Тамхинаас гарцгаая

Хэрэглэгчдийнхээ 1/3 – ½ -ийг үхэлд хүргэдэг ч хуулиар хориглоогүй цорын ганц бүтээгдэхүүн бол тамхи юм. Ийнхүү тамхинд донтох зуршлаасаа болж нас барж байгаа хүмүүс нь дунджаар ахин 15 жил амьдарч эцэг, эх, үр хүүхэд, эхнэр нөхрөө баярлуулах боломжтой байсныг олон тооны судалгаа хөдлөшгүй баримтаар нотлоод байна.

Байдал ийм ноцтой болоод байгаа нь хүмүүсийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Тийм ч болохоор өнөөдөр тамхийг жигшдэг, цээрлэдэг, гарахыг хүсдэг хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Харин ийм байдал нь үхэл таригч бүтээгдэхүүн үйлдвэрлэн зарж, санаанд багтамгүй өндөр ашигтай ажилладаг тамхи үйлдвэрлэгчдийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь зүйн хэрэг.

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, үр хүүхэд, хойчоо боддог, юмны учрыг мэддэг болсон хүмүүсийг тамхинд оруулах, эсвэл тамхиа хаяахгүй байх гэж “панаалдах” нь өндөр зардалтай, үр ашиг багатай зүйл байх нь мэдээж. Тийм ч болохоор өнөөдөр тамхи үйлдвэрлэгчид нь үзэл бодол нь хараахан бүрэлдэж амжаагүй байгаа, амьдралын туршлага багаатай залуучуудыг гогодох тал дээр голлон анхаарах болсон нь тун аймшигтай.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 10-24 насны 1,8 тэрбум гаруй залуучууд амьдардаг гэсэн тоооцоо бий. Тэдгээрээс 85% нь хөгжиж буй орнуудад аж төрдөг. Харин хөгжиж буй орнуудад хүүхэд, залуусыг тамхи г.м. үхлийн аюултай зуршлаас хамгаалах тал дээр хангалттай арга хэмжээ авдаггүй сул талтай. Энэ бол тамхи үйлдвэрлэгч том компаниудын хувьд тун ч таатай зүйл. Ингээд бодохоор тэрбум гаруй залуучууд, тэдгээрийн дотор монголчууд бид тамхи үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн таатай, ирээдүйтэй, ашигтай зах зээл нь болж хувираад байгаа билээ.

Өөрөөр хэлбэл тамхи таталтаас болж нас барснаараа компанид мөнгө өгөхөө байж, хохирол учруулсан хөөрхий нэг талийгчийн орыг нь эзлэх бай нь хүүхэд залуучууд болж хувираад байна.

Тамхины утаанд агуулагддаг никотин нь маш богино хугацаанд дасал болдог, ингэж дасал болсны дараа гарах гэж маш хүнд байдаг нь хамгийн хар хортой тал нь байгаа юм.

Өнөөдөр залуу хүн эрүүл мэнд гэхээсээ илүүтэйгээр нийгэмд эзлэх байр сууриа голлон анхаарч байна. Тийм болохоор магадгүй тамхины хор энэ тэр гэж чихнээс хонх уяад ядаргаатай юм гэж бодож байж болох юм. Гэтэл нийгэмд дөнгөж байр сууриа эзлээд одоо л нэг сайхан амьдарна даа гэж бодож байтал тамхины уршгаар үүссэн үхлийн аюултай хүнд өвчин гараад ирвэл юу болох вэ?

Цөөн хэдэн баримт дурдъя. Тамхи нь уушигны хорт хавдар, архаг бронхит, уушиг хийгээр тэлэгдэх өвчин, зүрхний титэм судасны өвчин гэсэн үхэлд хүргэдэг гурван аймшигт өвчнийг үүсгэдэг.

Хөгшин залуу, эр эм гэлгүй бүгд тамхи татдаг болсон манайх шиг улсуудын хувьд тамхи нь уушигны хавдрын нийт тохиолдлын 90%-х нь шалтгаан нь болж өгдөг.

Бронхит, уушиг хийгээр тэлэгдэх өвчлөлийн 75%-х  нь шалтгаан нь тамхи. Зүрхний нийт өвчлөлийн 25% нь мөн л тамхи таталт гэсэн ганцхан шалтгаантай байдаг.

Тамхинд 400 орчим хортой бодис агуулагддаггаас никотин нь хамгийн аюултай нь. Никотин нь төв мэдрэлийн болон захын мэдрэлийн системд түр зуурын сулавтар өдөөж сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна, жижиг судаснуудыг агшаан даралт нэмэгдүүлэх, амьсгалын тоог нэмэгдүүлэх, хоол боловсруулахэ системийн булчирхайн үйл ажиллагааг ихэсгэх нөлөө үзүүлдэг.

Никотиноос гадна тамхины утаанд хортой бодис маш олон. Ийм ч болохоор татаагүй ч тамхины утаатай өрөөнд байх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Тамхи татдаг хүмүүсийн хувьд утааных нь нөлөөгөөр амны хөндий, уушигны хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй.

Мөн жижиг судасны агшилтаас үүдэн эд, эсүүд хүчил төрөгчийн байнгын дутагдалтай байх нь хүний нүд, арьсыг эрт хөгшрүүлдэг. Цаашилбал, амьсгалын замын салст бүрхэвчинд өөрчлөлт гарснаар дуу хоолой сөөнгө болж өөрчлөгдөнө.

Ялангуяа бэлгийн бойжилтын үед тамхи татах нь маш хортой. Энэ үед дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа бэлгийн булчирхайнуудад никотин тун хортой нөлөө үзүүлнэ.

Цаашилбал, судасны хатуурал, даралт, ходоодны үрэвсэл г.м. олон тооны өвчин эмгэгийн явцыг улам хүндрүүлэн, илааршилтыгг удаашруулдаг.

Ингээд ч зогсохгүй ходоодны шарх, Рейногийн өвчин, зүрхний шигдээс зэрэг олон хүнд өвчний үед тамхинаас гаралгүйгээр эдгэрнэ гэдэг бүтэшгүй зүйл байдаг.

Байдал ийм байхад тамхи үйлдвэрлэгч компаниудыг баяжуулахын төлөө хайран сайхан эрүүл мэнд, амь нас, ирээдүйгээ золих хэрэг байна уу?

4 Comments

  1. Vadim

    уг нь зөв юм бичжээ. гэхдээ дундуур нь давс хужир нэмээд байх юмаа. Тамхины нөлөөнөөс болж үүссэн уушгины хавдар нийт уушгины хавдартай хүмүүсийн 50 хувийг эзэлдэг. манай орны хувьд агаарын бохирдолт үлдсэн хувийнх нь шалтгаан болдог гэж судалгаагаар тогтоогдсон шүү дээ. Энэ хэлсэн үг бүртээ хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ.

  2. Vadim

    хариу хэрэгтэй шүү

  3. zul

    Bi sanal neg bn.er ni davsalsan ch yahavde.hen Negen ni jigsheed garch bval bolooshd.bi bas tamhichin bsan.odoo harin udruus udurt jigshseer bgaa.zaluusaa tamhind ashigtai zuil yuch bhgui. Hairan zus tsarai, mungu,zaluu nas. Zuger l tamhi baridag rewlixsee haychih. Orond ni mod bariad erduu 2 sar l tevchchih. Yadaj chamaas aytaihan uner garnashuu dee.

  4. ene har uiliin laig yaj haydag yum bilee gej bodood udaj bna.gehdee bi neg uvur mongol huntei bainga uulzdag bsiin.ter tsag urgelj amandaa shudenznii mod zuuj yvdag.odoo ch heveeree.harin bi ter huniig tamhi tataj bhiig ni hezee ch haraagui.

Leave a Reply