны уураар амьсгалж хордох

Амьсгалын замаар мөнгөн усанд хордсон үед шинж тэмдэг нь 8-24 цагийн дараа илэрнэ. Бие сульдаж, толгой өвдөх, залгихад хөндүүрлэх, халуурах, ринит, фарингит, цөөн тохиолдолд бронхит илэрнэ.

Үүний дараанаас, хоолны дуршил үгүй болно, аманд төмөр амтагдана, шүлс асгарна, буйл хавдаж цус шүүрнэ, толгой өвдөнө, бөөлжүүлнэ. Буйл өвчин орно, амны хөндийд үрэвсэлт өөрчлөлт гарна, гэдсээр өвдүүлж, ходоод хямарч, бөөр гэмтсэн шинж тэмдэг илэрнэ.

Хүүхдэд мөнгөн усны уураар амьсгалснаас хэдхэн цагийн дараанаас эхлэн ханиалгах, амьсгал давчдах, царай хөхрөх, огцом халуурах зэргээр хурц хатгаа үүсч болно. Хүнд хордлогын үед уушигны хаван үүсч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн ойр ойрхон шингэнээр гүйлгэх г.м. ходоод гэдэсний зам гэмтэсний шинж тэмдэгээс гадна хэт хөөрлийн байдалд үе үе орохтой зэрэгцэн нойрмоглох зэрэг төв мэдрэлийн систем гэмтэсний шинж тэмдэг илэрч болно.

Мөнгөн ус ууж хордох

Мөнгөний усны органик бус нэгдлийг андуурах, эсвэл амиа егүүтгэх зорилгоор хэрэглэх үед хурц хордлого үүсдэг. Эдгээр нэгдлүүдээс сулем буюу мөнгөн усны дихлорид нь хамгийн аюултай. Уусны дараагаар ам, залгиур, улаан хоолой, ходоодны орчим, шулуун гэдэсний дагуу хүчтэй хорсож өвдөх шинж илэрнэ.

Мөнгөн усны органик бус нэгдлүүдийн дотроос мөнгөн усны дихлорид буюу сулем хамагийн осолтой нь. Гол төлөв андуурч ууснаас үүдэн хорддог. Ингэхэд уусны дараа ам, залгиур, улаан хоолой, ходоодны орчим, шулуун гэдэсний дагуу хүчтэй хорсож өвддөг.

Цаашлаад толгой өвдөх, шүлс асгарах, амнаас эвгүй үнэр гарах, буйл улайж цус шүүрэх, стоматит, хэлний гадар, залгиур дээр үхжсэн өнгөр тогтоно. Залгиур хавагнаж болзошгүй. Дотор муухайрах, удаан хугацаанд бөөлжүүлэх, салст болон цустай зүйлээр гүйлгэнэ. Халуурах нь олонтаа. Хүнд тохиолдолд бөөр үхжиж болзошгүй. Харьцангуй хөнгөн хордсон үед 2-3 долоо хоногийн дараа алдагдсан функцууд нь аажмаар эргэн сэргэдэг.

Мөнгөн усны хурц хордлого

Мөнгөн усны хурц хордлогын шинж тэмдэг нь хордосноос хэдхэн цагийн дараанаас эхэлнэ. Жинж тэмдэг нь: бие сульдах, хоолны дуршил алга болох, толгой өвдөх, залгихад өвдөх, төмөр амтагдах, шүлс гоожих, буйл хавагнаж, цус шүүрэх, дотор муухайруулж, бөөлжүүлэх. Уушины хатга, амьсгалын замын салстал, цээжээр өвдүүлэх, 38-40 хэм хүртэл халуурах. Шээснээс нь ихээхэн хэмжээний мөнгөн ус илэрнэ. Хүнд хордлого авсан үед хэд хоногийн дараа амиа алдах аюултай.

Эмчилгээ

Мөнгөн усны хурц хордлого, ялангуяа мөнгөн усны диоксид, мөнгөн усны нитрат г.м. нэгдэл ходоодонд орсон үед унитиолыг өгөхтэй зэрэгцэн Стржижевскийн хордлого тайлагчийг өгнө.

Хордлого тайлагчийг өгөхийн өмнө нимбэгний хүчлээр исэглэн болгосон 200-300 грамм ус уулгна. Уулгаснаас 10 минутын дараа ходоодыг цэвэр ус гарах хүртэл зондоор бага зэрэг исэглэн болгосон усаар угаах бөгөөд үүн дээрээ хор тайлагчаас 100 граммыг нэмж болно. Ходоодыг угааж дуусгасны дараа туулгах эм өгнө.

Хордлого тайлах тусгай бэлдмэл /антидот/ байхгүй үед ходоодыг 20-30 грамм идэвхжүүлсэн нүүрс, эсвэл уурагжуулсан /2 өндөгний цагааныг багсраад 1 литр усанд гэсэн харьцаатайгаар/ их хэмжээний усаар угаана. Үүнийхээ дараа сүү, усанд багсарсан өндөгний шар өгөөд, араас нь туулга өгөөд амаа калийн перманганатын 5% уусмалаар зайлна.

Хордлого тайлах эдгээр арга хэмжээтэй зэрэгцэн бөөрний хурц дутмагшилтай хийх эмчилгээг хийнэ. Мөн хүхэрт, хүхэртустөрөгч устай рашаан, сувиллалд хэвтэх хэрэгтэй.

Мөнгө ус нь хүний биеэс удаан гадагшилдаг тул хурц болон архаг хордлогын эмчилгээ нь урт хугацаанд хийгдэх ёстой.

Анхаарууштай зүйл

Меркуриализм

Мөнгөн усны уур болон мөнгөн усны нэгдлүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс үл мэдэг бага байх үед бие махбодь архаг хордлогод орохыг меркуриализм гэнэ.

Биеийн ерөнхий байдал ба мэдрэлийн системийн төлөвөөс хамаараан илэрнэ.

Меркуриализмын үед амархан ядардаг болох, нойрмог болох, сульдах, толгой өвдөх, толгой эргэх, орчин тойрноосоо салж, юманд сонирхолгүй болох гэсэн шинж тэмдэг илэрнэ. Мөн эдгээртэй зэрэгцэн өөртөө итгэлгүй болох, ичимтгий болох, сэтгэлээр унах, уцаарламтгай болох, ой тогтоол болон өөрийн хянах чадвар сулрах, анхаарал буурах, оюуны ухааны чадвар буурах.

Яваандаа сэтгэл хөдлөлийн үед хурууны үзүүр улам бүр хүчтэй чичирдэг болно. Ингэхдээ эхлээд гары хуруу чичирдэг байснаа, хөлийн хуруу чичирдэг болж цаашлаад уруул, зовхи таталддаг болно. Цаашлаад, гэдэс эвгүйрэн хүндээр бие засуулах гэх, ойр ойрхон шээс хүрэх, үнэрлэх чадвар буурах, арьсны мэдрэх чадвар сулрах, амт мэдрэх чадвар буурна.

Хөлрөмтгий байдал нэмэгдэж, бамбай булчирхай томроно зүрхний хэмнэл алдагдалт үүснэ. Даралт буурна. Гэхдээ Меркуриализм нь үл мэдэг их хэмжээний мөнгө усанд 5-10 жилийн турш хордсон үед үүсдэг.

4 Comments

  1. hehe

    Өөрийн бие дэх мөнгөн усны хэжээг яаж мэдэх вэ? Би 8н жилийн өмнө уучихсан юм аа. Тэгээд гэнийн өөрчлөлтийг нь бас мэдмээр бна. Яаж мэдэх вэ?

  2. soko

    yagad tataj avch bolohgui bga um be ug ni ih heregtei medeelel bna iim ih um yaj bichih um be tataj avdag bolgooch de pls

  3. ßàíàà ñàéí óó ýì÷ýý.Áè áàñ ìàíàé ä¿¿ íàð áàñ ãýð áàñ àñàð÷ áàéãàà 3 îéòîé õ¿¿õýä ãýýä á¿ãä ìºíãºí óñàíä õîðä÷èõëîî.ßã ºíººäºð. Áèäíèé àñàð÷ áàéãàà 3 îéòîé õ¿¿õýä ààâûí äàðàëòíû àïïàðàòûã áàðüæ ÿâààä õàãàëöàí.Òýð 3 îéòîé õ¿¿õýä àìàà ãàðàíäàà õèè÷èõñýí.Áèä áàéðàíä àìüäàðäàã. Ãýðò òîì õ¿í àëãà. Îäîî ÿàíàà.Øèíæ òýìäýã íü èëðýýä áàéíà. Áèä æèæèã ºðººí人 ìºíãºí óñíààñ õîë áàéõûã õè÷ýýæ áàéíà.Àñàð÷ áàéãàà 3 îéòîé õ¿¿õäýý àëààä õàÿ÷èõâàë ÿàõ áîëæ áàéíà àà.Áèä áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí õîðèí äºðºâ ä¿ãýýð õîðîîíä àìüäàðäàã. Áàéðíû 9 äàâõàðò àìüäàðäàã.Áèä îäîî ÿàõ âý? Ýì÷ýý! Áè…

  4. бачаа

    4jiliin omno mongon usnii taglaa awad unerletsiin ter ali zereg hortoi bdiin boloo

Leave a Reply