Эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ www.103.mn –ээс баярын мэнд хүргээд эрүүл энхийн түмэн жаргаланг хүсэн ерөөж байна. Ингээд эрхэм бүсгүй таны сайн мэдэж байгаа зарим зүйлсийг сануулж нэг давтахаар шийдлээ. Хажууд чинь байгаа эрчүүд энэ бүхнийг мэдэхгүй байгаа бол хэлж өгөөд уншуулаарай.
• Эмэгтэйчүүд илүү урт насладаг давуу талтай. Дунджаар 5-7 жилийн урт насладаг. Тэгэхээр аливаа нэг айл гэр, овгийн хамгийн нарийн нандин нууцыг зөвхөн эмэгтэйчүүд л ам дамжуулан үр удамдаа аль болох үнэн бодитоор нь хэлж үлдээдэг.
• Элдэв аюул осол тохиолдоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авардаг. Яагаад вэ гэвэл байгаль дэлхий илүү үнэ цэнэтэй, илүү нандин зүйлээ хамгийн түрүүнд аварч хамгаалж байхыг чармайдаг юм. Нэг эмэгтэй хүнийг аварна гэдэг удалгүй орчлонд ахиад нэг хүн мэндлэх боломж олголоо гэсэн үг.
• Эрчүүд бэлгийн сулралтай гэдгээ нуух боломжгүй байдаг бол эмэгтэй хүн хөрөлтэй хэнд ч мэдэгдүүлэхгүй байж чадна. Эмэгтэйчүүдийн дур тавилт удаан үргэлжилдэг.
• Ажил хийдэггүй эмэгтэйг ар гэрээ авч яваа гэрийн эзэгтэй гэж хэлцгээдэг бол ажилгүй эрэгтэй хүнийг хамгийн эелдэг хэлэхдээ л “арчаагүй залхуу” гэдэг.
• Хүсвэл эрэгтэй хүний ямар ч хувцсыг өмсөөд бүр ч илүү дур булаам харагдаж чаддаг. Харин эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн ч дээ их бодож л өртэйгээ адил заваан юмны л анхаарлыг татах биз…
• Эмэгтэй хүн кино үзэж байгаад сэтгэл хөдөлсөн газраа ичилгүйгээр уйлж болно. Хэрэлдэж байгаад шар нь хөдлөхөөрөө зоволтгүйгээр уйлж чадна. Дараа нь хэн ч муу хэлэхгүй. Харин ингэсэн эрэгтэйг ч дээ …
• Гуч нэлээн гараад ирэхээрээ халзарна гэж айлтгүй.
• Өвдөлт даах чадвар нь эрчүүдийнхээс хавьгүй өндөр. Итгэхгүй бол дурын эмнэлгийн тарианы сувилагч, мэс заслын боолтын сувилагчаас асуугаад үзээрэй. Хэн нь илүү янгууч байдаг вэ гээд.
• Эмэгтэйчүүд барагтай бол хэрэг хийдэггүй ухамсартай, хийсэн ч баригдахгүй байх ухаантай. Тийм ч болохоор хорих газруудад ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хавьгүй цөөн байдаг юм.
• Эрчүүдийн удаан хугацааны туршид эргэцүүлэн бодож байж олж мэддэг зүйлсийг төрөлхийн зөн совингоороо асар богино хугацаанд, мэдэрч, тааж чаддаг нь эмэгтэйчүүдийн маш том давуу тал юм.
• Нөхөн сэргэх чадвар маш өндөр байдаг нь эмэгтэйчүүдийн бас нэг том давуу тал. Эмэгтэй хүн 1,5 литр орчим цус алдсан ч онц хүндрэлгүйээр тодорхой хугацааны дараа нөхөн сэргэж чаддаг бол эрэгтэй хүн ийм хэмжээний цус алдсан бол шууд л “тхе энд”, “конец фильма”, “төгсөв”.
• …
• …
Энэ мэтээр энэ жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно. Эрхэм бүсгүй та нэмэхийг хүссэн зүйл нэмээд бичээрэй.
dawuu taluud zondoo bnshv yg vnenshd
YG YNEN
BID AGUU TE
yg unen shuu.bid erchuudees hamaagui hol iluu
Bi emegtei xyn gexdee end eregteichyydtei xaritsyylaxgyigeer bichix xeregtei, ingej bichij bgaad Ezen Byrxanaas xaraal abab daa. Zygeer l emegtei xynii ontslogiig Byrxan ingej yalgaj xiiseneeree er xynd tyslagch-aar byteesen eum. Ene yyrgee sain oilgo emegteichyydee, er nuxurtuu ynench bj, xyndelj, yr xyyxed, ger ornoo uud ni tat!!!