Гоолиг нуруутай байхыг хүсвэл…

Ширээний ард бичиг цаастай зууралдан, компьютер ширтэж олон цагаар суух үед нуруу ихээр чилдэг. Чилээд ирэхээр хүн түр ч болов нуруугаа амрах гэхдээ өөрийн эрхгүй бөгтийчихдэг.


Энэ мэтээр удаан давтагдвал нэг мэдэхнээ хүн өөрийн мэдэлгүй бөгтийж суудаг, бөгтийсэн явдалтай болчихсон байдаг. Харин бөгтийсэн явдал, суулт нь нас дээр гарсан, эсвэл өвчин зовлонд баригдсан хүн гэсэн төсөөллийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Тэгэхээр бөгтийлтээс урьдчилан сэргийлэх дасгал тогтмол хийх хэрэгтэй юм.

1. Завилж суугаад шилбэ, эсвэл өлмийнээсээ барьна. Нуруу цэх. Эхлээд хүзүүний үенүүдээ халаана. Үүний тулд толгойгоо зүүн баруун тийш нь 10 удаа, дээш доог нь 10 эргүүлнэ.  Ингэсний дараагаа үндсэн дасгалаа хийнэ. Үүнд нэг гэхэд толгойгоо зүүн тийш эргүүлээд хоёр, гурав гэж тоолоход бага зэрэг огцом хөдлөнгөө улам цааш нь лав эргүүлнэ. Дөрөв гэхэд эхний байрлалдаа аамжаар аваачна. Дараа нь баруун талдаа давтана. Тал бүртээ 4-6 удаа давтана.
dasgal1

2. Биеийн хүндийг жигд хуваарльан дөрвөн хөллөнө. Тулж байгаа гар шулуун. Толгойгоо нар зөв болон нар буруу чигт эргүүлнэ. Хоёр талдаа тус бүр 3-6 удаа давтана.

dasgal2

3. Дээрхтэй адил дөрвөн хөллөөд зүүн хөл баруун гар, баруун хөл зүүн гараа ээлжлэн өргөнө. Дасгалыг 6-8 удаа давтана.

dasgal3

4. Өвдөглөж суугаад тонгойхдоо амьсгаагаа гаргаад, гэдийхдээ амьсгаа авна. Дасгалыг 4-8 удаа давт.

dasgal4

5. Гараа дагзандаа аваад түрүүлгээ харж хэвтэн. Амьсгаа авахтайгаа зэрэгцэн толгойгоо арагш гэдийлгээд амьсгаагаа гархадаа эхний байдалдаа орно. Дасгалыг 8-10 удаа давтана.

dasgal6

6. Хөлөө өвдгөөр нь нугалан дээшээ харж хэвтэнэ. Гар, толгойгоо тулж байгаад цээжин биеэ түхийлгэнэ. Ингэхэд аарцаг шалнаас хөндийрөх ёсгүй. Дасгалыг 5-8 удаа давт.

dasgal5

Leave a Reply