Гэр зөвлөмж

Гэрийн хамгийн өргөн хэсэг болох хананд гурил, будаа, гоймон, талх, гурилан бүтээгдэхүүн хамаарна. Эдгээр нь нүүрс-ус, илчлэгийн хамгийн гол эх үүсвэр юм.

Будаа гурил: өдөрт ойролцоогоор 10 нэгж

Гэрийн хамгийн өргөн хэсэг болох хананд гурил, будаа, гоймон, талх, гурилан бүтээгдэхүүн хамаарна. Эдгээр нь нүүрс-ус, илчлэгийн хамгийн гол эх үүсвэр юм.

1 нэгж – 1 хэрчим талх; тос чихэр багатай боорцог 1 ш, 1/2 аяга болгосон будаа, 1/2 аяга чанасан гоймон; 4 ш ердийн жигнэмэг.

Ногоо: Өдөрт 4-8 нэгж

Хүнсний ногооны бүлэг нь мах махан бүтээгдэхүүнтэй нэг түвшинд өөрөөр хэлбэл гэрийн хананы дээд хэсэгт оршдог. Хүнсний ногоо нь эслэг, төрөл бүрийн амин дэм, ялангуяа А, С амин дэм, фолийн хүчил, кальци, кали, төмөр агуулдаг. Ногоон болон улбар шар өнгөтэй хүнсний ногоонд дээрх бодис ихээр агуулагдана.

1 нэгж – Чанасан жижгэвтэр төмс 1 ш, дунд зэргийн шар лууван 1 ш, дунд зэргийн улаан лууван 1 ш, жижиг шар манжин 1 ш, өргөст хэмх 2/3 аяга, улаан лооль 1 ш.

Мах: Өдөрт 2-3 нэгж

Мах махан бүтээгдэхүүн нь гэрийн хананы дээд хэсэгт буюу хоёр дахь түвшинд оршиж байна. Энэ бүлэгт төрөл бүрийн малын мах, борц, дайвар бүтээгдэхүүн, жигнэсэн мах, лаазалсан мах болон загасан бүтээгдэхүүн, хиам, зайдас, загас, өндөг, самар хамаардаг. Эдгээр бүтээгдэхүүн нь уураг, В бүлгийн амин дэм, төмөр, цайр зэрэг хүнд маш чухал хэрэгцээтэй тэжээлийн бодис агуулдаг.

1 нэгж – 100 грамм мах, загас, эсвэл тахианы мах гарын алганы хэмжээтэй, 1 аяга самар, өндөг 2 ш, лаазалсан загас хагас.

Ногоо: Өдөрт 4-8 нэгж

Жимс жимсгэнэ нь гэрийн унинд буюу гурав дахь түвшинд сүү цагаан идээтэй зэрэгцэн оршиж байна. Энэ бүлэгт шинэхэн хатаасан, хөлдөөсөн, болон даршилсан жимс, жимсний шүүс хамаарна. Жимс жимсгэнэ нь аминдэм, ялангуяа А, С аминдэм, эслэг, натри, кали зэрэг эрдэс, мөн хорт хавдраас сэргийлдэг бодис – флаваноидыг агуулдаг.

1 нэгж – Чацаргана болон байгалийн жимс 1 аяга; үзэм буюу хатаасан жимс 1/4 аяга, жимсний шүүс 1/2 аяга, алим 1 ширхэг.

Цагаан идээ: Өдөрт 1-2 нэгж

Сүү, цагаан идээ нь гэрийн унинд буюу гурав дахь түвшинд оршдог. Сүү тараг, ааруул, ээзгий зэрэг бүтээгдэхүүн нь кальци , фермент агуулдаг. Фермент буюу хурдасгагч нь хоол шингээхэд тустай.

1 нэгж – шингэн сүү, тараг, хоормог 1 аяга, аарц 1 атга буюу 50 гр, ааруул 1 ш (20 гр), 30 грамм бяслаг.

Өөх, сахар, давс: өдөрт 0 нэгж

Өөх, сахар, давс буюу гурван цагааныг өдөр тутмын хүнсэнд хэрэглэхдээ хэмжээг нь сайтар тооцоолох нь чухал. Гэр Зөвлөмжид заагдсан бусад бүлгийн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад маш бага хэмжээгээр хэрэглэнэ.

3 thoughts on “Гэр зөвлөмж”

  1. Та бїгдэд ажлын єндєр амжилт хїсье эрїїл зєв хооллолтын жор,турахыг хїссэн хїний хоолны дэглэмийг зєвлєнє її

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.