Архичин болчихож уу үгүй юу?

Хүн эмчид, ялангуяа нарколог эмчид очиж үзүүлэх дургүй байдаг. Гай болж, тэг танил нь харчих юм бол элдэв таагүй цуу тарж магадгүй тул аргагүй л дээ. Тэгэхээр эмчид очихоосоо санаа зовоод байв ч архинд үнэхээр донточихож уу үгүй юу гэдгийг энд тэндээс асуулгүйгээр мэдчихэж болох энгийн арга чарга байдаг уу? гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Байдаг юм байна.

Гэхдээ “Өө, хөөрхий чи архичн болчихож бушуу Шар хад руу яв”, эсвэл “чи арай болоогүй байна гурван жилийн дараа эмнэлэг яв” гэх мэтийн 100% баталгаатай хариу өгдөг асуулга, сонжоо гэж ер байдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүн бүр адилгүй болохоор аяга дагш юу уух, түүндээ дуртай болох нь ч өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Иймд яг юу болоод байгаа талаарх хамгийн бүрэн дүүрэн мэдээллийг зөвхөн нарколог эмч л өгч чадна.

Гэвч дээр хэлсэнчлэн “балгах дуртай товарищ”-ууд эмчид үзүүлэх дургүй байдаг. Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зарим нэг хэлбэрийн талаарх хамгийн ерөнхий тайлбарыг хүргэе.

Юуны өмнө согтууруулах ундааг хэр их хэтрүүлэн хэрэглэдэг болсноор нь жагсаая. Энд долоо хоногт 1-2 удаа 200-300 мг архи уухыг хэтрүүлэн хэрэглэсэнд тооцож байгаа.

Ганц өдрийн уулт давамгайлсан

Ийм тохиолдолд дийлэнх уулт нь нэг өдрөөр хязгаарлагдаж дараа нь хоёроос гурван өдөр завсарлана. Баяр ёслол гэх мэт нөхцөл байдлаас хамаарсан 2-3 өдөр үргэлжилсэн уулт нь цөөн тохиолдох бөгөөд дараа нь шартан архинд дургүй болох шинж тэмдэг илэрснээр уулгүй тэвчих өдрийнх нь тоо нэмэгддэг.

Энэ нь архинд донтох өвчний 1-р үе шатанд ажиглагддаг.

“Халуурах” маягаар уух

2-3 өдрөөс эхлээд 1 долоо хоног хүртэл тогтмол архи, согтууруулах ундаа уух бөгөөд үүнээс илүү олон хоногоор уух нь цөөн. Уух эхлэлийг нь тухайн хүний хувьд чухал /төрсөн өдөр, баяр наадам/ ямар нэгэн гадны үйл явдал тавьж өгдөг. Уулт дуусах шалтгаан нь мөнгө дуусах, гэр бүлийн уур амьсгал хурцадах гэх мэт мөн адил гадны хүчин зүйлстэй холбоотой байна. Уулт зогслоо ч архи уух хүсэл, чадвар нь арилахгүй. Архи уулгүйгээр 2-3 өдрөөс эхлээд 1-1,5 долоо хоног хүртэл тэвчиж чадна.

Энэ нь архинд донтолтын 2-р шатанд ажиглагддаг.

Даах чадвартай өндөртэйгээр тогтмол архидах

Согтууруулах ундааг хэдэн долоо хоногоос эхлээд хэдэн сар хүртэлх хугацаанд өдөр болгон шахуу хэрэглэнэ. Архи даах чадвар нь /толерант байдал / дээд цэгт хүрч тогтворжино. Өдрийн хоёр дахь хагас, оройд хамгийн их хэмжээний архи ууна. Түр зуурын завсарлалт нь бие муудаснаас бус харин гадны нөхцөл байдлаас шалтгаалсан байдаг.

Энэ нь архинд донтолтын 2-р шатанд ажиглагддаг.

Холимог байдлаар архидах

Олон сар үргэлжилсэн архидалтын дундуур нь хэд хэдэн өдөр үргэлжилсэн хэт уултын үе үүснэ. Даах чадвар буурах, бие сульдах шинж тэмдэг илэрснээр арай бага хэмжээний архийг илүү олон, эсвэл илүү цөөн өдрөөр уухад хүргэх шалтгаан нь болж өгнө.

Энэ нь архинд донтолтын 2-р үе, 3-р үеийн эхэнд ажиглагддаг.

Үргэлжлүүлэн ууж архидах

Үргэлжилсэн уулт эхлэхийн өмнө түгшүүрт автах, тодорхой шалтгаангүйгээр сэтгэл таагүйтэх, бие эвгүйрхэх зэрэг биеийн болон сэтгэцийн байдалд өөрчлөлт гарахыг дагалдан архи уух хүсэл улам бүр нэмэгдэх гэсэн шинж тэмдэг илэрнэ. Үргэлжилсэн уулт эхэлсэн эхдний өдрүүдэд хоногт уух архины хэмжээ хамгийн өндөр байна. Дараагийн өдрүүдэд нь бие болон сэтгэцийн байдалд улам бүр дордохыг даган даах чадвар буурч эхэлнэ. Үргэлжилсэн уултын төгсгөл хэсэгт архи даахаа байж архинд дургүй болохын зэрэгцээ бие болон сэтгэцийн хувьд туйлдаснаар архи уухаа зогсооно. Үргэлжилсэн уултын үргэлжлэх хугацаа нь 1-1,5 долоо хоног хүртэлж байна. Уулт дууссаныи дараах тэвчих үе нь 1-1,5 долоо хоногоос 2-3 сар хүртэл үргэлжилнэ. Үргэлжилсэн уулт нь тодорхой мөчлөгтэйгээр давтагдаж болно. Ингэсээр уултын үргэлжлэх хугацаа цөөрч, дараагийн уулт эхлэх хүртэлх хугацаа уртсах хандлага ажиглагдана.

Энэ нь архинд донтолтын 3-р шатанд ажиглагддаг.

Даах чадвар багатайгаар тогтмол архидах

Архийг бага багаар хоногийн турш ууна /шөнө ч мөн адил/. Өдөр нь уулт хоорондын хугацаа нь хагас цагаас 3-4 цаг хүртэл хэлбэлзэнэ. Хүн тогтмол хөнгөн согтолтын байдалтай байна. Уухаа зогсоосны дараа үүссэн шарталт, архийг үгүйлэхтэй холбоотой үүсэх шинж тэмдэг хүнд байна.

Архидалтын 3-р шатанд ажиглагддаг.

Дахин хэлэхэд энэ бол зөвхөн багцаа авч болох зүйлс. Эцсийн оношийг зөвхөн нарколог эмч бүх талын үзлэг, шинжилгээ хийсний дараа тавьдаг гэдгийг дахин хэлмээр байна.

1 Comment

  1. eegii

    sn bna uu nadad jaahan asuudal bnaa manai nohor dandaa arhi uudaggvi l dee gehdee l svvliin ved uugaad bna bolj ogwol odort 1s2 shil piwo uuh gd uurlaad baidag bolloo heleheer iamar arhi uuj bgaa bish geh iym karmand ni mongo bwal zaawal uuna arhi uusan vedee jaahan agsarah gd bh iymaa zarimdaa ih hetsvv sogtuurhaad l eswel bi heterhii hatuurhaad bdag iym bolowuu iag iunaas bolood arhind durlaad bgaa ium bolloo bi iawal zvgeer we arai ingej baigaad arhind bvvr orchihwol ianaa end tend arhinaas gargadag hvmvvs bna minii hani arhind orood bh shig bna hoeylaa ochoj vzvvlei geheer bi iamar arhichin iymyy gd yyrlah yimaa bi iawal zygeer we nadad zowolgoo ogj tuslaach

Leave a Reply