Ерөнхий
Арьс цоорох, холгох нь удаан хугацаанд хэвтэрт байгаа хүнд өвчтэй хүмүүст тохиолддог. Гэхдээ удаан хугацаагаар хэвтэхээс бусад хvчин зvйл нөлөөлсний үр дүнд цооролт үүсдэг.
Шалтгаан
Эдгээр нь биеийн эсэргүүцэл сулралт, эд эсийн нөхөн сэргэлт доротойлт дагуулсан хүн өвчин юм. Цус харвалт, саа зэрэг мэдрэлийн хүнд эмгэгтэй үед арьс цоорох нь олон. Энд судасны мэдрэлийн холбоос алдагдаж, улмаар арьсны тэжээл алдагдах нь цооролт үүсэхэд нөлөөлж байгаа нь илт.
Мөн өвчтөний хэвтэж байгаа гадаргуйн овон товон чухал үүрэгтэй. Дэвсгэр даавуун дээрх үл ялиг нугалаас хүртэл арьсны цооролт үүсэхэд хүргэж болзошгүй юм.
Шинж тэмдэг
Тухайн байрлалаар хэвтэхэд хамгийн их дарагддаг газрын арьс цоордог. Жишээлэхэд, дээш харж удаан хэвтэхэд дагз, дал, ахар сүүл, ууц, өгзөг, өсгийний арьс цоордог болл хажуу тиймш харж удаан хэвтэхэд мөр, аарцаг, хөлийн хажуу тал цоордог г.м. Дарагдсан хэсгийн арьс эхэндээ улайж, хавагнах бөгөөд дараа нь нимгэн давхаргаар холцрон арьсны илүү гүний хэсгүүд нь ил гарна. Ил гарсан хэсгүүдийн гадарга нь үргэлж нойтон байх бөгөөд улаавтар өнгөтэй шингэн ялгаруулж магадгүй. Энэ нь эдгэрэлгүй удсаар нэлээд гүн яр, шарх үүсдэг. Ийм нөхцөл нь нян үржихэд таатай тул идээ татах нь цөөнгүй. Дийлнх тохиолдолд арьсны цооролт нь ямар нэг өвдөлтгүй байдаг онцлогтой.
Эмчилгээ
Арьсны цоорлын эмчилгээ нь нямбай, нягт ажиллагаа шаарддаг. Энд дараах дүрмийг баритмлах хэрэгтэй байдаг:
– ор нухаад байхааргүй зөөлөн байх шаардлагатай /нуруу хугарсан үед г.м. ор зөөлөн байхыг хориглосон бусад цээр байхгүй бол/
– дэвсгэр даавуу хуурай, цэвэр байх ёстой /даавууг өдөр болгон, эсвэл өнжөөд нэг сольж байх шаардлагатай/
– даавуу зөөлөн байх ёстой бөгөөд нугалаа үүсэхээргүй, толийтол нь татсан байх ёстой
– аарцаган доогуур нь тусгай үлээдэг резинэн дугуй ивэж болно
– өвчтөнг дээш харж хэвтсэн үед нь өдөртөө хажуу тийш нь харуулагн 2-3 цаг болгож байх хэрэгтэй
– дарагдаж байгаа хэсгийн арьсанд болгоомжтой зөөлөн иллэг хийж цусных нь эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй
– хажуу тийш нь харуулсан үедээ хэвтсэн хэсгийн арьсанд “амьсгалах” боломж олгож хэсэг зуур хучилгүй байлгаж байх хэрэгтэй
– хувцас, хөнжил, тасалгааны дулаан нь өвчтөнг хөлрүүлэхээргүй байх ёстой
– эмчийн заалтын дагуу хэрэглэх ёстой бүх эм, түрхлэгийг тогтмол түрхэж арьсыг арчилж байх хэрэгтэй
– гэмтсэн хэсгийг цаашид холгогдох, дарагдахаас сэргийлэх
Ингэж арчлахдаа дараах зүйлсийг хэрэглэж болно:
– гелээр дүүргэсэн дэр. Биеийн даралтыг арьсанд жигд хуваарьладаг бөгөөд тэргэнцэрт ашиглахад эвтэй байдаг.
– усаар дүүргэсэн матрац. Усаар дүүргэсэн мартац нь биеийн жинг жигд хуваарьлаж өгдөг ч хүнд, нүсэр байдаг. Иймд усаар хэсэгчлэн дүүргэсэн бээлий, гялгар уут гэх мэт жижиг, мини матрацыг өөрсдөө бэлдэн хэрэглэж болно. Ийм мини матрацыг тохой, өсгий г.м. биеийн зарим хэсгийн доогуур ивж болно.
– Даралтын хэлбэлзэлтэй матрац. Ийм матрац нь тууш олон жижиг хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээрийг дүүргэсэн зүйл нь дээр нь ирж байгаа даралтаас хамааран шилжин хөдөлж байдаг.
– Үүрт матрац. Энэ матрац нь олон тооны жижиг овгор, товгор бүхий үүрт, гадаргатай. Овгор хэсгүүд нь арьсанд хүрэхэд хонхор нь даралтыг нь авдаг. Ийм матрацын нөлөөг арилгахгүйн тулд дан давуутай ашиглах хэрэгтэй. Гэрт болон тэргэнцэрт ашиглахад эвтэй байдаг.
– Силикон хоолойнцор, ширхэгтэй матрац. Энэ нийлмэл полиэфирийн ширхэг болон силиконон хоолойнцороор хийгдсэн эд бөгөөд өвчтөний хэвтэх байрлалыг үл харгалзан даралтыг жигд хувиарлаж байдаг. Ямар жинтэй хүн хэрэглэж болно.
– Нэхий. Элдүүр сайтай зөөлөн, шингэн юм шингээхдээ сайн, цэвэрлэхэд хялбар нэхийг ашиглаж болно. Тохой, өсгийн доор ивэхэд хялбар байдаг.
Урьдчилан сэргийлэх
Арьсны цооролтоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагах хэрэгтэй :
– өвчтөний байрлалыг багаар бодож 2 цаг тутах сольж байх. Дэрийг өндөрлөх хэрэггүй. Өвчтөний өвдгийг хэсэг хугацаанд бага зэрэг нугалсан байдалтай байлга. Холгогдсон хэсэгт ирэх даралтыг багасгахын тулд тусгай дэр, матрац ашиглаж байх.
– Арьсыг сайтар арчлах хэрэгтэй. Арьсыг байнга цэвэр хуурай байлгах хэрэгтэй. Угаахдаа хүүхдийн зөөлөн саван ашиглах хэрэгтэй. Цоорсон хэсгийн эдгэрэлтийг түргэтгэхийн тулд цооролтыг тойрсон /цооролт дээрх арьсанд иллэг хийж болохгүй/ хэсгийн арьсанд хөнгөхөн иллэг хийж өг. Арьсанд чийгшүүлэгч түрхэлэг түрхэж байх хэрэгтэй. Өвчтөн хөлрөмтгий, шингэнээ барьдаггүй бол цагаан хэрэглэлийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
– Тураахгүйн тулд шим тэжээлтэй бүрэн дүүрэн хооллодог байх хэрэгтэй. Ингэвэл эдгэрэлт нь түргэснэ. Өвчтөн туйлдаж, ядарсан бол бага багаар олон удаа хооллож бай. Эмчийн зөвшөөрлийн дагуу уургийн нэмэлтийг хэрэглэж болно. Сульдсан өвчтөнд суухад нь туслаж байх хэрэгтэй.
hi tanai site dajguiih hergtei medeelel oruuldgt bayrldg shuu b sayhn shine owlin gutal asin tegd omsd 1 odr uulnd salhind garhdaa omsood ywtsn chin hol holgotsiim l daa tegd odogr 1 mongolin MON-ENZIM-in holgoltond turhdg tos-g turheed bgan tegd gutl omshr aimr owdd bhin tegd hurdn ideedg arga tal bolmj hir bdgig held ogooch tehyy? aan tin tegd bas b bien deere nosoo ihtei l doo, tegd suga tsawi hesgeere ih bor yum bgn tegd ter hesgin aris n ih nemgn bolhr b hamagui orldj chddguin tsairuuldg arga helj ogj tus bolooch bayrllaa